Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Б.Оюун-Эрдэнэ: Хуулиар зохицуулагдахгүй гэр бүлийн харилцаа бий болчихоод байна
ardchilsan nam yalah bolnoo
“Гэр бүл-Нийгмийн хөгжил” сэдэвт чуулганыг хуралдуулж гэр бүлийн хөгжилд саад болоод байгаа асуудлыг ярилцан, ямар арга хэмээ авах талаар холбогдох албаныхан хэлэлцлээ. Уг чуулганд “Гэр бүлийн хөгжлийн одоо, ирээдүй”, “Залуу гэр бүлийн өмнө тулгарч буй асуудал”, “Гэр бүл ба хүн амын бодлого” гэсэн салбар хуралдааныг явуулж, гэр бүлийн хөгжлийг сайжруулах асуудлаар хэлэлцсэн байна.
Өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, mүүнийг шийдвэрлэх арга замын талаар гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ ийн ярьжээ.
-Гэр бүлийн амьдралд тулгамдаад байгаа хамгийн гол асуудал нь юу байна вэ?
-Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс болоод байна. Эдийн засгийн тэгш бус хуваарилалт, ядуурал нь нийгмийн үнэт зүйл, гэр бүлийн үнэлэмжид сөрөг нөлөө үзүүлж байна. Хоёрдугаарт, гэр бүл салалт, олон соёлт гэр бүл бий болж байгаа гэх мэт энэ асуудлын эцсийн шалтгаан нь гэр бүлийн боловсрол маш доогуур байгаатай холбоотой. Үүнд гэр бүлийнхээ бусад гишүүнийхээ өмнө хүлээх үүргээ ухамсарлаагүй байгаа нь нөлөөлдөг. Гэр бүлийн боловсрол муу болохоор тулгарч байгаа асуудлаа зөвөөр шийдвэрлэж чадахгүй эцэст нь тухайн гэр бүл салахад хүргэж байна. 1989 оноос гэр бүл салалтын тоо тогтмол нэмэгдэж байгаа. Сүүлийн таван жилд 18 мянган гэр бүл салсан гэсэн судалгааны дүн байна.
-Гэр бүлүүд салж буй гол шалтгааны тухайд...?
-Гэрлэлтээ цуцлуулсан хосуудын дунд судалгаа явуулахад, тэдний 20 гаруй хувь нь архинаас болсон гэсэн. 20 хувь нь гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцааны асуудал гэж хариулсан байгаа юм. Түүнлчэн 20 хувь нь үзэл бодол нийлээгүйгээс болж салсан байна. Эдгээр нь эдийн засаг болон амьжиргаатай холбоотой гэр бүл салсан тохиолдол ч олон.
-Гэр бүлийн тухай хууль батлах шаардлагатай гэдэг. Энэ хууль батлагдсанаар ямар зохицуулалт бий болох вэ?
-Гэр бүлийн харилцааны тухай хууль нь гэр бүлд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд хариулт өгөх ёстой. Өнөөдөр монгол гэр бүлд хамтран амьдрагчид, ижил хүйстэн, ижил соёлт гэр бүл, ганц бие, улс дамнасан гэр бүл гэсэн хуулиар зохицуулагдахгүй гэр бүлийн харилцаанууд бий болчихоод байгаа. Тиймээс Гэр бүлийн хууль батлагдсанаар эдгээр асуудлыг хуулиар зохицуулах боломжтой болно. Гэхдээ хууль гарсны дараа хэн түүнд хяналт тавих, хэрэгжүүлэх асуудал нь орхигддог. Тиймээс энэ асуудлыг оновчтой оруулж өгөх нь чухал.

0 Сэтгэгдэл
Эрхэмээ
Улс шиг хөгжье
Хүн шиг амьдаръя
2012.06.17
2012.06.17