Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Ишгэн толгойн хадны зураг - Монголын сайхан орон
Ховд аймгийн Манхан сумын төвөөс 7 километр газарт, хойд Цэнхэрийн гол орчимд байдаг толгой хад юм. Тэр хаданд хүн, мал, амьтны 150 гаруй дүрсийг биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохиж хонхойлгон сийлжээ. Хүний дүрс 1, адууны 18, үхрийн 13, буга хандгай, гөрөөсний 19, тэмээний 1, янгирын 17, аргалын 11, могойн 5, барын 3, янз бүрийн тэмдэгний дүрслэл 9, ямар амьтан болох нь тодорхойгүй 53 дүрс дүрслэл байдаг. Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг Монгол оронд 5 бүртгэгдсэн байдгийн 3 нь Ховд аймгийн нутагт байдаг бөгөөд түүний нэг нь энэхүү Ишгэн толгойн хадны зураг дүрслэл юм.

Нөгөө хоёр нь Цэнхэрийн агуйн зураг, Чандманы Хар үзүүр хадны зураг юм. Ишгэн толгойн хадны зурагт эрээн барны зураг байсан учраас Монгол нутагт бар амьдарч байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн төдийгүй барын эрээн цоохор дүрслэлийг маш сайн гаргаснаараа онцлог юм. Хойд цэнхэрийн агуйн зурагнаас ялгаатай нь хаданд сийлбэрлэж зурсан байдаг. Мөн энэ орчмоос судлаачид хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучдас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор нь олж судалсаар байна. Энэхүү Цэнхэрийн голын хөндийд эртнээс нааш нутаглан ан гөрөө хийн амьдарч өөрсдийн хийж бүтээсэн, хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй урлаг соёлын гайхамшигт бүтээлүүдээ үлдээжээ. Ишгэн толгойн хадан дээрхи амьтадын зураг дүрслэл нь энд тэнд байхаас гадна дурын зүгтээ хандуулан зурсан байдаг. Сийлбэрийн өнгө нь он цагийн эрхэнд баларч бүдгэрэн хадны өнгөнөөс бараг ялгарахгүй болсон бөгөөд гараар тэмтэрч үзэхэд сийлбэрлэж зурсан нь мэдэгдэхээр байдэг. Энэ нь нэн эртнийх гэдгийг илтгэж байна. Өөр бусад хадны сүг зурагтай харьцуулж үзэхэд ихэнх зураг салхины нөмөр талд дүрслэгдсэн байдаг бол Ишгэн толгойн хадны зураг нь салхины өөдөөс харсан талд байнга салхиар үлээгдэж байхаар газарт зурагдсан байдаг. Урлаж сийлсэн амьтадынхаа онцлогийг тод гаргахыг хичээсэн нь илт байх бөгөөд янгирын эврийг гоёмсог нум хэлбэртэйгээр нуруунд нь хүргэлгүйгээр дүрсэлсэн бол аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр үзүүртэй нь давхардуулан махирлуулсан байдлаар зурсан байна. Амьтадынхаа биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж, толгойн хэсгийг бүхэлд нь хонхойлгон дүрсэлсэн. Энэ нь тухайн цаг үеийн зураг урлалын нэгэн арга гэдгийг илэрхийлж байгаа ажээ. Мөн амьтадын хэвлий хөл хоёрыг залгалгүй дутуу орхисон арга барил ч бас ажиглагдана. Ишгэн толгойн хаданд адуу үхэр, буга гэх амьтадын эр хүйс илэрхийлсэн дүрслэлийг хийхдээ хадыг хонхойлгон сийлсэн байдаг.

0 Сэтгэгдэл