Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
“Малыг тарга хүчтэй байгаа дээр нь борлуулах хэрэгтэй”
Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах Онцгой комисс орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ үеэр орон нутгийн Засаг дарга нар мал сүргийг өвөлжүүлж хаваржуулах талаар аймгийн хэмжээнд баримталж буй бодлого, өвөл, хаврын отор зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгсөн байна.
Харин Хүнс, хөдөө аж ахуйн яам мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар баримталж буй бодлого, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мөн мал эмнэлгийн үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангах, хүрд, ширх, хамуу, үхрийн гууртах өвчний эсрэг намрын боловсруулалтыг зохион байгуулах тактик, бэлтгэл ажлын талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга мэдээлэл өгчээ.
Гэсэн ч Шадар сайд Ц.Оюунбаатар “Монголын нийгэмд ус, агаар шиг дутагдаж байгаа зүйл бол сахилга хариуцлага, ам ажлын нэгдэл байна. Засгийн газар өвлийн бэлтгэл хангах, мал сүргийг тарган тавтай өвөлжүүлэх, өвлийг бэлтгэл сайтай даван туулахтай холбогдуулан бүхий л талын арга хэмжээг авч, төсөв санхүү хүнд байгаа ч гэсэн шаардлагатай санхүүжилтүүдийг нэн тэргүүнд шийдвэрлэж, олон тооны тогтоол шийдвэр гаргасан байгаа. Эдгээр тогтоол, шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход холбогдох яам, Засгийн газрын агентлаг, аймаг, орон нутгийн удирдлагын түвшинд хангалтгүй ажиллаж байгаа дүр зураг харагдаж байна. Үндсэндээ цаасан дээрх шийдвэрүүдийг бодит ажил болгоход холбогдох албан тушаалтнууд дутуу дулимаг анхаарч байгааг хэлэхээс өөр арга алга” гэж дүгнэсэн юм.
Засгийн газрын зүгээс өвөлжилтөд бэлтгэх талаар шийдвэр удирдамж гараад бараг нэг бүтэн улирал өнгөрч байгаа юм байна. Гэсэн ч газар дээр нь зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил цөөн, урсгалаар явж байгаагаас хугацаа их алдсан гэж цахим хурлаах дүгнэсэн юм. Одоо өвөлжилтийн бэлтгэлийг хангах сар хагасын хугацаа үлдээд байгаа юм.
Мөн олон баг, сумд бэлчээрийн даац хүрэлцээгүй, байвал зохих түвшингээсээ ачаалал нь хэд дахин хэтэрсэн, нөгөө талаар нийт нутгийн 40 хувь нь гантай буюу гандуу байгаа энэ жилийн тухайд үржлийн малаас бусад малыг тарга хүчтэй байгаа дээр нь борлуулах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй гэж Шадар сайд Ц.Оюунбаатар хэлжээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах Онцгой комисс орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ үеэр орон нутгийн Засаг дарга нар мал сүргийг өвөлжүүлж хаваржуулах талаар аймгийн хэмжээнд баримталж буй бодлого, өвөл, хаврын отор зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгсөн байна.Харин Хүнс, хөдөө аж ахуйн яам мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар баримталж буй бодлого, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мөн мал эмнэлгийн үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангах, хүрд, ширх, хамуу, үхрийн гууртах өвчний эсрэг намрын боловсруулалтыг зохион байгуулах тактик, бэлтгэл ажлын талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга мэдээлэл өгчээ.

0 Сэтгэгдэл