Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Уул уурхайн орнуудын ханшийн трэнд
Ам.доллар ганцхан манай улсад чангарсан гэвэл мэдээлэлтэй, мэдлэгтэй иргэдээ дэндүү бассан хэрэг.

Ер нь зах зээлийн зарчимд суурилсан чөлөөт хөвөгч ханшийн дэглэмтэй манайх шиг улсад валютын ханшийг хүчээр барьдаггүй. Барих ч боломжгүй. Олон нийтэд таалагдаж, оноо цуглуулахын тулд валютын ханшын хөдөлгөөнийг хүчээр барих гэсэн оролдлогууд өмнө нь байсан.

Энэ үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдаж, дотоодын үйлдвэрлэл, экспортын өрсөлдөх чадвар суларч, улмаар тухайн улсын эдийн засгийн дархлаа алдагддаг. Энэ нь 1994 оны Мексикийн хямрал, 1997 оны Азийн хямрал, 1998 оны ОХУ-ын хямрал, 1998-2002 оны Аргентины хямрал, 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын жишээнээс тодорхой харагддаг.

Уул уурхайн түүхий эд, түүнийг худалдан авагч Хятад гэсэн экспортын баримжаатай, BRICS, Emerging, Frontier үзүүлэлттэй зарим улсуудын валютын ханш үргэлжилэн сулрах хандлагатай байна. Нэг талаас энэ нь Хятадын эдийн засгийн удааширал, түүнээс үүдсэн макро бодлогын өөрчлөлт, түүхий эдийн үнэ ханшийн уналттай холбоотой бол нөгөө талаас, АНУ-ын холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ оны сүүлчээр өсгөх магадлалтай холбоотой. Үүнийг зарим санхүүгийн шинжээчид валютын дайн эхэллээ гэж дүгнэж байна.

Эх сурвалж: Bloomberg

 

Ам.доллартай харьцах ханшийн дундаж өөрчлөлт


Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр, ханшид нөлөөлөх далайц ихтэй Монгол Улсын хувьд 2013-2015 онд гадаад хүчин зүйлсийн сөрөг өөрчлөлттэй уялдаж үндэсний валютын ханш нь түрүүлж сулларсан.

Гэхдээ ханш суларсан үзүүлэлтээр дундаж түвшинд, харин гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багассан үзүүлэлтээр аман хүзүүнд явна.

Гадаадын хөрөнгө оруулалт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан