Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Н.Орчлон: Шүүхийн шинэчлэл хийхдээ эрэг, шураг бүрийг нь эргүүлэх ёстой байсан
Б.ШИРНЭН
Төрлөөр устгах гэмт хэрэг (геноцид), хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг шүүн тасалдаг Олон улсын Эрүүгийн шүүх (ОУЭШ) Нидерландын Гааг хотод байрладаг. Энэ шүүхэд хохирогчийн өмгөөлөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байгаа Н.Орчлонтой ярилцлаа.

-Монголд ирсэн хугацаандаа таныг хуулийн сургуулиудаар очиж, олон улсад ажиллах боломж, бололцооны талаар өөрийн туршлагаа хуваалцдаг гэж сонссон юм байна.
-Олон улсын шүүх бол олон улс, үндэстний л шүүх байдаг. Тэр утгаараа монгол хүн, залуучууд олон улсын хуулийн байгууллагад ажиллаасай, боломж байгаа гэдгийг илэрхийлэхийг зорьдог юм. Жишээ нь, Голландад байгаа ОУЭШ-д барууны орны хуульчид түлхүү ажиллаж байна. Шүүгч гэхэд л газарзүйн байрлал, улс үндэстний болоод хүйсийн төлөөлөл зэрэг олон зүйлийг харгалзан сонгуулиар томилогддог.
Гэхдээ тэр томилгоо нь хязгаарлагдмал. Нөгөөтэйгүүр, яг хэрэг дээр ажилладаг мэргэжлийн хуульчдын дийлэнх нь Европ, Хойд Америкийн хуульч байдаг. Энэ байдал маш олон жил үргэлжилсэн буюу бараг монополчлол тогтсон ч гэж хэлж болох талтай. Өөр дээрээ жишээ авахад л, Гааг хотын ОУЭШ-д ажиллаж байгаа Монголын анхны бөгөөд цор ганц хуульч нь би болж таарч байна. Яагаад үүнийг хэлсэн гэхээр Ази тив ялангуяа, зүүн Азийнхан ерөөсөө олон улсын түвшинд төлөөлөл болж чадахгүй байгааг л хэлэх гэсэн юм. 1.4 тэрбум хүнтэй Хятадаас гэхэд л ганц, хоёрхон хуульч олон улсын хэмжээнд ажиллаж байна. Гэхдээ тэд яг хэрэг хариуцан ажилладаггүй. Сүүлд Японы нэг хуульч ажиллаж байгаад больсон.
-Зүүн Азийн хуульчид олон улсын хуулийн байгууллагад олноор төлөөлөл болж чадахгүй байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?
-Боловсролын тогтолцоо, ажилд сонгон шалгаруулах тогтолцоо гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ бидэн шиг хөгжиж байгаа улсын хуульчийг дэлхийн хэмжээний хуулийн байгууллагатай холбож өгөх гүүр алга. Тиймээс хуульзүйн боловсролыг эзэмшиж яваа залуу хуульчдыг олон улсын байгууллагад ажиллаасай гэдэг үүднээс Монголдоо байх хугацаандаа энд тэнд очиж өөрийн хэмжээнд туршлагаа хуваалцахыг илүүд үздэг гэх үү дээ. Хэдийгээр Монголын хуульчдад өндөр хөгжилтэй орны хуульчдаас сурах зүйл олон байгаа ч бидэнд дутагдаж байгаа хамгийн чухал зүйл нь хуулийн боловсрол, мэдлэг, хэл яриа гэхээсээ илүү хувь хүний зориг, зүтгэл гэж би хардаг.
-Нийгмийн байдал хэр нөлөөлдөг бол. Жишээ нь, таны нийгмийн гарал ямар байсан талаар асууж болох уу.
-Болно. Би өөрөө гэр хорооллын хүүхэд байсан. Гэтэл ээжийн минь багшилдаг, миний сурдаг тавдугаар сургууль хотын төвийнх. Тэр сургуульд ерөнхийдөө сэхээтэн айлын хүүхдүүд суралцдаг байлаа. Өөрөөсөө ухаалаг, хичээлээ их давтдаг, толгой сайтай хүүхдүүдтэй хамт сурдаг учир би тэднээс маш их үлгэр дууриал авч, хичээдэг байсан. Орос хэлний хичээлд сонирхолтой, дуртай байсан болохоор олон улсын харилцаа надад тохирно гэж бодсон. Гэхдээ хуульчийн мэргэжлийг тохиолдлын гэмээр л сонгочихсон юм. Яваандаа, энэ мэргэжил миний авьяас, чадварт нийцэх юм байна гэж бодсон. Одоо бол ОУЭШ-д ажиллаж байгаа учраас хууль болоод олон улсын харилцаа зэргийг хослуулах боломж надад олдож байна гэж боддог. ОУЭШ нь нэг талаараа эрүүгийн хэргийг таслан шүүж байгаа ч, нөгөө талаараа олон улсын байгууллага шүү дээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхий ассамблейн хэмжээний том асуудлуудыг өөрсдийн мандатын хүрээнд шийддэг.
-Одоогоор ОУЭШ-д хэдэн улс нэгдсэн байгаа вэ. Та хэдэн оноос ажиллаж эхэлсэн билээ?
-Хамгийн сүүлийн тоогоор 127 улс нэгдээд байгаа. НҮБ ойролцоогоор 200 гишүүнтэй. Тэгэхээр их гүрнүүдээс бусад бүх орон ОУЭШ-д нэгдсэн гэж ойлгож болно. Миний хувьд 2005 оны өдийд ажлын ярилцлага өгөөд 2006 оноос ажиллаж эхэлсэн.
-Ажилд орсноосоо хойш хэчнээн хэрэг дээр ажилласан бэ?
-Би шүүх дээр байнга ажилладаг өмгөөлөгчдийн нэг. Өөрөөр хэлбэл, шүүх дээр ирсэн бүх хэрэг дээр ажилласан. Тухайлбал, Конго, Уганда, Судан, Зааны ясан эрэг, Кени гээд олон жишээ хэлж болно. Одоогоор Кенийн иргэний дайны хэрэг дээр ажиллаж байгаа.
-Уганда, Судан, Конг, Ирак, Афганистан, Нигер зэрэг улсууд нь байнгын түгшүүртэй, мөргөлдөөнтэй байдаг. Мөн эдгээр улсын Эрүүгийн хууль нь өөр, өөр байдаг байх гэж таамаглаж байна. Дээрээс нь нийгмийн байдал, ёс заншил, улс төрийн дарангуйлал гээд олон хүчин зүйл бий. Энэ нь хэрэг өмгөөлөхөд хэрхэн нөлөөлдөг вэ. Хүндрэлтэй байдаг уу?
-Энэ их чухал асуудал. Ер нь, эрүүгийн хэрэг өөрөө өмгөөлөгч болоод яллагчаас маш их мэдлэг, мэдрэмж шаарддаг. Тэгэхээр ОУЭШ нь олон улсын эрүүгийн гэмт хэргийг шүүн тасалдаг гэдэг утгаараа асуудал бүр л хүндэрнэ гэсэн үг. Одоогоор ОУЭШ геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, эзлэн түрэмгийлэх буюу нэг улс нөгөө улс руугаа зэвсэг хэрэглэн дайрах хэргүүдийг харьяалан шийддэг. Мэдээж энэ нь, олон сая хохирогчтой, хэргийн цар хүрээ нь том гэсэн үг. Дээрээс нь олон нийтийг хамарсан гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд эрх мэдэлтэй, хөрөнгөтэй, хатуу дэглэм тогтоосон байдаг. Яг одоо миний өмгөөлж байгаа Кенийн хэрэг гэхэд л тус улсын дэд Ерөнхийлөгчийн эсрэг зарга байна.
-Энэ хэргээр жишээлэн өмгөөлөл үзүүлэхэд хүндрэлтэй байгаа хүчин зүйлсийг тодорхойлон ярьж болох уу?
-Одоогоор шүүх хурал үргэлжилж, тэр хүний гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа учраас тухайн хүний гэм буруутайн талаар би ямар нэг зүйл хэлэх ёсгүй. Манай прокурорын талаас тэр хүнийг 2007 оны сүүлч, 2008 оны эхээр болсон эмх замбараагүй байдалд буруутгаж байгаа. Тухайн үед Кенийн сонгууль болсон бөгөөд сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсч, олон мянган хүн амь үрэгдсэн. Мөн эмэгтэйчүүд хүчиндүүлж, дээрэмдүүлсэн, тарчлаан зовоогдсон, нийтийг хамарсан гэмт хэрэг гарсан тул манай шүүхээс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байна гэж үзсэн. Мөн аллага үйлдэгдсэн, үндэстэн ястнаа хавчиж хүчээр нүүлгэн шилжүүлсэн гэж прокурорын зүгээс яллаж байгаа. Гэтэл энэ хүн тухайн улсынхаа дэд Ерөнхийлөгч. Сонгуульд өөр нэг намтай эвсэж, ялалт байгуулсан. Ингээд эвссэн намынхаа даргыг Ерөнхийлөгч болгоод өөрөө дэд Ерөнхийлөгч болсон учраас Ерөнхийлөгчтэйгөө бараг адил эрх мэдэлтэй гэсэн үг. Мөн тус улсын улс төрийн тогтолцоо маш сонин. Улс төрийн намууд нь ястан үндэстнээрээ хуваагддаг буюу намын дарга хэсэг үндэстэнг төлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр тэр хүний ард хөрөнгө санхүү, төр засгийн аппарат, хууль хүчний байгууллага, тагнуул цагдаа гээд бүхий л хүч байхаас гадна, ард түмнийх нь нэг ястан, овог аймгийн систем нь бүхлээрээ ард нь зогсч байгаа юм. Тиймээс энэ хүнтэй холбогдсон гэмт хэргийг шүүн, шийдвэрлэх маш хэцүү. Наад зах нь сонгуулийн явцын үеэр, түүнээс өмнө энэ хүний эсрэг мэдүүлэг өгсөн олон гэрч байсан ч гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа хүн маань тухайн улсын дэд Ерөнхийлөгч болсон тул түүний эсрэг прокурорт мэдүүлэг өгсөн хүмүүс мэдүүлгээсээ татгалзаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, амь насаа эрсдүүлсэн хэрэг болж байгаа учраас шүүх дээр мэдүүлэг өгөхөө больж байгаа юм. Ингээд энэ хэргийг хэрхэн шийдэх вэ, гээд дараа, дараагийн олон асуудал тулгардаг.
-Таны аюулгүй байдлын асуудал гэж бас яригдана биз дээ. Дээрээс нь хэрэг олон жил дамнан шийдэгддэг учраас гэрчийг хамгаалах, нотлох баримтаа алдахгүй байх гээд..
-Миний амь насанд аюул заналтай зүйл тулгарч байгаагүй. Харин гэрч, хохирогчийг хамгаалах бүтэн алба байдаг. Гэрч, хохирогчоор тогтоогдсоноос эхлээд шүүх хурал дууссаны дараа хэсэг хугацаанд хамгаалалтад авдаг. Зөвхөн яллах талын биш өмгөөлөгчийн хохирогч, гэрчийг ч гэсэн хамгаалдаг. Яг нарийн ширийн асуудлыг мэдэхгүй ч нэрийг нь солих, өөр бүс нутагт, зарим тохиолдолд өөр улс руу гэр бүлээр нь шилжүүлдэг.
-Өмгөөлөгчийн амжилтыг хэрхэн дүгнэдэг вэ. Ялалт байгуулсан хэргийн тоо гэдэг ч юм уу.
-Хувь хүний “оноо” авах хэцүү л дээ. Учир нь, нэг хэрэг дээр бүхэл бүтэн өмгөөллийн баг ажилладаг. Ерөнхийдөө бид, олон улсын хэмжээнд баримталдаг хуульчийн болон мэргэжлийн ёс зүйн шаардлагаа хангаж, ОУЭШ-д ажиллах гэрээгээ сунгуулдаг. Ажлын бүтээмж үнэлдэг шалгуурууд гэж бас бий.
-Ажлынхаа хажуугаар мэргэшиж, судалгааны ажил эхлүүлсэн сэдэв бий юу?
-Олон улсын шүүхэд ажиллаж байгаа бол хуульзүйн судалгаа байнга л хийнэ гэсэн үг. Гэхдээ академик гэхээсээ илүү шүүхийн өмнө нотлох баримт гаргаж тавих, үндэслэл маргаанаа тодорхой болгохын тулд бүх зүйл үндэслэлтэй байх ёстой гэдэг үүднээсээ. Харин энэ үндэслэлийг гаргаж тавихын тулд хуульзүйн судалгаа хийж эхэлдэг. Жишээлбэл, зэвсэг агссан бол ямар ч эргэлзээгүйгээр түүнийг буруутгаж болно. Гэтэл утас бариад уулын орой дээр манаа хийж, онгоц ирж байгааг мэдэгдээд, тэр дагуу нь онгоцыг устгасан бол зэвсэг агссан гэж ойлгож болох уу, гээд асуудал гарна. Үүнийг олон улсын хүмүүнлэгийн хуулиудын гол, гол конвенцод юу гэж тусгасан байгааг харна. Энэ нь хангалтгүй бол олон улсын шүүхийн практикийг харна. Ерөөсөө тийм зүйлгүй бол улс орнууд хэрхэн хүмүүнлэгийн хуулийг ашиглаж байсныг, болохгүй бол онолын хувьд энэ асуудлыг хэрхэн тайлбарладаг вэ, гээд маш олон зүйл судлах хэрэгтэй болдог.
-Гэхдээ та академик талаасаа мэргэших үү. Өөрөөр хэлбэл, ОУЭШ-ийн өмгөөлөгчөөр ямар хугацаанд ажиллах бодолтой байгаа вэ?
-Яг одоогоор бол ажлаа өөрчлөх талаар төлөвлөгөө байхгүй. Би мастерын зэргээ хамгаалаад олон жил болсон учраас 2-3 жилийн дараа франц хэл дээр олон улсын хуулийн доктор хамгаалъя гэсэн бодол бол байгаа. Гэхдээ миний мэргэшиж байгаа чиглэл Олон улсын хууль. Тэр дундаа, олон улсын Эрүүгийн хууль, Хүмүүнлэгийн хууль болон Хүний эрхийн хууль. Харин Гааг хот олон улсын хуулийн төв учраас миний байх ёстой газар энэ болж таарч байгаа юм.
ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ДЭРГЭД БАЙХ ЁСТОЙ
-ОУЭШ-д ажилласан туршлага, хуримтлуулсан мэдлэгээ Монголын хууль, эрхзүйн орчинд яаж ашиглах боломжтой гэж бодож байна?
-Би чинь хувь хүн. Тиймээс хууль, эрхзүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Их, дээд сургуулиудаар явж, олон улсын шүүх хэрхэн ажилладаг, хэрэг маргааныг хэрхэн шийддэг талаар лекц уншихаас хэтрэхгүй. Лекц гэх нь бас тохиромжгүй. Би багш биш учраас том сонсогдоод байдаг юм. Гэхдээ л сургууль, хуулийн байгууллагаар явж өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Яг бодлогын хэмжээнд бол хууль эрхзүйн ажилд оролцох боломж надад байхгүй.
-Шүүхийн тухай багц хуулиудыг УИХ баталсан гэдгийг та мэдэж байгаа байх. Гэтэл хэрэгжиж эхлээд удаагүй байтал зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах, эргэж харах зүйл байна гэдэг асуудал үүслээ. Та энэ шүүхийн шинэчлэл гэдэг асуудлыг бүхлээр нь хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Би шүүхийн шинэчлэлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ ямар нэгэн улс төрийн нам, бүлэгтэй ямар ч холбоогүй, хуульчийнхаа өнцгөөс хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Мэдлэг, чадвар, хуримтлуулсан туршлагадаа үндэслээд дүгнэх юм бол хуульзүйн шинэчлэлийг маш өнгөц хийсэн л гэж хэлнэ. Товчхондоо, улстөрчид биш мэргэжлийн хуульчид салбарынхаа шинэчлэлийг хийх ёстой байсан. Гэтэл миний харснаар хэт их улстөржүүлж, асуудлынхаа голд ороогүйгээс шинэ байгууллага байгуулах, байршил солих, үүнийг дагаад шинэ дарга томилох, шинэ машинтай болно гэсэн л процесс өрнөсөн шүү дээ. Гэтэл хүмүүс яагаад шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байдаг вэ. Яагаад шүүхийг шударга бус гэж үздэг хэвээр байна вэ, гээд хамгийн наад захын асуудал байсаар л байна. Учир нь, шүүх дээр хэлэлцэж, шүүн тасалж байгаа ажиллагаа өөрөө хүний эрхийн баталгааг хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс яг нарийн хуулийн зохицуулалтыг нь өөрчлөхгүйгээр шинээр шүүгч томилоод ч юм уу, шинэ байгууллага байгуулаад нэмэргүй л дээ. Жишээ нь, тойргийн шүүх байгуулсан асуудал бий. Энэ чинь нэг байшингаас нөгөө рүү л явуулж байна гэсэн үг. Өмнө нь энэ ерөөсөө асуудал байгаагүй, засаг захиргааны нэгжээрээ л шийдэгдээд явдаг байсан. Харин жинхэнэ асуудал чинь иргэдийн шүүхийн шийдвэрт итгэл хүлээлгэхгүй байгаа асуудал.
-Ялагдсан тал шүүхийн шийдвэрт гомдох нь мэдээж биш үү.
-Олон улсын шүүх дээр нэг асуудлыг шийдэхийн тулд маш их судалгаа хийдэг. Зузаан роман шиг л шийдвэр гарна. Учир нь, ганцхан хуульзүйн асуудал дэвшүүлэхийн тулд маш олон хуульзүйн асуудлыг судалж, академик эх сурвалжуудыг ашигладаг. Тэгж байж аль болох бодит, шударга үнэнд нийцнэ. Хэдийгээр туйлын үнэн, туйлын шударга гэдэг нь хийсвэр ойлголт олон улсын хэмжээнд хүний эрхийн баталгааг хангасан, шударга ёс, хууль ёсонд илүү ойртсон шийдвэр гаргахад маш их хөдөлмөр ордог. Мөн дараагийн нэн түрүүнд өөрчлөх ёстой зүйл нь хуульзүйн боловсролын систем. Хуульчдыг шүүмжилж, чадваргүй гэж ярьж байгаа нь хуульчдын эзэмшиж байгаа боловсрол дорой байгаатай холбоотой. Миний бас нэг эгдүүцэж байгаа зүйл бол энэ шинэчлэлийг ганц, хоёр жилийн дотор хийх гэж оролдсон явдал. Ямар ч судалгаагүйгээр, хүчээр хийх гэж оролдсон. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүх хурлыг хэргийн материал дээр үндэслэж явуулдаг хэвээрээ л байна шүү дээ. Цагдаа нь хавтаст хэрэг нээж, тэр нь прокурор тэгээд шүүх дээр очдог. Энэ бол хамгийн эхэнд өөрчлөх ёстой зүйл. Учир нь, олон улсын хэмжээнд шүүгч шүүх хуралд орохоос өмнө хэргийн материалтай танилцахыг хориглодог. Яагаад гэвэл, тухайн шүүгч нь зөвхөн шүүх хурал дээр олон нийтийн өмнө талуудын мэтгэлцээний дундаас гарч ирсэн нотлох баримтуудыг авч байж төвийг сахисан шийдвэр гаргаж чаддаг гэж үздэг. Гэтэл дарангуйллын системээс (социализм) орж ирсэн буюу зөвхөн яллах талын материал шүүх дээр очоод шүүгч хавтаст хэрэгтэй танилцаад шүүх хурал хийдэг нь учир дутагдалтай. Яагаад гэвэл шүүгч хэдийнэ хэргийн материалтай танилцсан учраас өөрийн шийдвэрийг толгойдоо боловсруулчихсан, хэргийн хувь заяаг ерөнхийд нь шийдсэн байдаг. Энэ нь өөрөө хүний сэтгэн бодох чадвартай холбоотой. Жижигхэн жишээ авъя л даа. Хүн өлссөн явж байгаад хуушуурын үнэр авах юм бол хуушуур идмээр санагдана. Гэтэл тэр хуушуур хамгийн гоё хоол биш байж болно. Өөрөөр хэлбэл, хүний оюун ухаанд ямар мэдээлэл түрүүлж очихоос шалтгаалж, тэр хүний гаргах оюуны дүгнэлт шалтгаалдаг. Тиймээс аль ч талын нотлох баримттай түрүүлж танилцах ёсгүй.
-Шүүх одоо ч гэсэн хөндлөнгийн байгууллага гэж олон нийтэд мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, улсын яллагч болоод яллагдагчийн өмгөөлөгчийн мэтгэлцээнийг сонсч, баримтыг харсны дараа аль итгэл үнэмшилтэйд нь санал өгдөг гэж тайлбарладаг.
-Мэдээж ингэж ярьдаг. Гэвч, бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг харуулж байна. Юу гэвэл, өнөөдөр иргэд яагаад шүүхэд итгэхгүй байсаар байгаа вэ, гэдэг өнөөх асуудал гарч ирнэ. Монголд шүүхэд итгэх итгэл нойл шүү дээ. Гэтэл өндөр хөгжилтэй орон ч юм уу, олон улсад шүүхэд итгэх ард нийтийн итгэлийг нэгдүгээрт тавьдаг. Мөн хуулийн байгууллагын шинэчлэл нэрээр хэт их эрх мэдэл, хараа хяналтгүй болгосон. Гэтэл хүний эрхийг хангах тал дээр нэг ч алхам хийгээгүй. Үүний үр дүнд хүний эрхийг зөрчдөг зөрчлүүд ихсэж, хүний эрхийг хамгаалдаг баталгаанууд байхгүй болно гэсэн үг. Тиймээс хуульзүйн системийг шинэчлэхийн тулд зүйрлэвэл маш олон араа шүдтэй машины эд анги бүрийг зэрэг ажиллуулах хэрэгтэй. Миний байнга хүмүүст хэлдэг зүйл бол “Хуулийн сургуульд орж байгаа хүүхдүүдийн мэдлэг чадварын шалгуурыг маш өндөр болгох”. Хамгийн мэдлэгтэй, ёс суртахууны мэдрэмжтэй, шударга залуусыг хуулийн сургуульд оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл, хуульзүйн систем, хуульч мэргэжил нь тухайн хүний зан байдалтай маш нарийн холбоотой байдаг.
-Хууль, эрхзүйн ангид элсэхийн тулд хамгийн дээд тал нь элсэлтийн ерөнхий шалгалтаас 800 оноо авахад л болно. Дээд шалгуур нь л тэр. Энэ хангалтгүй бол өөр ямар шалгуур хэрэгтэй гэж.
-Жишээ нь, уран илтгэх чадвар байж болно. Энэ бол хуульчдын эзэмших ёстой хамгийн чухал чадварт тооцогддог. Мөн хуульзүйн судалгаа хийх чадвар. Яахав, хуулийн сургуульд дөнгөж элсэх гэж байгаа учраас хууль гэхгүй ердөө судалгаа хийх чадварыг нь шалгаж болно. Аливаа асуудлыг хараад хэрэгтэй мэдээллийг нь боловсруулж чаддаг, дүн шинжилгээ хийж чаддаг байх ёстой. Үүнээс гадна, бичгийн чадвар гээд олон шалгалт нэмж болно.
-Шүүгчдийн цалин хараат бус байдлын хамаарлын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Шүүгч маш чухал шийдвэр гаргадаг учраас санхүүгийн хувьд бусдаас хараат бус байх ёстой. Гэхдээ математик томъёогоор харгалзуулсан зүйл байхгүй. Тухайн орны эдийн засаг, нийгмийн байдлаас л хамаарна. Би түрүүн хэлсэн шүү дээ. Шинэчлэл гэдэг бүх эрэг, шургаас хамаарна. Хэрвээ шүүгч нарын цалин ярьж байгаа бол үүнтэй хамт цагдаа, прокурорын цалин ч яригдах ёстой. Би өөрөө цагдаад мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Үүнээс гадна, Монголын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хамгийн их үүрэг хариуцлагыг цагдаагийн мөрдөн байцаагч хүлээдэг. Хавтаст хэрэгт байгаа бүх нотолгоог мөрдөн байцаагч цуглуулсан байдаг. Гэтэл шүүхийн хараат бус байдал гээд шүүгч нарын цалинг тодорхой хэмжээнд өсгөж ирсэн мөртлөө хэргийн нотолгоог цуглуулж хүний хувь заяаг шийдээд байгаа прокурор, мөрдөн байцаагчийн цалингийн асуудал орхигдож ирсэн. Ингэснээр хамгийн их гаднын нөлөөнд автах боломжтой цагдаагийн албан хаагч хээл, хахуульд илүү ойр байна гэсэн үг. Эргээд энэ нь хэрэг үнэн зөв шийдэгдэхэд нөлөөлнө.
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны чиг үүргийг өөр газарт шилжүүлсэн. Энэ шийдвэр хэр зөв байсан бэ?
-Маш буруу алхам болсон. Манай улсад илгээсэн олон улсын хүний эрхийн хорооны зөвлөмж байдаг. Тэрхүү зөвлөмжид, хуулийн байгууллагуудын хэргийг хянан шийдвэрлэх газар байгуулагдсан нь зөв байна. Гэхдээ үүнийг прокурорын байгууллагаас илүү хараат бус байгууллагад шилжүүлэх ёстой гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд байгуулахыг зөвлөсөн юм. Хэдийгээр прокурор хараат бус байгууллага ч гэсэн мэтгэлцээний зарчмаараа бол яллах талын байгууллага болж харагддаг. Тиймээс хөндлөнгийн буюу Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд байгуулах нь хамгийн зөв алхам. За бүр больё гэхэд прокуророос салгах ёсгүй байсан. Учир нь, мөрдөн байцаах алба прокурорын дэргэд байхдаа маш сайн ажилласан. Энийг зүгээр нэг хэлээгүй, тоо баримт харуулж байгаа юм. Жишээ нь, хууль хяналтын байгууллагын алба хаагчидтай холбоотой үйлдэгддэг хэргийн тоо багассан. Одоо энэ хяналтын механизм байхгүй болчихоор хуулийн байгууллагуудын гэмт хэрэг бодит байдал дээр өснө.
-Хяналтын механизм байхгүй гэж хэлж болох уу. Эрх, үүргийг нь Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн шүү дээ?
-Хараат бус гэдэг утга нь алдагдчихаж байгаа юм. Хараат бус байхын тулд энэ алба хэрэг хянан шийдвэрлэдэг, байцаадаг газрын удирдлагад байж болдоггүй. Ийм чиг үүрэгтэй газрын удирдлагад байна гэдэг, асуудлыг нуун дарагдуулах, ямар нэг байдлаар нөлөөлөх боломж үүсгэдэг. Хэдийгээр мөрдөн байцаах алба прокурорын дэргэд байх нь хамгийн шилдэг сонголт биш ч прокурор өөрөө хэрэг мөрдөн байцаадаг алба биш байхгүй юу. Хүний эрхийн комиссыг ч гэсэн цогцоор нь өөрчлөх шаардлагатай. Жишээлбэл, Монголд байгаа хүний эрхийг хязгаарлаж, хорьж саатуулдаг бүх байранд ямар ч үед чөлөөтэй орж, шалгадаг эрхийг нь өгөх ёстой байсан. Одоогоор бол Хүний эрхийн комисс шүдгүй арслан шиг л байна. Энэ байгууллагын хууль маш гоё ч бодит байдал дээр хүний эрхийн хяналт тавих боломж байхгүй. Тиймээс Монголд гарч байгаа хүний эрхийн асуудал дээр хяналт тавьж чадахгүй байна.
-Сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөд холбогдох эрүүгийн хэргийг хоёр телевиз таван өдрийн турш орон даяар шууд дамжуулсан. Олон улсад шүүх хурлыг телевизээр дамжуулах хэм, хэмжээ нь ямар байдаг юм бол?
-Шүүх хурал нээлттэй явах гэдэг нь олон улсын хуулийн нэг зарчим. Ялангуяа, Эрүүгийн хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэдэг зарчим бий. Өндөр хөгжилтэй орнуудад болоод олон улсын шүүхэд ч ялгаагүй баримталдаг. Гэхдээ, тухайн хэрэгтэй холбоотой нууцлалыг хадгалах ёстой маш олон асуудал бий. Ийм тохиолдолд шүүх хурлыг хаалттай явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, маш нарийн зааг ялгааг гаргаж өгөх ёстой байдаг. Гэтэл манай улсын шүүх улсын нууцтай холбоотой асуудал гэж тогтоовол шүүх хурлыг тэр чигт нь хаалттай явуулдаг. Эсвэл нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзвэл тэр чигт нь нээлттэй болгож орхидог. Гэтэл телевизээр шууд дамжуулж байгаа нь нэг талаараа нээлттэй байдлыг хангаж байгаа боловч, нөгөө талаараа хуульзүйн системд маш аюултай. Мөн шүүхийн шийдвэрийг нээлттэй, нийтэд ил болгоно гээд хохирогчийн бүх мэдээллийг агуулсан шийдвэрийг ил болгосон байна. Гэтэл би гэмт хэргийн хохирогч болоод түүнийгээ олон нийтэд мэдээлэхийг хүсэхгүй байж болно шүү дээ. Түүнчлэн шүүх хурлын танхимын бүтэц нь шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй, хаалттай явуулах боломжтойгоор хийгдсэн байдаг. Тухайлбал, олон нийтийн танхим, шүүхийн танхим хоёр шилээр тусгаарлагддаг. Мөн гэрчийн мэдүүлгийг хаалттай авах бол олон нийтэд сонсогдож байгаа дууг хааж, гэрчийн хэсгийг нийтэд харагдахгүй болгодог. Ингээд танхимд сууж байгаа хүмүүсийг гаргахгүйгээр шүүх хурлыг хаалттай, нээлттэй гээд явуулж болдог. Ингэснээр зөвхөн нууцлалтай асуудлыг хааж, шүүх хурал бүхэлдээ нээлттэй байх зарчмаа баримталдаг.
-Өршөөлийн хууль өнгөрсөн долоо хоногт батлагдан гарсан. Өршөөл үзүүлэх асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Хувь хүний хувьд сэтгэл хангалуун бус байгаа. Ер нь бол, өршөөлийг хавтгайруулж хэрэглэнэ гэдэг буруу. Улс төр, нийгмийн хүрээнд маргаад байгаа асуудалтай холбоогүйгээр ярьж байгаа юм шүү. Ямар ч гэмт хэргийг массаар нь өршөөнө гэдэг буруу жишиг тогтоож, гэмт хэргийг гааруулдаг. Хамгийн наад зах нь хохирогчийн хохирсон эрхийг нөхөн хангадаггүй. Жишээлбэл, миний дотны хүн бусдад хөнөөгдсөн байлаа гэхэд хохирогчийн гэр бүлээс санал асуухгүй байгаа юм. Гэтэл хохирогч шударга ёсыг эдлэх, зөрчигдсөн эрхээ сэргээх эрхтэй. Дээрээс нь хуулийн байгууллагын хийсэн маш их ажил, нөр их хөдөлмөрийг үр дүнгүй болгодог. Энэ нь өргөн утгаараа гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг алдагдуулж байгаа юм. Улс орны хэмжээнд нийтээр нь өршөөл үзүүлдэг туршлага бол байдаг л даа. Гэхдээ энэ маш онцгой тохиолдолд хэрэглэдэг өршөөл.
Жишээлбэл, нэг нийгэм нөгөө нийгэмд шилжих үед. Өөрөөр хэлбэл, урьд үйлдэгдсэн шударга бус байдлыг засахын тулд, ихэнхдээ улс төрийн гэмт хэрэгтэнг өршөөдөг. Мьянмар улс гэхэд л хэвлэн нийтэлж, үгээ хэлсний төлөө шоронд ял эдэлж байсан иргэдээ өршөөж, анхны ардчилсан сонгуульдаа бэлдэж байна. Нэг үгээр, шударга бус байдлыг засахын тулд олон хүнд өршөөл үзүүлдэг. Харин энгийн буюу хулгай хийсэн, хүн хороосон, хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг ялаа эдлэх ёстой гэж үздэг. Дээрээс нь, тухайн гэмт хэрэгтэн засран хүмүүжсэн үү, гэдгийг харгалзалгүй өршөөдөг.
Энэ бол маш аюултай үзэгдэл. Бидний амьд явах, аюулгүй орчинд аж төрөх эрхийг зөрчсөн асуудал. Тиймээс энэ байж болохгүй. Дэлхийн олон орны жишгийг харж байхад ингэж массаар нь өршөөсөн тохиолдол бараг байхгүй. Би маш их гайхаж байгаа. Бүх л бүтэн гэмт хэргийн ертөнц гэж байдаг шүү. Америкт гэхэд тухайн хүн ялынхаа дийлэнхийг эдэлсэн байлаа гэж бодоход сэтгэл зүйчид тухайн хүнтэй ажиллаад энэ хүн засарч хүмүүжсэн байна уу, энэ хүн дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай юу гэдгийг нь бас давхар хянадаг юм л даа уг нь.

0 Сэтгэгдэл
ok
uneheer sain yariltslaga bljee.
2015.11.04