Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
АН: Ярьдаг биш хийж чаддагаа баталсан гурван жил
Л.НОМИН
Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болоод цаашдаа юунд анхаарах талаар хангайн бүсийн чуулга уулзалт хийлээ. Уулзалтад, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн 500 орчим гишүүн, дэмжигч чуулсан юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Монгол хүн-2020” хөтөлбөр ямар биелэлттэй байсан болоод алдаа оноогоо дүгнэх цаг болсныг хэлж, чуулганыг нээсэн. Сайд, УИХ-ын гишүүд мөн оролцож, гишүүдтэйгээ санал бодлоо солилцон ярилцав. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг, Д.Ганбат, Г.Батхүү, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нар оролцлоо. Өнгөрсөн хугацаанд аймаг орон нутгаа чиглүүлэх үүргээ сайн биелүүлж, бүтээн байгуулалтын аян өрнүүлсэн Архангай, Баянхонгор, Булган аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар туршлага солилцох боломж энэ уулзалтын үеэр гарсан юм.
Ажилтай орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй гэсэн таван дэд хөтөлбөрийн хүрээнд “Монгол хүн-2020” хөтөлбөрийн өнөөдөр, маргаашийг ярилцав. Баруун болон зүүн бүсийн чуулга уулзалтаар хөндөж байсантай адил хийсэн ажлаа сурталчилж, таниулж чаддаггүй алдаа дутагдлаа гишүүд шүүмжилж байлаа. Уламжлал ёсоор аймгууд хэрхэн сургууль, цэцэрлэг, үйлдвэр, орон сууц бүтээн байгуулснаа танилцуулж, яаж удиран чиглүүлсэн туршлагаасаа хуваалцав. Архангай аймаг гэхэд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Гудамж” төслийг амжилттай хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа хэрхэн зөв ашиглаж, цэцэрлэгийн хүрээлцээний асуудлаа шийдэж чадах боломжтойг хуваалцав. Харин Баянхонгор аймаг 1000 төгрөгийн хандиваар цэцэрлэгтэй болох аян өрнүүлж, өдгөө барилгын ажил 70 хувьдаа хүрээд буй нь чуулганд оролцогчдын анхаарлыг татаж байсан юм. Мөн “Шинэ сум” төслийн хүрээнд Бууцагаан, Баянлиг сумын төвийг канад технологиор барьж, ашиглалтад оруулсан зэрэг бүтээн байгуулалтын амжилт арвинтай. Булган аймгийн хувьд сүүлийн гурван жилд хэрхэн өнгөө засч буй болон сумын төвүүдээ бүсчлэн хөгжүүлэх “Жишиг сум” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зэрэг ажлыг онцлон дурдах нь зөв байх. Ер нь, 1000 айлын орон сууц хөтөлбөр эдгээр аймагт хэрэгжихийн зэрэгцээ барилгын материалын үйлдвэрлэл өргөжин хөгжсөн үзүүлэлтийг аль нь ч орхигдуулсангүй. Архангай, Баянхонгор, Булган аймагт АН ялалт байгуулж, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхийг бүрдүүлж, Засаг даргаа сонгон ажиллуулж буй нь ямар давуу талтайг олон жишээнээс харж болохоор.
Өвөрхангай аймагт хэдийгээр олонхийг бүрдүүлж засгийн эрхийг авч чадаагүй ч сумдад жижиг дунд үйлдвэрлэлийн олон төсөл маш амжилттай хэрэгжиж буй. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар Өвөрхангай аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч зарим иргэнтэй уулзаад ирснээ энэ үеэр онцолж байлаа. Хөвсгөл аймгийн АН-ын гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан нийслэлийг аймгийн төвүүдтэй холбох ажлын хүрээнд хатуу хучилттай авто замтай болсныг үр өгөөж нэг том жишээ болов. “Чингис” бондын санхүүжилтээр тавьсан энэхүү зам хөгжил дагуулан энэ жил гэхэд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын орлого хэрхэн нэмэгдсэнийг дурдах илүүц биз. Энэ мэтчлэн аймгуудад сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв ашиглаж орон нутгаа хөгжүүлж чадаж байгаа жишээг бичвэл зай талбай хүрэлцэхгүй. Тиймээс амжилттай хэрэгжсэн ажлуудыг дараагийн дугаартаа аймаг тус бүрээр нь уншигч танд хүргэх болно.
“Ардчиллын үнэ цэнэ, түүхэн сургамж” илтгэлдээ ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Сүүлийн жилүүдэд олон ажил хийсэн байна. Гэвч харамсалтай нь, сурталчлах, таниулах ажлаа бид хийж чадаагүй байна. Тиймээс олон түмэнд хүргэх ажлаа сайн хийх хэрэгтэй” гэж онцолсон бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хийдэг, ярьдаг хүмүүс гэж бий. Бид хийдэг хүмүүс. Өнгөрсөн гурван жилд хэрхэн өөрчлөгдсөн нь бид бүхний нүдэнд ил байгаа. Цаашдаа ч хийж бүтээж чадах хүсэл эрмэлзэл байгаа” гэсэн юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа “АН тормосгүй, МАН хаазгүй нам гэж нэгэн хүн твиттерт бичсэнийг энд иш татъя. Нэг ажил эхлүүлсэн л бол АН цаашдаа ч тормосгүй зүтгэсээр байгаад дуусна” хэмээн эрч хүчтэйгээр үргэлжлүүлэн бүтээн байгуулах хэрэгтэйг уриаллаа.
Дөрөв биш найман жилээр харж “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулсан учраас хэрэгжиж буй явцыг дүгнэн ярилцаад цааш үргэлжлүүлэх ажлууд цөөнүй гэдгийг хангайн бүсийн чуулганаар хөндсөн. Чуулга уулзалтын үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд ийн дүгнэн ярилаа.
-Эрх барьж байгаа намын хувьд 2016 оны сонгуулийн өмнөхөн “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилтээ дүгнэж байна. Ямар амжилт бүтээлтэй иргэдтэй уулзах гэж байна вэ?
-Энэ хөтөлбөрийг анх найман жилээр төлөвлөж гаргасан. Хамрах хүрээ их байсан учраас яагаад ч дөрвөн жилд амжихгүй байсан юм. Ардчилсан нам 170 сум, 15 аймагт ИТХ-д олонхи болж, орон нутгийн засгийн эрхийг барилцаж байгаа. 2000 онд зөвхөн УИХ-д суудалтай байсан бол одоо орон нутгийн сонгуулийн хариуцлагаа давхар хүлээх ёстой. Төлөвлөсөн ажлаасаа бүтээсэн болон хийгээгүй зэргээ ярьж байна. Монгол Улс 91 жилд буюу 2012 оны сонгууль болох өдөр есөн аймгаа засмал замаар холбож байсан. Тэгвэл сүүлийн гурван жилд долоон аймгаа засмал замаар нийслэлтэй холбосон. Төлөвлөгөө ёсоор бүх аймгийг засмал замаар холбох ёстой гэж Ардын намынхан биднийг шахаж байгаа. Гэхдээ хөтөлбөр маань найман жилийн хугацаанд хэрэгжих учиртай. Баруун таван аймаг бол хэсэгчлэн хатуу хучилттай замаар холбогдсон. Бид үйлдвэржилтэд маш их амжилт олсон байна. Арвайхээрт гэхэд социализмаас хойш байгуулагдсан хамгийн олон хүн ажилладаг ноос угаах үйлдвэрээр орлоо. 250 хүн ажиллах төлөвлөгөөтэйгээс одоо 160 ажилтантай байна. Бүтээгдэхүүнийх нь 70 хувь нь экспортод гарч, 30 хувийг дотоодоо нийлүүлдэг. 250 хүний тогтмол ажлын байр гэдэг аймгийн төвд маш том ажил. Энэ мэт жишээ бүх аймагт бий. Үйлдвэрлэлийг дэмжих 6-8 хувийн зээлээр 1055 компанийг санхүүжүүлж босгожээ. Ажиллаад эхэлсэн нь олон байгаа ч ирэх онд ашиглалтад орох нь ч байна. Ер нь худалдаа наймаа хийдэг улсаас бид үйлдвэрлэдэг орон болох ажил энэ дөрвөн жилд нэлээн явна. Түүхий эдийн үнийг 2012 оны түвшинд байхаар бодсон ч тэгсэнгүй. Манай түүхий эдийн үнэ гурав дахин унасан. Ийм том хэмжээний өөрчлөлт гарчихаад байхад яагаад эдийн засаг өдий хэмжээнд байгаа вэ гэдэг асуулт гарна. Барилгын салбар, хөдөө аж ахуйн салбар уул уурхайн салбарын дутагдлыг маш сайн нөхөж өглөө. Мах экспортлох ажлыг Засгийн газар шуурхай хийж байна. Энэ мэтчилэн олон тулгуурт эдийн засгийг бодитоор нь бид хэрэгжүүлж байна. Эдийн засгаа солонгоруулж эхлээд байгаа гэсэн үг.
“Монгол хүн-2020” өнөөдөр маргаашийг дүгнэн хэлэлцсэн хангайн бүсийн чуулганаар зөвхөн сайн сайхнаа ярилцаагүй ямар хүндрэл бэрхшээл байгааг ч хөндсөн. Таван дэд хөтөлбөрөөр таван эерэг, таван сөрөг талыг нь жагсаан бичиж, алдаа дутагдлаа хэрхэн засч болохыг хэлэлцүүлсэн. Олуулаа хэлэлцсэн үр дүнд цаашдаа анхаарах асуудлаа зөвлөмж болгон гаргав.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Ардчилсан нам “Монгол хүн-2020” бүсийн чуулгануудаа хийж, алдаа оноогоо дүгнэн ярилцаж байгаа. Бидний хамгийн гол ололт бол цаг хугацааг сайн ашиглаж, томоохон бүтээн байгуулалт орон нутгууддаа өрнүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сан бол маш үр ашигтай зүйл. УИХ-ын гишүүн сургуулийн цонхны шилийг асуудал болгон ярьдаг байсан бол өнөөдөр түүнийг засах мөнгө, эрх мэдлийг орон нутагтаа өгсөн. Үүнийг цаашдаа улам сайжруулах ёстой. УИХ-ын гишүүнд тэрбум төгрөгийн багц өгдөг байсныг болиулж орон нутгийн санд төвлөрүүлж, тэндээ бүтээн байгуулалтаа хийдэг болсныг иргэд сайшааж байна. Харин цаашдаа боловсон хүчнээ сургах, чанарыг сайжруулах, төрийн албыг тогтвортой байлгах, намуудаас төрийн албыг хараат бус болгох асуудлыг анхаарахыг хэлсэн” гэсэн юм.
Бүсчилсэн чуулга уулзалтууд үүгээр өндөрлөөгүй. Энэ долоо хоногийн сүүлчээр Дархан-Уул аймагт төвийн бүсийн аймгуудын төлөөлөл цуглах бол багцлан ярилцах уулзалт нийслэл Улаанбаатар хотноо удахгүй болж, “Монгол хүн-2020” хөтөлбөрийн дараагийн дөрвөн жилийн ажлуудаа тодорхойлно.
Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болоод цаашдаа юунд анхаарах талаар хангайн бүсийн чуулга уулзалт хийлээ. Уулзалтад, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн 500 орчим гишүүн, дэмжигч чуулсан юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Монгол хүн-2020” хөтөлбөр ямар биелэлттэй байсан болоод алдаа оноогоо дүгнэх цаг болсныг хэлж, чуулганыг нээсэн. Сайд, УИХ-ын гишүүд мөн оролцож, гишүүдтэйгээ санал бодлоо солилцон ярилцав. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг, Д.Ганбат, Г.Батхүү, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нар оролцлоо. Өнгөрсөн хугацаанд аймаг орон нутгаа чиглүүлэх үүргээ сайн биелүүлж, бүтээн байгуулалтын аян өрнүүлсэн Архангай, Баянхонгор, Булган аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар туршлага солилцох боломж энэ уулзалтын үеэр гарсан юм. Ажилтай орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй гэсэн таван дэд хөтөлбөрийн хүрээнд “Монгол хүн-2020” хөтөлбөрийн өнөөдөр, маргаашийг ярилцав. Баруун болон зүүн бүсийн чуулга уулзалтаар хөндөж байсантай адил хийсэн ажлаа сурталчилж, таниулж чаддаггүй алдаа дутагдлаа гишүүд шүүмжилж байлаа. Уламжлал ёсоор аймгууд хэрхэн сургууль, цэцэрлэг, үйлдвэр, орон сууц бүтээн байгуулснаа танилцуулж, яаж удиран чиглүүлсэн туршлагаасаа хуваалцав. Архангай аймаг гэхэд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Гудамж” төслийг амжилттай хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа хэрхэн зөв ашиглаж, цэцэрлэгийн хүрээлцээний асуудлаа шийдэж чадах боломжтойг хуваалцав. Харин Баянхонгор аймаг 1000 төгрөгийн хандиваар цэцэрлэгтэй болох аян өрнүүлж, өдгөө барилгын ажил 70 хувьдаа хүрээд буй нь чуулганд оролцогчдын анхаарлыг татаж байсан юм. Мөн “Шинэ сум” төслийн хүрээнд Бууцагаан, Баянлиг сумын төвийг канад технологиор барьж, ашиглалтад оруулсан зэрэг бүтээн байгуулалтын амжилт арвинтай. Булган аймгийн хувьд сүүлийн гурван жилд хэрхэн өнгөө засч буй болон сумын төвүүдээ бүсчлэн хөгжүүлэх “Жишиг сум” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зэрэг ажлыг онцлон дурдах нь зөв байх. Ер нь, 1000 айлын орон сууц хөтөлбөр эдгээр аймагт хэрэгжихийн зэрэгцээ барилгын материалын үйлдвэрлэл өргөжин хөгжсөн үзүүлэлтийг аль нь ч орхигдуулсангүй. Архангай, Баянхонгор, Булган аймагт АН ялалт байгуулж, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхийг бүрдүүлж, Засаг даргаа сонгон ажиллуулж буй нь ямар давуу талтайг олон жишээнээс харж болохоор.
Өвөрхангай аймагт хэдийгээр олонхийг бүрдүүлж засгийн эрхийг авч чадаагүй ч сумдад жижиг дунд үйлдвэрлэлийн олон төсөл маш амжилттай хэрэгжиж буй. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар Өвөрхангай аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч зарим иргэнтэй уулзаад ирснээ энэ үеэр онцолж байлаа. Хөвсгөл аймгийн АН-ын гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан нийслэлийг аймгийн төвүүдтэй холбох ажлын хүрээнд хатуу хучилттай авто замтай болсныг үр өгөөж нэг том жишээ болов. “Чингис” бондын санхүүжилтээр тавьсан энэхүү зам хөгжил дагуулан энэ жил гэхэд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын орлого хэрхэн нэмэгдсэнийг дурдах илүүц биз. Энэ мэтчлэн аймгуудад сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв ашиглаж орон нутгаа хөгжүүлж чадаж байгаа жишээг бичвэл зай талбай хүрэлцэхгүй. Тиймээс амжилттай хэрэгжсэн ажлуудыг дараагийн дугаартаа аймаг тус бүрээр нь уншигч танд хүргэх болно.
“Ардчиллын үнэ цэнэ, түүхэн сургамж” илтгэлдээ ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Сүүлийн жилүүдэд олон ажил хийсэн байна. Гэвч харамсалтай нь, сурталчлах, таниулах ажлаа бид хийж чадаагүй байна. Тиймээс олон түмэнд хүргэх ажлаа сайн хийх хэрэгтэй” гэж онцолсон бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хийдэг, ярьдаг хүмүүс гэж бий. Бид хийдэг хүмүүс. Өнгөрсөн гурван жилд хэрхэн өөрчлөгдсөн нь бид бүхний нүдэнд ил байгаа. Цаашдаа ч хийж бүтээж чадах хүсэл эрмэлзэл байгаа” гэсэн юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа “АН тормосгүй, МАН хаазгүй нам гэж нэгэн хүн твиттерт бичсэнийг энд иш татъя. Нэг ажил эхлүүлсэн л бол АН цаашдаа ч тормосгүй зүтгэсээр байгаад дуусна” хэмээн эрч хүчтэйгээр үргэлжлүүлэн бүтээн байгуулах хэрэгтэйг уриаллаа.
Дөрөв биш найман жилээр харж “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулсан учраас хэрэгжиж буй явцыг дүгнэн ярилцаад цааш үргэлжлүүлэх ажлууд цөөнүй гэдгийг хангайн бүсийн чуулганаар хөндсөн. Чуулга уулзалтын үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд ийн дүгнэн ярилаа.
З.Энхболд: Эдийн засгаа солонгоруулж эхлээд байгаа

0 Сэтгэгдэл