Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Улаан буудайн чийг, цавуулгийг тодорхойлох багажтай боллоо
Монгол Улс 30 секундээс нэг минутад улаан буудайн уураг, чийг, цавуулгийг тодорхойлох багажтай боллоо.

ХХААЯ-наас Швед Улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх IM9500 загварын багажийг өнөөдөр хүлээн авч, улаан буудайн чанарт анхны туршилтыг хийсэн юм.
Ийнхүү тус яамнаас Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн 6 салбарыг буудайн цавуулгийг хэмжих тусгай шинжилгээний багажтай болгосноор нэг удаагийн шинжилгээнд 30-40 минут зарцуулдаг үе алсарч байна.
Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон ярихдаа, “Шинэ төхөөрөмжтэй болсноор тариаланчдад чирэгдэл багатай үйлчлэх боломж бүрдэнэ. Энэ жилээс эхлэн улаан буудайны цавуулгийн хэмжээгээр ангилдаг болж байгаа. Энэ ажилд цавуулаг хэмжих багаж чухал үүрэгтэй. Маргааш ТЭДС дээр лаборантуудад сургалт зохион байгуулан 6 салбарт төхөөрөмжөө суурилуулна. Энэ сарын 30-наас эхлэн шинэ төхөөрөмжөө ашиглан шинжилгээ хийж эхэлнэ. Өмнө нь улаан буудайн цавуулгийн хэмжээнээс болж, тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдийн хооронд маргаан үүсч байлаа. Харин Пертен брэндийн IM9500 загварын цавуулаг хэмжих багажтай болсноор маргаан үүсэхгүй” гэв.
Үр тариа, гурил, тэжээлийн хүнсний чанарт, хяналт, шинжилгээ хийх зориулалттай Пертен брэндийн багаж, төхөөрөмжүүд нь 20 гаруй нэр төрлийнх бөгөөд зөөврийн зориулалтаар ашигладагаараа давуу талтай аж.

0 Сэтгэгдэл