Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Ч.Сайханбилэг: Оюутолгойн зардал хэтэрсэн ч 243 сая ам.долларын НӨАТ-ын орлого төвлөрүүлэх боломжтой болсон
Б.ШИРНЭН
Оюутолгой улс төрийн биш цэвэр эдийн засгийн асуудал болсон гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус ордын далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгдсэний дараа хэлсэн удаатай.

Нэгэнт гэрээ нь хийгдэж, гарын үсгүүд зурагдсан учраас хөрөнгө оруулалт, олборлолт, борлуулалт, ашиг зэрэг эдийн засгийн харилцаа түлхүү үүсэх нь мэдээж. Хэрвээ, хууль тогтоох байгууллага энэ гэрээг ашиггүй гэж нотлоод хариуцлага тооцно гэж байгаа бол түүнийгээ хийх л ёстой. Гэвч, зөв буруугийн завсар өгөлгүй “занчиж”, Ерөнхий сайдыг “толгой цусдах” хэмжээний асуудал үүсгээд ирсэн гэж Төрийн ордонд маргалдах улстөрчдийн авир хэрээс хэтэрч хувь хүн, ахуй амьдрал, эхнэр хүүхэд рүү нь хүртэл чичилдэг болжээ. Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр ч гэсэн Оютолгойн асуудлаар асуулга тавьсан, хариулсан “хоёр” улс орны гэхээс илүү шалдар булдар маргаан хэлцэж, халбага хагарахын даваан дээр хоёр тийш салан одсон юм.
Уг нь, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгойн төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болоод бусад асуудлаар тавьсан асуулгын хариуг өгсөн ч хэлэлцэхээсээ хэрэлдэх нь илүү байлаа.
АСУУЛГА 1: Оюутолгой компанийн үйл ажиллагаа эхлүүлснээс хойш хэчнээн хэмжээний борлуулалт хийж, хэдэн төгрөгийн татварыг Монголд төлсөн. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангаж буй эсэх.
“Оюутолгой” компани УИХ-аас баталсан тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Оюутолгой” компани болон “Эрдэнэт үйлдвэр” компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлдөг байна. Тухайлбал, “Оюутолгой” компанийн борлуулалтын нийт орлого 2013 онд 59.4 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 1,945.7 сая ам.доллар болжээ. Ингээд 2013 онд улсын төсөвт 173 сая ам.доллар, өнгөрсөн онд 207 сая ам.доллар төлсөн байна. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2013 онд 4.7, 2014 онд 67.8 сая ам.доллар төлж байжээ.
Мөн Ерөнхий сайд “Оюутолгой” компани нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шууд болон шууд бус байдлаар татвар, хураамж, төлбөр төлж, улсын төсөвт төвлөрүүлж байгаа гэж хэлсэн юм.
Тус ордын баяжмал үйлдвэрлэлт 2013 онд 290 мянган тонн, 2014 онд 563 мянган тонн, зэсийн баяжмал ачилт 2013 онд 74.9 мянган тонн, 2014 онд 742.9 мянган тонн, зэсийн баяжмалын борлуулалт 2013 онд 24.1 мянган тонн байсан бол 2014 онд 733 мянган тонн болж өссөн байна.
АСУУЛГА 2: Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар “Рио Тинто” компанитай хийж буй хэлцлийн агуулга, үр дүн ямар байгаа талаар. Тухайлбал, Оюутолгойн баялгийн борлуултын орлогыг Монголын татварын дансаар дамжуулдаг болгох, зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын явцын талаар. Мөн Баялгийн нөөц ашиглалтын татварыг “Оюутолгой” компани “Эрдэнэт үйлдвэр” компаниас гурав дахин бага төлж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар энэ татварыг ижил болгох асуудал тавьж байсан.
Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д заасанд үндэслэн “Оюутолгой” компани зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Монголын талын хувьцаа эзэмшигчдийн зүгээс гэрээний хэрэгжилт буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг баримталж ажиллаж байгаа юм.
Харин татварын ижил болгох асуудлыг аль нэг Засгийн газар бус УИХ шийдвэрлэх ёстой байдаг гэж Ерөнхий сайд асуулгад хариулсан юм. 2013 онд “Оюутолгой” компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 4.7, 2014 онд 67.8 сая тус тус ам.доллар төлсөн бол “Эрдэнэт” үлйдвэр 2013 онд 162.6, 2014 онд 147 сая ам.доллар төлж байжээ. Гэхдээ тэдний баяжмал үйлдвэрлэлт болоод ачилт нь өөр, өөр байгаа юм. “Оюутолгой” компанийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэрээний дагуу тогтворжуулсан татварт хамаардаг юм байна. Өөрөөр хэлбэл, гэрээ хийсэн өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Гэрээт талбайгаас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл өөрөө ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний таван хувиар тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх бөгөөд төлбөрийг тогтворжуулна” гэсэн заалт мөрдөгдөж байжээ.
АСУУЛГА 3: Монгол Улсын Шадар сайд, сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 тоот хамтарсан тушаалаар байгуулсан “Оюутолгой” компанийн зардлын хэтрэлтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д туссанаар Оюутолгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих гэх зэрэг зарим ажил хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөл байдалд нийцүүлж ТЭЗҮ-д тохиргоо хийхэд 4.7 тэрбум ам.доллар болж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д таамагласнаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Энэ нь ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлт, цаг хугацааны хэтрэлт, татвар зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаа аж.
Тухайлбал, ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлтийн тухайд уурхайн босоо амуудыг өргөтгөх, агааржуулалтыг сайжруулах, аюулгүйн тоноглолыг нэмэх, хонгилуудыг өргөтгөх зэрэг ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн байна. Хөрөнгө оруулалтын гэрээ анх төлөвлөж байсан хугацаанаас даруй есөн сараар хоцорч зурагдсан. Хүчин төгөлдөр болох хугацаа мөн адил зургаан сарын дараа үйлчилж эхэлсэн бөгөөд үүний дагуу зохих ажлуудыг эхлүүлэх үйл ажиллагаа олон сараар хоцорч, багагүй хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна. Газар, барилга, ус, цахилгааны болон бусад ажлын зөвшөөрлүүд хугацаандаа олгогдоогүйгээс гэрээ байгуулсан компаниудад алданги төлөх, зураг, тооцооны ажлыг дахин шинэчлэх, бараа, материалыг нэмж агуулах, суурилуулсан эд зүйлсийг хадгалж хамгаалах, зээлийн хүүгийн төлбөр гэх зэрэг тооцоогүй зардлууд гарчээ.
Мөн НӨАТ, менежментийн төлбөрийн тухайд Хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар анх НӨАТ-ыг буцаан олгоно гэж тохирсон боловч явцын дунд энэ нь өөрчлөгдсөн гэж байгаа юм. Иймд 2012 он хүртэл 243 сая ам.долларын НӨАТ төлсөн нь зардлын хэтрэлтэд нөлөөлсөн гэжээ. Түүнчлэн менежментийн зардлыг ТЭЗҮ-д туссаны дагуу зардлын өсөлттэй уялдуулж тооцсон нь өсөлтөд нөлөөлөх шалтгаан болсон. Хэдийгээр дээрх зардлын хэтрэлтүүд хөрөнгө оруулагч талуудад ашиггүй ч Монгол Улсад 243 сая ам.долларын НӨАТ-ын орлогыг нэмж төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн зэсийн үнэ өндөр байх үед баяжуулах үйлдвэрийг илүү хурдтай барьж дуусгахын тулд нэмэлт зардал гарч, хэмнэлт дээр бус харин чанар дээр анхаарсан бодлого баримталж ирсэн тухай асуулгын хариуд дурдаж.
Ингээд 2010 онд боловсруулсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо нь 2012 оны санхүүгийн тайланд 7.1 тэрбум ам.доллар болж өссөн байна. Задалбал, нэгж үнэ, тоо хэмжээний өөрчлөлт 0.69, цар хүрээний өөрчлөлт 0.46, НӨАТ 0.24 тус тус тэрбум ам.доллараар өсчээ.

0 Сэтгэгдэл