Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Барилгын салбарт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт оржээ

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлээр барилгын салбарт  энэ оны эхний арван сарын байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Нийт хөрөнгө оруулалтын маш бага хэсгийг буюу 3.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан компаниуд хийжээ. Үүнийг мөнгөн  дүнгээр тооцож үзвэл 53 тэрбум төгрөг болж буй юм.  Тэгээд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.5 дахин буурчээ. Эндээс үзвэл барилгын салбар зогсонги байдалд орсон илт. Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн  хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ын  судалгаанд өнгөрсөн сар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5124 орон сууц хамрагджээ.  Үнэ дахин буурсан байна.   
Тухайлбал, шинэ орон сууцны үнэ 18.7 хувиар буурсан байна. Энэ нь есдүгээр сараас 0.03 хувиар буурсан үзүүлэлт юм.  Хуучин орон сууцны үнэ  оны эхэн үеэс 12.7 хувиар хямдарчээ. Тухайлбал, хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 86.9 сая төгрөг болсон байна.  Харин шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёр сая 47 мянган төгрөг болов. Гэхдээ энэ тооцоонд тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ орсон аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан