Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Засагт 100 ч зуудахгүй нь
Одоо ч гэсэн банкны хүүгээс татвар авдаг шдээ
Б.ШИРНЭН
Хадгаламжийн хүүгээс татвар авах тухай мэдээлэл хаа сайгүй түгжээ. Уулзаж учирч байгаа хүмүүс ч “үнэн үү, яанаа” гэж цуглуулсан хэдэн төгрөгтөө санаа зовж, халаглах болсон байна. Мэдээж, мэдээлэл багатай, яг хэдий хэмжээний хүү авах гээд байгаа нь тодорхой биш учраас банканд мөнгөө байлгах эсэхдээ эргэлзэхээс өөр сонголтгүй.

Энэ сэдвээр өчигдөр ч ойр зуур ярилцаж байгаад гадаадын хадгаламжийн татварын сэдэв рүү хальтирч оров. Нэг танил “…англи найз маань 2012 онд 20 мянган ам.доллар шилжүүлсэн. Найз нөхөдтэйгөө хамт хоол идсэн ч тэг дундуур нь хувааж төлдөг, орлого зарлагаа хүртэл цент, центээр нь нарийн хөтөлж бичдэг мөртлөө, банканд хадгалаад өгөөч гэж гуйсан” гээд ярьж эхлэв. Мэдээж, түүний хүсэлтийг хүлээж аваад мөнгийг нь хадгалж, 2014 оны эхээр 36 сая төгрөг болгоод буцаагаад шилжүүлсэн байгаа юм. Хүү нь гэхэд л есөн сая төгрөг болсон гээд бод. Даанч манай улсын валютын савлагаанаас болж бараг ашиг гараагүй юм байна лээ. Түүнээс бол эрсдэлгүйгээр мөнгөө өсгөх ашигтай хувилбар сонгосон байгаа биз. Бас энэ нь манайх шиг хадгаламжийн хүүгээс татвар бодож авдаггүй улс дэлхий дээр ховорхон гэдгийн нэг жишээ юм даа. “Татвар үгүй бол төр үгүй” гэдгийг ягштал баримталж Хамтран амьдрах татвар, зурагтын татвар, нарны татвар, энхтайваны татвар зэрэг элдэв татвар авдаг зарим улсыг бодвол манай улсын татварын тогтолцооны хөрс, суурь хамгийн тааламжтай нь.
Харин сүүлийн жилүүдэд татварын бодлогын талаар баримталж байгаа төр засгийн бодлого нэлээн өөрчлөгдөж, нарийн ширийн зүйл заах боллоо. Улаанбаатар хотын удирдлагууд гэхэд л нийслэл өөрөө татвартай байх ёстой гээд Улаанбаатар хот дотор ажиллаж байгаа баар, цэнгээний газрын борлуулсан архи, дарснаас нэг хувийн татвар авахаар болсон. Хавтгайрсан архидалт, согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд манлайлдаг хотод нэгхэн хувийн татвар авах нь багадаж байна гэх иргэн, эрх баригч цөөнгүй байсан ч эдийн засаг таагүй байгаагаас үүдэн хувь, хэмжээг өөрчлөх тухай яригдалгүй өнгөрсөн билээ. Харин иргэд өөрийн гэж өмчилсөн зүйлд төр гар дүрэхэд дургүй байгаа нь илт мэдрэгдэж байна. Энэ нь юу, юунаас илүү хувийн хадгаламжаас хүүгийн татвар авах тухай төр засгийн бодлогоор илэрч байгаа юм.
Шинэ үзэгдэл огт биш
Зах зээлд шилжсэн даруйдаа улс орон бүрэн утгаараа татвар дээр тогтох болсон. Үндсэндээ эндээс л хадгаламжийн хүүгээс татвар авах бодлого хэрэгжиж эхэлсэн юм. Ард нийтээрээ “атар” талхаар амьдарч байсан үед хүн бүр хадгаламжтай байгаагүй учраас энэ хуулийн зохицуулалт нь тэр хэрээрээ олонд танигдаагүй 1997 он хүрсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, 1997 оны үед Азийн эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлж, мөнгөний урсгал татарч, банкнаас ч мөнгө зугтах болж. Ингээд Засгийн газраас хадгаламжийн хүүгээс татвар авдаг байдлыг зогсоож, банкны системийг тогтворжуулсан талаар манай улсын санхүүгийн түүхэнд бичээстэй үлджээ.
Харин 2010 он хүртэл бол бид нэлээд мөнгөжсөн ард түмэн болсон. Хувийн орлого өсч, зарлагаас илүүг нь хадгалах хэрэгцээ ч даруй ихэссэн байдаг. Харин энэ үед Засгийн газар дахин татварын талаар бодож эхэлсэн нь Татварын багц хуулиар илэрч байгаа юм. Одоо татвартай холбоотойгоор хэрэгжиж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зах зухаас харвал татвар ногдох орлогод хүүгийн орлого багтана гээд цагаан дээр хараар бичсэнийг олж уншиж болно. Угтаа бол хадгаламжтай хүн бүрт энэ хууль үйлчилнэ гэсэн үг. Гэхдээ дахиад л эдийн засгийн хямрал, хүндрэл яригдаж, дэлхий даяараа дефольт болох шахсан үед УИХ иргэдийн хадгаламжид хүрэхгүй байхаар шийдсэн юм. Ингээд 2012 оны аравдугаар сарын 25-ны өдөр З.Энхболдоор даргалуулсан УИХ хуралдаж, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд 16.1.16 дахь заалтыг нэмж орхисон юм. Тодруулбал, албан татвараас чөлөөлөх хэсэгт “мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд” гэсэн заалт нэмжээ. Энэ нь 100 сая хүрэхгүй төгрөгийн хадгаламжтай хүн 2016 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл татвар төлөхгүй ээ, гэсэн үг байв. Ингээд энэ хуулийн үйлчлэлийн хугацаа ирэх оны 1-нээс дуусч, та бид татвар төлөх нь хэмээн цухалдаад буй хэрэг. Ингээд он цагийн дарааллаар харвал аль 1990 оноос буюу нээлттэй зах зээлд шилжих үеэс мөрдөгдөж ирсэн зохицуулалт байгаа юм. Тиймээс ирэх оноос бид хадгаламжийн хүүгээс жилийн 10 хүртэлх хувийн татвараа төлж л таарах нь. Эдийн засаг хүндэрч, улсын төсөвт тодотгол хийх нь гарцаагүй болж, нийгмээрээ хэцүү байгаа үед 100 саятай, саягүй гэж ялгахгүйгээр татвар төлөх нь төр түшилцэх бас нэг хөшүүрэг билээ.
Хадгаламжийн хүүгийн татвар төсөвт хэдэн төгрөгөөр дэм болж чадах вэ
Иргэдийн орлого багасч, зарлага ихэссэнтэй адил улс орны төсөв, санхүү хүндхэн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл гэхэд л өнгөрсөн сарын байдлаар 769.2 тэрбум төгрөгийн алдагдалд хүрээд байгаа юм. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 616.2 буюу тав дахин өссөн гэсэн үг. Зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 15.8 хувиар илүү байгааг гэж ч болно. Ингээд манай улсын орлого зарлагын дэвтэр сүүлийн гурван жил лавтай хасах руугаа хэлбийж байгаа нь энэ. Харин иргэдийн хадгаламж нийт банкны хэмжээнд өссөөр 11 их наяд төгрөгт хүрэв. Монгол банкны мөнгөний тоймоос харвал, иргэдийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн сарын байдлаар 4.1 их наяд, аж ахуйн нэгжийн хадгаламж 963.6 тэрбум байна. Мөн гадаад валютын хадгаламж 2.1 их наяд болсон гэжээ. Ингээд нийтдээ 11 их наяд төгрөгт оногдох хүүгийн (дунджаар 15 хувь) 10 хүртэл хувь нь улсад татвар болж очих нь. Дуслыг хураавал далай гэдэг шиг хадгаламжийн хүүгийн татвар ч улсын хөгжилд хувь нэмрээ оруулах бололтой. Харин иргэд хадгаламжаа татаж, ямар ч хүүгүй дарж хэвтсэнээс хүүнд ногдох татвараа өгч, хяналт, шаардлагаа ч өндөрсгөх хэрэгтэй болж байна.

0 Сэтгэгдэл
зочин
мөнгө нь ихэдсэн баячуудаас авах нь зөв, голцуу бруу гарын мөнгүүд байгаа даа
2015.09.24
2015.09.23