Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Байнгын хорооны дарга хурал хаяв
Ирэх оны төсвийн тухай болоод түүнийг дагалдах хуулийн төслүүдийг байнгын хороод хэлэлцэж байна. Гэхдээ өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж чадсангүй. Учир нь, ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд Усны сав газар болоод Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааг татан буулгахаар тусгасан юм. Энэ асуудалтай холбоотойгоор тус байнгын хорооны дарга Су.Батболдоос гадна С.Оюун дээрх газруудын зардлыг хасахгүй байх буюу татан буулгахгүй байх горимын санал гаргасан ч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.
Тиймээс Су.Батболд бухимдаж, “Дорнод аймагт малын хашаа барихад зориулж нэг тэрбум төгрөг төсөвлөх ямар хэрэгтэй юм бэ. Хамгаалалтын байр барихад 400 сая, угтах хаалганд 290 сая, төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая тавьчихаад хэрэггүй зардлаа танаж чадахгүй байж хэрэгтэй газрын зардлыг танасан нь утгагүй” гэсэн юм. Мөн тэрээр салбарынхаа зардлыг танадаг өөр байнгын хороо алга гээд картаа сугалснаар ирц бүрдэхгүй болж, хуралдаан хойшилсон юм.
Усны сав газартай холбоотой маргаан өмнө нь 2015 оны төсвийг хэлэлцэх үеэр гарч байсан. Тухайн үеийн хуулийн төсөлд усны газруудад 209 хүн үлдээгээд ажиллахаар тусгаж байсан ч төсөвтөө тааруулж нэг сав газрын 2-4 ажилтанг цомхтгосноор нийт 29 хүн ажилгүй болсон байдаг. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол гишүүн томилогдсон даруйдаа бүтцийн өөрчлөлт хийж, 29 сав газрын захиргааны 17 даргыг ажлаас нь чөлөөлж байсан юм. Тус газар байгуулагдсанаар Монгол Улсын төсөвт сүүлийн хоёр жилд багагүй хувь оруулсан бөгөөд өнгөрсөн жил гэхэд 33 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрт хурааж, төсөвт оруулсан байна. Мөн Усны газрын сав газрын захиргаанд нь газар нутгийн онцлог, сав газрын хил заагаас хамаарч 2-3 албатай, 6-24 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Ингэхдээ уул уур-хай нөлөөгөөр буюу алт олборлолт, нүүрсний угаал¬таар гүний усны 90 хувь, гадаргын усны 10 хувийг ашиглаж байгаа судалгаанд үндэслэн хяналт тавьж, иргэдэд ухуулан сурталчилж, уул уурхайн зориулалтаар ус ашиглаж буй аж ахуйн нэгжүүдээс төлбөр авч, түүнийгээ хамгаалах ажилдаа зарцуулан ажилладаг юм. Жишээ нь, Гачууртын орд болон алтны орд ашигладаг жижиг уул уурхайн компаниуд Хараа голын сав газрын уснаас ашигладаг. Хэрвээ энэ сав газар хяналт тавьж чадахгүй бол уул уурхайн компаниудын усны ашиглалт хяналтаас гарна гэж байгаа юм.
Сангийн сайд Б.Болор: Бодлогоор байгаль орчны эсрэг яваад байгаа зүйл байхгүй. Энэ чиг үүргийг хариуцсан яам , аймаг бүрт байгаа орон нутгийг хамгаалах газрууд хэрэгжүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр газрыг байгаль хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлээд ажлаа хийгээд явах бүрэн бололцоотой гэж үзсэн. Сүүлийн жилүүдэд гарч байсан хамгийн том шүүмжлэл бол орон тооны данхар бүтэц юм. Өмнө нь нэг хүний хийгээд явдаг байсан ажлыг 10 хүн хийдэг болсон байх жишээтэй. Иймд энэ байдлыг засаж данхар бүтцийг багасгая гэсэн бодлого явж байгаа. Ажлын алба татан буугдсанаар чиг үүргүүд байхгүй болохгүй. Орон нутгийн байгаль хамгаалах газарт харьяалагдаад явна. Нийт 44 орон тоо тухайн орон нутгийнхаа Байгаль хамгаалах газар руугаа шилжиж байгаа. Иймд ажлаа үргэлжлүүлээд хийгээд явах бүрэн бололцоотой гэж үзсэн.
УИХ-ын гишүүн С.Оюун: Усны сав газрын жилийн урсгал зардал нь 2.2 тэрбум, орлого нь 34 тэрбум төгрөг. Нийт орлогын 90 хувь нь усны төлбөрөөс орж ирдэг. Усны нэгдсэн менежмент бий болгохын тулд салбарын яам олон жилийг зарцуулсан, мөн ийм оновчтой бүтэц бий болгох гэж нэлээд цаг зав зарцуулсан. Дэлхий нийт усны нөөцөд анхаарал хандуулж байхад төсөв хүндрэлтэй байгаа ч зардал хэмнэх нэрийн дор төсөвт орлого төвлөрүүлдэг хэсгээ татан буулгачихаар олдог орлогоо өмнөх шигээ төвлөрүүлж чадахгүй. Эргүүлээд байгуулахын тулд өмнө зарцуулснаасаа их хөрөнгө зарна. Нөгөө талдаа байгаль усаа хамгаалах төрийн бодлого алдагдах гээд сөрөг үр дагавар олон.

0 Сэтгэгдэл