Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
З.Энхболд: Судалгаа хөгжүүлэлтийн ажилд оруулах хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай
Б.ШИРНЭН
Монголчууд өнгөрсөн онд нэг сая ам.долларын 1400 орчим тонн хадаас импортолсон статистик бий. Харин “Чингис” бондын эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрүүдийг санхүүжүүлж эхлэхэд жилдээ 252 тонн хадаас үйлдвэрлэх хүчин чадалтай компани сэвхийтэл сэргэж, дотоодын хадаас үйлвэрлэлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй шиг өөдрөг жишээ олон бий. Зөвхөн хөнгөн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн авахын тулд хилийн чанадад жилийн дотор 110 сая ам.долларын худалдаа хийдэг манай улсад яг дээрх жишгээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, импортын урсгалыг татах бололцоо бий. Энэ нь ч уул уурхайн бүтээгдэхүүн гэхээс илүүтэй урт хугацаанд манай улсын хөгжлийн бодлого байх ёстой гэдгийг эрх баригчид өнгөрсөн оноос үйл хэрэг болгож эхэлсэн юм.

Харин өчигдөр “Монгол Улсын хөгжлийн суурь нь үйлдвэрлэл байх нь маргаангүй” гэж УИХ-ын дарга З.Энхболд залуу эрдэмтдэд хандан өгүүлснээрээ аж үйлдвэрийн салбар эргэлт буцалтгүй тэргүүлэх чиглэл болж байгаа гэдгийг дахин батлав. Улмаар Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ)-ноос зохион байгуулж буй Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтын үеэр тэдний хүчийг ашиглан “дэлхийтэй өрсөлдөнө” гэдгээ тэрээр илэрхийллээ.
Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл сэдвийг сонгов
МЗЭХ гэх байгууллага нь 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. Энэ байгууллага залуу судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд залгамж халаа бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд мэдлэгийн хөрөнгө оруулалт хийхэд гол анхаарлаа төвлөрүүлдэг юм байна. Үүнээс гадна, дөрвөн жилд нэг удаа залуу эрдэмтдийн дунд чуулга уулзалт зохион байгуулдаг нь салбарын асуудлаар нэгдсэн зөвлөмж гаргаж, чиглүүлэхэд дөхөм болдог байна.
Харин өчигдөр Монголын залуу эрдэмтэн, судлаачдын V чуулга уулзалт Төрийн ордонд болсон юм. Энэ удаад “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдвээр чуулсан тэд мэдлэгийг баялаг болгох алхамаа бэхжүүлэх талаар ярилцсан юм. Чуулганы цар хүрээг өргөн болгохын тулд Боловсрол, сёол, шинжлэх ухааны яам, Аж үйлдвэрийн яам, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Шинжлэх ухаан, технологийн хүчээр нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар бид дэлхийд өрсөлдөнө. УИХ, ЗГ-аас 2015 онд үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар олон санаачилга гаргаж хэрэгжүүлж эхэллээ. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, үндэсний үйлдвэрлэлээ татварын бодлогоор дэмжих эхлэлийг тавилаа. Улам бүр өрсөлдөөнтэй болж буй дэлхийн зах зээл дээр амжилт олохын тулд өөрийн гэсэн өвөрмөц, шинэ технологи бүтээх замаар өрсөлдөхөөс өөр гарцгүй. Бид цаашид аж үйлдвэрийн салбарт шинэ технологи нутагшуулах, шинэ технологи бүтээх судалгаа хөгжүүлэлтийн ажилд оруулах хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор идэвхтэй дэмжих шаардлагатай байна” гэсэн юм. Хөгжингүй орнууд ДНБ-ийхээ 2-оос доошгүй хувийг шинжлэх ухаан, технологийн салбартаа зарцуулдаг бол манай улс 0.27 хувийг зарцуулдаг гэсэн албан бус судалгаа байдаг байна.
Чуулганд оролцсон эрдэмтэд судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болгон улмаар улс орны эдийн засгийг өсөлтөд хөтлөх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх нь эхний алхам гэж үзсэн юм. Монгол Улсын Засгийн газраас мэдлэгийг баялаг болгох зорилгоор Инновацийн тухай хуулийг батлуулан хэрэгжүүлж эхлээд дөрвөн жил өнгөрсөн ч инновацийн соёл, хөгжил эхлэл төдий, инновацийн түвшин доогуур байсаар байна гэж тэд мөн шүүмжлэлтэй хандсан юм. Гэвч үүнийг нөгөө талаас нь харвал Монгол Улс мэдлэг, технологи бий болгох, нутагшуулах шилжилтийн идэвхтэй үедээ явж байгаа, энэ нь өөрөө улсыг хөгжилд хөтлөх таатай нөхцөл болж болох талтай гэсэн юм.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан нь шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бий болгосон гэлээ. Харин эдгээр хүчин зүйлсүүд нь эрдэмтэн судлаачдыг мэдлэгээ баялаг болгох хангалттай нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй тэднийг энэхүү үйл явцад идэвхтэй оролцохыг шаардаж байгаа гэж үзсэн юм.
Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр
“Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг гаргах, Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого боловсруулахад салбарын эрдэмтэн судлаач, компаниудын саналыг нилээд тусгаж, оруулахыг хичээсэн. Тодорхой саналууд ч гэсэн орсон. Ингээд дээрх хууль болоод баримт бичиг нь ерөнхийдөө судалгаа хөгжлийн зардал, экспортод чиглэсэн үйлдвэрийг төрийн дэмжлэгээр гаргаж ирэх зорилготой”.
Монгол Улсын боловсролын их сургуулийн захирал, доктор Д.Мөнхжаргал
“Монголын залуу эрдэмтэд чуулж байгаа нь Монголд гарч байгаа том дэвшил гэж бодож байна. Инноваци, технологи, шинжлэх ухааныг улс оронд хөгжүүлэхийн тулд бид суурь байгууламжийг зөв тавьсан байх учиртай. Инноваци, технологи, шинжлэх ухаан гэдгийн ард хүн байдаг учраас хүн хүчний суурь нөөцийг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, өмнө нь цэцэрлэгийг бид сургуульд бэлтгэх үе шат гэж үздэг байсан. Харин одоо бол цэцэрлэгийг хүний өөрийнх нь өгөгдлийг хөгжүүлдэг газар болгоё гэсэн чиглэлтэй болсон. Харин суурь боловсрол дээр хүүхдийн судлан шинжих чанарыг хөгжүүлье гэсэн бодлоготой байгаа. Япон, Солонгос, АНУ зэрэг улс орнууд ийм бодлого хэрэгжүүлснээр эргээд инноваци, технологит хүргэсэн байдаг. Мөн аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах нь соёлыг бий болгох нь хамгийн чухал зүйл гэж боддог. Учир нь өнөөгийн нийгэм “Сарандаваанизм” тал руу явчих гээд байна. Энэ үед залуу эрдэмтэд инновацилаг тал руугаа явъя гээд уриалж байгааг дэмжиж байна. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй байна.”

0 Сэтгэгдэл