Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Бие арзаганамаар гэхдээ гайхалтай амттай шавьжны зууш
Колумб, Солонгос, Филлипинд элдэв янзын шавьжаар хооллох нь энгийн үзэгдэл хэдий ч Европ, тэр дундаа Америкт бол энэ хоолыг идэхэд дуугарах шажигнасан чимээ хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Тэгвэл шавьжны махан хоолны энэ дутагдлыг нэгэн хөдөлмөрч тогооч өөрчлөхөөр шийдсэн байна. Жулиан Медина хэмээх тогооч Мексик хотоос авчирсан царцааг ашиглан tacos de chapulines нэртэй хоолыг Нью-Йорк дахь Толоаще рестораны үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тэрээр хоолныхоо талаар хэлэхдээ “Бид үйлчлүүлэгчдээ хатаасан царцааг яг л попкорн иддэг шигээ зооглоосой гэж хүссэн юм л даа. Эхлээд үйлчлүүлэгч нар маань манай зуушийг амтлаад сэжиглэх хандлагатай байсан ч удалгүй энэ нь бас хөгжилтэй юм гэж хүлээж авах болсон” гэж ярьжээ. Нидерландад саяхан таван шатлал бүхий шинэ шавьж ашиглан хийсэн зууш хоолны төрөлд шинээр нэмэгджээ. Энэ зуушийг зохиосон тогоочийн жороор бол орцонд нь нэг шавьж, гурилан цох, нугасны мах, зөөлөн чихэр зэргийг агуулжээ.
Шавьжны махаар хооллох нь байгальд ч ээлтэй талаар судлаачид хэлж байна. “Бид амьтны гаралтай хүнсийг хэдэн мянган жил хүнсэндээ хэрэглэж байна. Тийм байхад яагаад шавьж идэж болохгүй гэж. Өндөг, цул мах, зөгийн бал гээд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс ялгаагүй шүү дээ. Эрүүл мэндэд ч ашиг тустай бас амттай шүү. Хэрвээ бид малын махнаас илүүтэйгээр ургамал хүнсэндээ илүү их хэрэглэвэл тэр хэмжээгээр ашиг тус нь ирнэ” хэмээн шавьж судлаач мэргэжилтэн хэлсэн байна.
Залуусаа Ардчилсан намаа энэ жил дэмжээрэй. Бид ОЛУУЛАА
Колумб, Солонгос, Филлипинд элдэв янзын шавьжаар хооллох нь энгийн үзэгдэл хэдий ч Европ, тэр дундаа Америкт бол энэ хоолыг идэхэд дуугарах шажигнасан чимээ хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Тэгвэл шавьжны махан хоолны энэ дутагдлыг нэгэн хөдөлмөрч тогооч өөрчлөхөөр шийдсэн байна. Жулиан Медина хэмээх тогооч Мексик хотоос авчирсан царцааг ашиглан tacos de chapulines нэртэй хоолыг Нью-Йорк дахь Толоаще рестораны үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тэрээр хоолныхоо талаар хэлэхдээ “Бид үйлчлүүлэгчдээ хатаасан царцааг яг л попкорн иддэг шигээ зооглоосой гэж хүссэн юм л даа. Эхлээд үйлчлүүлэгч нар маань манай зуушийг амтлаад сэжиглэх хандлагатай байсан ч удалгүй энэ нь бас хөгжилтэй юм гэж хүлээж авах болсон” гэж ярьжээ. Нидерландад саяхан таван шатлал бүхий шинэ шавьж ашиглан хийсэн зууш хоолны төрөлд шинээр нэмэгджээ. Энэ зуушийг зохиосон тогоочийн жороор бол орцонд нь нэг шавьж, гурилан цох, нугасны мах, зөөлөн чихэр зэргийг агуулжээ. Шавьжны махаар хооллох нь байгальд ч ээлтэй талаар судлаачид хэлж байна. “Бид амьтны гаралтай хүнсийг хэдэн мянган жил хүнсэндээ хэрэглэж байна. Тийм байхад яагаад шавьж идэж болохгүй гэж. Өндөг, цул мах, зөгийн бал гээд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс ялгаагүй шүү дээ. Эрүүл мэндэд ч ашиг тустай бас амттай шүү. Хэрвээ бид малын махнаас илүүтэйгээр ургамал хүнсэндээ илүү их хэрэглэвэл тэр хэмжээгээр ашиг тус нь ирнэ” хэмээн шавьж судлаач мэргэжилтэн хэлсэн байна.
П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
Zochin
Goy site bna
2012.06.14
2012.06.13
























