Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
“Авто худалдааны цогцолбор” руу нүүх үү, үлдэх үү
Э.ГАНЧИМЭГ
Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг “Авто худалдааны цогцолбор” уржигдар нээлтээ хийсэн.

Нийт 130 га-д бүтээн байгуулалтын ажил хийгдэхээс хоёр га буюу дөрвөн блокийн 6375 автомашины зогсоолыг ашиглалтад оруулжээ. Эхний ээлжинд худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд зориулан автомашинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор татвар, даатгал, оношилгоо, дугаарын үйлдвэрлэл, банк, нотариат, цайны газар, ариун цэврийн өрөө, автомашины угаалга засвар зэргийг ажиллуулахаар болсон. Гэвч Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг автомашин болон түүний дагалдах хэрэгсэл худалдаалдаг “Да хүрээ”, “Мөнгөн хүлэг”, “Дизель хүрээ” зэрэг захын түрээслэгчид “Авто худалдааны цогцолбор” руу нүүх боломжгүй гэдгээ илэрхийлж өчигдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Түрээслэгчид “Авто худалдааны цогцолбор”-той очиж танилцсан боловч нийслэлийн зүгээс ярьж, үзүүлсэн шигээ байгаагүй учир нүүж очих боломжгүй гэцгээж байлаа. Гэхдээ “Авто худалдааны цогцолбор” бүрэн гүйцэт ашиглалтад орсны дараа нүүж очиж болно гэв. Учир нь,түрээслэгчид бүгд банкны зээлтэй, тус худалдааны цогцолбор нийслэлээс алслагдсан, хүмүүс очиж үйлчлүүлэхэд бэлэн болоогүй учраас эрсдэлтэй гэж үзэн, нэн яаралтай нүүн байрших шаардлага тавьсан “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдрагийн шаардлагыг биелүүлж чадахгүй гэдгээ ийнхүү илэрхийлсэн юм.
Ямартай ч “Авто худалдааны цогцолбор”-т томоохон хэмжээний нийт 15 барилга баригдахаас есийнх нь газрыг худалджээ. Үлдсэн бүтээн байгуулалтын төсвийг ашиглалтад орсон зогсоолын төлбөрөөс гаргуулахаар болсон аж. Одоогийн байдлаар 400 гаруй хүнд 1200 авто зогсоол борлуулсан байна.Хэрвээ автозахуудын түрээслэгчид нүүхгүй, худалдаж авахгүй гэвэл худалдааны цогцолборын үлдсэн бүтээн байгуулалтын ажил зогсох магадлалтай болж байгаа юм.
“Анх “Авто худалдааны цогцолбор”-ын зогсоолын үнэ нэг сая төгрөг байсныг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг 4-4,5 сая болгож үндэслэлгүйгээр өсгөсөн. Түүнчлэн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны судалгаа шинжилгээ, түүнийгээ нотлох шинжилгээний бичиг байхгүй гэдгийг ШӨХТГ тогтоосон байгаа.Мөн Үндсэн хуулийн 4.1 дэх заалтыг үндэслэн хүчээр гаргана гэж байгаа нийслэлийн удирдлага болон “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг нарыг албан тушаалаараа далайлган нүүхийг шаардвал өлсгөлөн зарлана” гэж өмгөөлөгч Г.Батбаяр хурлын үеэр ярьж байв.
Энэ мэт автомашин болон түүний дагалдах хэрэгсэл худалдаалагчид нүүхгүй хэмээн эсэргүүцэж, нийслэл болон “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдлагууд нүүх шаардлагыг тавьж, талууд маргалдсаар байвал “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил хойшилж, эхний ээлжинд татвар төлөгчдийн халааснаас хийсэн 20 тэрбум төгрөгийн ажил үнэгүйдэхэд хүрнэ. Тиймээс нийслэлийн удирдлагууд дээрх захуудын түрээслэгчидтэй уулзан асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай нүүр тулахгүй бол горьгүй нь.

0 Сэтгэгдэл