Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Автомашины татвар, агаар бохирдуулсны төлбөр хураах ажлыг 14 хоногоор сунгажээ
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнгөрсөн сарын 31-нд дууссан. Урьдчилсан байдлаар 180 мянга гаруй жолооч татвараа төлжээ. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг өнөөдрөөс эхлэн 14 хоног үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ ажлыг Замын цагдаагийн газар, татварын албад, Улаанбаатар банк хамт ран зохион байгуулах аж.

Татварын хувьд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл, даацын хэмжээ, цилиндрийн багтаамжаас шалтгаалан харилцан адилгүй байгаа гэнэ. Хоёр дугуйтай мотоцикль 2500 төгрөгийн татвар төлж байхад 100 тонноос дээш даацтай ачааны машин 720 мянган төгрөг төлөх жишээтэй. Харин агаарын бохирдлын төлбөр нь авто тээврийн хэрэгслийн ангилал, бензин, дизель хөдөлгүүр зэргээс хамааран 1800-9500 төгрөг төлөх юм байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн татварын газар нь нийслэлийн Замын санд жилийн эхний таван сард 9.996 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 10.28 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж төлөвлөгөөгөө давуулж биелүүлсэн гэнэ. Хэрэв  автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураалгаагүй жолоочийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгоно гэдгийг ч албаныхан хэлж байна.
0 Сэтгэгдэл
Дэлгэсэн гарыг минь даган Тэнгэр бууж ивээдэг дээдийн заяат монгол түмэн
Олуулаа хөгжих үү Цөөхөн нь хөлжих үү.. Бид олуулаа
Хамгийн их уншсан