Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Эрүүгийн хуулийг хэрэглэж эхлэхээс өмнө зайлшгүй батлах таван хуулийн төсөл бий
Б.ШИРНЭН
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болоод Зөрчлийн хууль өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан. Энэ хууль ирэх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Хууль өргөн баригдсанаас хойш есөн сарын дараа батлагдсан бөгөөд хууль үйлчилж эхлэхээс өмнө УИХ-аар Хохирол барагдуулах сан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг таван хуулийн төслийг батлах ёстой болж байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр 40 орчим хуулийн төсөл байгаа бөгөөд ирэх хаврын чуулганы хугацаанд багтаан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болоод Зөрчлийн хууль хэрэгжих нөхцөлөөр хангах таван хуулийг төслийг батлах аж. Энэ асуудалтай холбоотойгоор Хууль зүйн сайд Д.Дорлигжав болоод Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэднээс зарим зүйлийг тодруулав.
Д.Дорлигжав: Улстөрчдийн гарын шүүс болж явсаар батлагдлаа
-Эрүүгийн болоод Зөрчлийн хууль батлагдлаа. Ингэснээр ямар өөрчлөлт бий болж байгаа вэ?
-Шинэ Эрүүгийн хууль хэзээ батлагдах бол гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байсан. Хэдийгээр энэ хууль цаг хугацааны хувьд удаж, улстөрчдийн гарын шүүс болж явсаар батлагдсан ч үндсэн үзэл санаа, агуулга зарчмаа хадгалан, батлагдаж чадсан. Мөн Монголын эрүүгийн эрхзүйн шинжлэх ухааны хөгжил, практикт үндсэн эргэлт болж байгаа юм. Энэ хуулийн бүх л философи нь өөрчлөгдөж байна гэсэн үг. Нөгөө талаасаа Зөрчлийн хууль мөн батлагдсан. Нэг хууль гаргаад л ёс юм шиг араас нь хуулийг зөрчих юм бол... гэсэн захиргааны шинж чанартай заалтууд ордог байсан. Салбарын хүмүүс нь ч энэ хуулиа мэддэггүй, хэрэглэдэггүй байлаа. Тэгвэл Зөрчлийн хуулиар 220 гаруй хуульд байсан зөрчлийг нэгтгэж, Зөрчлийн хуулийг баталлаа. 2002 оноос хойш яригдсан ч зориглож гар хүрэхгүй байсаар өдийг хүрсэн юм. Ингээд энэ хоёр хууль батлагдсанаар Монголын нийгмийн харилцаан дахь эрүүгийн болоод зөрчлийн шинж чанартай үйлдлүүдэд хэрхэн хандаж, хэрхэн зохицуулах талаар томоохон шийдэл гарч байна. Дээрх хоёр хууль хэрэгжиж эхлэхээс өмнө холбоотой хэд, хэдэн хууль батлах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүд анхааралдаа авч, холбоотой хуулийн төслүүдийг батална гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнээс гадна, есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдэг хуулийн байгууллагынханд маш богино хугацаа. Бүтэц зохион байгуулалт өөрчлөх, хүн хүчээ хуваарилах зэрэг асар их том ажил явагдах ёстой.
-Хуульд тооцооны нэгж гэж оруулж ирсэн байгаа. Яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ биш тооцооны нэгжээр тооцож байгаа юм бэ?
-Торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулж хэрэглэдэг байсан. Хүнд, хүндэвтэр, хөнгөн хэрэг гэдгийг хохирлын хэмжээгээр тогтдог байсан. Гэтэл Засгийн газар цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулахад хэрэг биш байсан юм хэрэг болоод хөнгөн байсан зүйл хүнд хэрэг болчихдог. Нэг тоо өөрчлөгдөхөд түүнийг дагаад ялын бодлого бас өөрчлөгдөж байгаа юм. Тэгэхээр ийм өөрчлөлтөд өртөхгүй байхын тулд торгуулийг тогтмол байлгах механизм бий болгосон. Гэхдээ энэ мөнгөний ханшийн өөрчлөлтөд ороод үр ашиггүй болохгүй байх ёстой. Тиймээс гадаад улс оронд ашигладаг нэгж гэдэг зүйлийг ашигласан. Нэг нэгж гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн хэд байх вэ, гэдгийг заадаг. Харин шинэ хуульд бид нэг нэгжийг 2000 төгрөг байхаар хуульчилсан. Ханшийн хэмжээ болоод мөнгөний өөрчлөлтөөс болоод бодлого алдагдлаа гэж үзэх юм бол ганцхан нэгжийн харьцуулах төгрөгт л өөрчлөлт оруулна. Энийг хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа.
Д.Ганбат: Гурван тохиолдолд гүтгэх гэмт хэрэгт тооцно
-Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд ямар төрлийн гэмт хэргүүдийг шинээр нэмж оруулсан байгаа вэ?
-Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Хуучин бол тодорхойгүй байсан. Мөн кибер гэмт хэргүүд, нийгмийн даатгал, халамж зэргийг хууль бусаар авдаг байсныг Эрүүгийн хуульд оруулсан. Түүнчлэн хүүхдийг шийтгэх тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн. Өмнө нь бол насанд хүрсэн, хүрээгүй ялгаагүй нэг л зарчмаар шийтгэдэг байсан. Харин одоо насанд хүрээгүй хүний ялыг хоёр дахин багасгах, сурган хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх зэрэг боломжтой болсон.
-Сонгуулийн үед хүнийг гүтгэвэл эрүүгийн хариуцлагатай. Бусад тохиолдолд торгууль ногдуулна зэргээр зохицуулсан байна. Яагаад заавал сонгуулийн үед гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээж байгаа юм бэ?
-Засгийн газраас өргөн барьснаар бол гүтгэх гэмт хэрэг үйлдвэл бүхэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байсан. Харин Хууль зүйн байнгын хороо болоод УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үеэр Зөрчлийн хуульд гүтгэх гэмт хэргийг оруулж, торгох шийтгэлтэй болгосон. Гэхдээ ганцхан сонгууль биш гурван зүйл заалтаар гүтгэвэл эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Харин сонгууль бол ард түмний төрөө байгуулж байгаа үйл явц. Энэ үйл явцын үед гүтгэлгийг хэрэглэж, сонгуулийн үр дүнд нөлөөлж магадгүй гэж үзээд энэ үед нь эрүүгийн хэрэг үүсгэхээр заасан. Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдуулж, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хүнийг гүтгэж хэрэг үүсгэвэл үүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Мөн шүүх ажиллагааны явцад хэн нэгнийг гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр л хуульчилсан байгаа.
-Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хууль УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэр их өөрчлөгдсөн бэ?
-Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж ангилдаг. Засгийн газраас ердийн эсвэл хүнд гэсэн ангилалтай оруулж ирсэн. Харин хэлэлцэх шатанд ангилалгүй болсон. Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьснаас хойш өнөөдрийг хүртэл Эрүүгийн хууль дээр анхны хэлэлцүүлгийн явцад 113 зарчмын зөрүүтэй санал, найруулгын 11 санал гарсан. Эцсийн хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй 97 санал, найруулгын 69 санал гарсан. Нийтдээ 210 зарчмын зөрүүтэй, найруулгын 80 санал тус тус гарсан байгаа. Харин Зөрчлийн тухай хуульд зарчмын зөрүүтэй 214, найруулгын 58 санал гарсан.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болоод Зөрчлийн хууль өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан. Энэ хууль ирэх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Хууль өргөн баригдсанаас хойш есөн сарын дараа батлагдсан бөгөөд хууль үйлчилж эхлэхээс өмнө УИХ-аар Хохирол барагдуулах сан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг таван хуулийн төслийг батлах ёстой болж байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр 40 орчим хуулийн төсөл байгаа бөгөөд ирэх хаврын чуулганы хугацаанд багтаан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болоод Зөрчлийн хууль хэрэгжих нөхцөлөөр хангах таван хуулийг төслийг батлах аж. Энэ асуудалтай холбоотойгоор Хууль зүйн сайд Д.Дорлигжав болоод Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэднээс зарим зүйлийг тодруулав.
Д.Дорлигжав: Улстөрчдийн гарын шүүс болж явсаар батлагдлаа
-Эрүүгийн болоод Зөрчлийн хууль батлагдлаа. Ингэснээр ямар өөрчлөлт бий болж байгаа вэ?-Шинэ Эрүүгийн хууль хэзээ батлагдах бол гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байсан. Хэдийгээр энэ хууль цаг хугацааны хувьд удаж, улстөрчдийн гарын шүүс болж явсаар батлагдсан ч үндсэн үзэл санаа, агуулга зарчмаа хадгалан, батлагдаж чадсан. Мөн Монголын эрүүгийн эрхзүйн шинжлэх ухааны хөгжил, практикт үндсэн эргэлт болж байгаа юм. Энэ хуулийн бүх л философи нь өөрчлөгдөж байна гэсэн үг. Нөгөө талаасаа Зөрчлийн хууль мөн батлагдсан. Нэг хууль гаргаад л ёс юм шиг араас нь хуулийг зөрчих юм бол... гэсэн захиргааны шинж чанартай заалтууд ордог байсан. Салбарын хүмүүс нь ч энэ хуулиа мэддэггүй, хэрэглэдэггүй байлаа. Тэгвэл Зөрчлийн хуулиар 220 гаруй хуульд байсан зөрчлийг нэгтгэж, Зөрчлийн хуулийг баталлаа. 2002 оноос хойш яригдсан ч зориглож гар хүрэхгүй байсаар өдийг хүрсэн юм. Ингээд энэ хоёр хууль батлагдсанаар Монголын нийгмийн харилцаан дахь эрүүгийн болоод зөрчлийн шинж чанартай үйлдлүүдэд хэрхэн хандаж, хэрхэн зохицуулах талаар томоохон шийдэл гарч байна. Дээрх хоёр хууль хэрэгжиж эхлэхээс өмнө холбоотой хэд, хэдэн хууль батлах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүд анхааралдаа авч, холбоотой хуулийн төслүүдийг батална гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнээс гадна, есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдэг хуулийн байгууллагынханд маш богино хугацаа. Бүтэц зохион байгуулалт өөрчлөх, хүн хүчээ хуваарилах зэрэг асар их том ажил явагдах ёстой.
-Хуульд тооцооны нэгж гэж оруулж ирсэн байгаа. Яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ биш тооцооны нэгжээр тооцож байгаа юм бэ?
-Торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулж хэрэглэдэг байсан. Хүнд, хүндэвтэр, хөнгөн хэрэг гэдгийг хохирлын хэмжээгээр тогтдог байсан. Гэтэл Засгийн газар цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулахад хэрэг биш байсан юм хэрэг болоод хөнгөн байсан зүйл хүнд хэрэг болчихдог. Нэг тоо өөрчлөгдөхөд түүнийг дагаад ялын бодлого бас өөрчлөгдөж байгаа юм. Тэгэхээр ийм өөрчлөлтөд өртөхгүй байхын тулд торгуулийг тогтмол байлгах механизм бий болгосон. Гэхдээ энэ мөнгөний ханшийн өөрчлөлтөд ороод үр ашиггүй болохгүй байх ёстой. Тиймээс гадаад улс оронд ашигладаг нэгж гэдэг зүйлийг ашигласан. Нэг нэгж гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн хэд байх вэ, гэдгийг заадаг. Харин шинэ хуульд бид нэг нэгжийг 2000 төгрөг байхаар хуульчилсан. Ханшийн хэмжээ болоод мөнгөний өөрчлөлтөөс болоод бодлого алдагдлаа гэж үзэх юм бол ганцхан нэгжийн харьцуулах төгрөгт л өөрчлөлт оруулна. Энийг хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа.
Д.Ганбат: Гурван тохиолдолд гүтгэх гэмт хэрэгт тооцно
-Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд ямар төрлийн гэмт хэргүүдийг шинээр нэмж оруулсан байгаа вэ? -Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Хуучин бол тодорхойгүй байсан. Мөн кибер гэмт хэргүүд, нийгмийн даатгал, халамж зэргийг хууль бусаар авдаг байсныг Эрүүгийн хуульд оруулсан. Түүнчлэн хүүхдийг шийтгэх тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн. Өмнө нь бол насанд хүрсэн, хүрээгүй ялгаагүй нэг л зарчмаар шийтгэдэг байсан. Харин одоо насанд хүрээгүй хүний ялыг хоёр дахин багасгах, сурган хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх зэрэг боломжтой болсон.

0 Сэтгэгдэл