Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар-Екатеринбург чиглэлийн шууд нислэгтэй болох боломжтой
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Түүнд өчигдөр Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев бараалхжээ.
Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев мужаа төлөөлөн худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан бөгөөд боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бүрэн нөөц бололцоо байгаа гэж үзсэн байна. Мөн тэрээр “Хуучин ЗХУ-ын үед Монголын мянга, мянган оюутан боловсрол эзэмшсэн бөгөөд ОХУ-д тэр дундаа Свердловскт боловсрол эзэмшсэн хүний нэг нь та юм. Иймээс хоёр орны иргэд хоорондын хүмүүнлэгийн харилцаа идэвхтэй явагддаг. Мөн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагатай манай мужийн хувьд ч хамтран ажиллах сонирхолтой байна. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг дэмжихийн тулд бизнес хоорондын болон аж ахуйн нэгж хоорондын уулзалт, харилцаа холбоо чухал юм” гэжээ. Мөн Свердловскийн онгоцны буудал 40 гаруй орны 60 хоттой шууд нислэгтэй байдаг учраас Улаанбаатар-Свердловскийн шууд нислэгийн асуудлыг судалж үзэхээр болсон байна. “ТЭЦ-4” ДЦС-тай Уралын турбины үйлдвэрийн хамтран хэрэгжүүлсэн төсөл энэ оны гуравдугаар сард амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд 2014 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт өмнөх үзүүлэлтээс тав дахин нэмэгдэж, өөрөөр хэлбэл 43 сая ам.долларт хүрсэн юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Засгийн газар Свердловск мужтай аж үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан болон боловсролын салбарт хамтран ажиллах давуу эрх бүхий хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх боломж бий. Мөн Монгол Улс танай мужтай аж үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол, Оросын хамтарсан компаниуд аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийг зах зээлийн боломжит үнээр худалдан авах сонирхолтой байдаг. Уралд үйлдвэрлэгдэж буй тоног төхөөрөмж зах зээлд өрсөлдөхүйц чанартай гэдэгт би итгэлтэй байдаг. Мөн танай мужид суралцаж буй оюутан сурагчдын тоог нэмэгдүүлэх, металлургийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой” байгаагаа хэлжээ. Мөн 2016 оны сүүлээр шинэ нисэх буудал ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа учраас Улаанбаатар-Екатеринбург чиглэлийн шууд нислэгтэй болох боломж байгаа гэж үзсэн юм.

0 Сэтгэгдэл