Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Анх удаа 1000 цэцгийн фестиваль болно
Манай улсад анх удаа 1000 цэцгийн фестиваль болох гэж байна. Цэцэрлэгжилт ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Цэцгийн фестиваль-2012”-ыг зохион байгуулахаар болжээ. “Хамтдаа цэцэглэе” уриан дор болох энэхүү үзэсгэлэн маргааш үдэш Баянзүрх дүүргийн Хуримын ордонд нээлтээ хийж, 14 хоногийн турш үргэлжлэх юм байна. Цэцэг, баримал, үзмэрүүдээс гадна гарын алганы дайтай том эрвээхэй цэцгэн дээр эргэлдэхийг сонирхохоос гадна хотын ногоон байгууламжийг ямар загвартай, өнгө үзэмжтэй хийх боломжтойг ч эндээс харж болох гэнэ.  Манай улсад урьд нь тасалгааны цэцгийг ургуулсан байдлаар үзэсгэлэн гаргаж байснаас биш хотын ногоон байгууламжийг харуулсан, суулгац хэлбэрээр олонд сонирхуулж байгаагүй юм байна.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан