Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Эрдэнэтийн ДЦС-ийг өргөтгөх, шинэчлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Улсын Их хурлын эдийн засгийн байнгын хорооны 2015 оны  02 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 211, 464 дугаар тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр Hunan Industrial Equipment Installation компанитай өнөөдөр гэрээ байгуулж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Hunan Industrial Equipment Installation компанийн Ерөнхий менежер Ли Зен Лай нар гарын үсэг зурлаа. Энэ гэрээт ажлыг нийтдээ 53,8 сая долларын хөрөнгөөр 365 хоногт багтаан барьж гүйцэтгэх юм. Төслийн хөрөнгө оруулалтын 85 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 15 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус тус санхүүжүүлж байна.

Тус өргөтгөлийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих, 3 км агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, трансформатор, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматикийн хамт суурилуулна.

Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2,5 - 3,0 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох юм.

  Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн станцын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41,3 төгрөгөөр бууран 67.5 төгрөг болж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц жилд 7,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, анхны хөрөнгө оруулалтаа 7,5 жилд нөхнө. Ингэснээр 100 гаруй мянган хүнтэй Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг ойрын 25-30 жилд бүрэн хангах нөхцөл бүрдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан