Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Сонгуулийн хуулийн төслүүдийг сөхөж харъя
Л.НОМИН
Он гараад УИХ Сонгуулийн хуулиудыг шинэчлэн батлах боломжгүй болно. Гэтэл төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь шийдсэнээс хойш бараг сарын хугацаа өнгөрч байна. Энэ долоо хоногт лав Сонгуулийн хуулиудыг хэлэлцэхгүй нь. Хэрэв парламентын хэлэлцүүлэгт орж эхэлсэн хуулийн төслүүдийг баталж чадахгүй бол одоо үйлчилж буй хуулиар ирэх сонгуулиа явуулна. Шинэ он гарахад 21 хоног үлдээд байгаа ч энэ хугацаанд амжиж хэлэлцээд баталчихаж магадгүй. Сонгуулийн тогтолцоог 28:48 байх уу, 38:38 байх уу гэдэгт намууд санал нэгдэхгүй байгаа юм. Мөн автомат машинаар тоолсон саналыг гар аргаар давхар тоолох ёстой гэдэг МАН-ынхны санал дэмжигдэхгүй зөвшилцөж чадахгүй байгаа гэх. УИХ болон Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах асуудал ч шийдэгдээгүй.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү, Х.Тэмүүжин нарын дөрвөн автортой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар шийдсэн. Санал нэгдэхгүй байгаа асуудалд зөвшилцөх шаардлага бий. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ахалсан ажлын хэсэг зөвшилцөлд хүрсний дараа хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэгт орж эхэлнэ. Тэгвэл дөрвөн автор бүхий Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юуг, хэрхэн тусгасныг сөхөж харъя.
Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төсөл
-УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн хуулиудыг нэгтгэсэн.
-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулна. Энэ заалтыг МАН-ынхан эсэргүүцэж байгаа.
-Сонгуулийн Улс төрийн зөвлөлийг есөн гишүүнтэй байгуулна. УИХ-д суудал бүхий намуудын төлөөлөл санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө байгуулагдах аж. Тус зөвлөл нь Сонгуулийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж УИХ-ын нийт гишүүд, Ерөнхийлөгч тангаргаа өргөх хүртэл ажиллах юм.
-Сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх
-Нам зээлийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хориглоно.
-Хуульд заасан хугацаанд сонгуулийн санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй
-Нам, нэр дэвшигч мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох; уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого; улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх; зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх; үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх; ажлын байранд зуучлах, ажилд оруулах; улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудлыг хориглоно;
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудал амлахыг хориглоно.
-Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван дөрөв хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. Одоо үйлчилж буй хуулиар нэр дэвших үнэмлэхээ авсан өдрөөс сурталчилгаа хийх эрхтэй.
-Сонгуулийн сурталчилгаа явуулахдаа удаа дараа хууль зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
-УИХ-д хамгийн олон суудал авсан намаас эхэлж тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар санал авах хуудаст нэрсийн дарааллыг бичнэ. Харин УИХ-д суудалгүй нам, түүний нэр дэвшигчийг тухайн намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллаар, бие даагчийн тухайд сонгуулийн байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичих юм.
-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчдийг саналын хуудаст дараалуулан бичнэ. Улсын Их Хурал дахь намуудын суудлын тоо адил бол Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг харгалзан нэр дэвшигчийн нэрийг бичнэ.
-Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийг сонгож хяналтын тооллого хийх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо зохион байгуулна. Саналын хуудасны зурган болон дүрс бичлэг бүхий файлыг бүх олон нийтийн хэвлэл мэдээлэл, хөндлөнгийн ажиглагч нарт өгнө. Түүний дараа аль нэг хэсгүүдэд хяналтын тооллого хийнэ. Бүх намын төлөөлөгч энэ үед байж бичлэг хийж баримтжуулж авах боломжтой.
-Орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд тухайн шатны сонгуулийн хороонд холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд; УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд сонгуулийн төв байгууллагад холбогдуулан Улсын дээд шүүхэд анхан шатны журмаар гомдол гарах боломжтой.
-Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэ.
-Нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн шүүгч хэрэг үүсгэх эсэх асуудлыг нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шийдвэрлэнэ.
-Сонгуулийн маргаанаар үүссэн захиргааны хэргийг шүүх 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх бөгөөд нэг удаа 10-аас илүүгүй хоногоор хугацааг сунгаж болно.
-Сонгуулийн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарсан бол хүлээн авсан өдрөөс хойш тухайн шатны шүүх 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.
-Сонгуулийн үеэр сонгогдчихоод, хууль зөрчвөл мандатыг нь хүчингүй болгоно. Тангараг өргөөд чуулганы танхимд орсон хойно нь ч УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гэдгээр ард түмний өгсөн мандат хүчингүй болно. Үүнийг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.
Су.Батболд гишүүн нарын боловсруулсан УИХ-ын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл
-Сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл 48-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлэх
-Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилох.
-Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй аж.
-Гадаадад байгаа монгол иргэдийн саналыг цахим хэлбэрээр бүртгүүлж өгөх зохицуулалтыг тусгасан.
-Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах. Саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулна.
-Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлага тооцохыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулсан.
-Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
О.Баасанхүү гишүүний боловсруулсан УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл
-УИХ, Орон нутгийн сонгуулийг цуг явуулах
-УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл бүрийн зардлыг төрөөс бүрэн гаргах бөгөөд зардлын хэмжээ нам, эвсэл бүрд ижил хэмжээтэй байна. Сонгуулийн зардлыг хэтрүүлсэн бол УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд суудал бүхий нам, эвсэлд төсвөөс олгох санхүүжилтийг өгөхгүй. Мөн УИХ-д бүлэг бүхий нам, эвслийн дэргэдэх улс төрийн үзэл баримтлалаа сурталчлах, сургалт сурталчилгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилго бүхий Санд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр олгох санхүүжилтийг улсын төсвөөс олгохгүй.
-Нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа нам, эвслээсээ гарах шийдвэрийг албан ёсоор амаар эсхүл бичгээр гаргавал тухайн тойрогт дахин сонгууль зарлан явуулах. Мөн нам, эвслийн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад тухайн нэр дэвшигчийн дараа эрэмбэлэгдсэн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно.
-Нам, эвсэл болон нэр дэвшигчдийн сонгуулийн саналын хуудсанд бичигдэх дарааллыг УИХ-д суудалтай нам, эвсэл болон нэр дэвшигч сугалаа хийсний үндсэн дээр тогтоож эрэмбэлэн бичнэ.
-Сонгуулийн дүнг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр хийж, хяналтын тооллогыг санал хураалтын бүх хэсэгт заавал гараар хийж хянах бөгөөд гар аргаар тоолсон дүн нь эцсийнх байна.
-Нэрийн жагсаалтын эхний 38-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн “Монгол Улс-нэг тойрог” зарчмаар, 38-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн 26 тойргоос тус тус сонгоно.
-Сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлана. Сонгуулийн сурталчилгаа 43 хоног байхаар тооцож намууд эвсэл байгуулах, сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх, нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг зохион байгуулна.
-38 гишүүнийг сонгох сонгуулийн нутаг дэвсгэр нь энэ хуулийн дагуу байгуулагдсан сонгуулийн 26 тойрогт хуваагдана.
-Тойргийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүний 75 хувь нь УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, 25 хувь нь төрийн албан хаагч байхаар томилон ажиллуулна.
-Сонгуулийн 26 тойрогт нэр дэвшсэн нам, эвслийн 38 нэр дэвшигчийн нэрийг бичсэн хуудаснаас нэр дэвшсэн нэг хүнийг, намын жагсаалтад эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдээс нэг хүнийг тус тус дугуйлна.
-Намын нэр дэвшигчдийн эрэмбэлэгдсэн жагсаалтыг сонгогчдын өгсөн саналыг тусган шинэчилнэ.
-Автомат машины программ хангамжийн хянан баталгаажуулалтыг хараат бус хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ.
-Нам, эвслийн жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг сонгуулийн дүнгээр дахин шинэчлэн эрэмбэлж, тухайн нам, эвслийн авсан саналд хувь тэнцүүлэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно.
-Нам, эвслийн жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчид сонгуулийн дүнгээр тэнцүү тооны санал авсан тохиолдолд намын жагсаалтад бичигдсэн дарааллаар эрэмбэлэгдэнэ.
Х.Тэмүүжин гишүүний боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилнө.
Төрийн үйлчилгээний албан тушаалд багш, эмч нар орж байгаа төдийгүй Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан үүссэн яваа.
Он гараад УИХ Сонгуулийн хуулиудыг шинэчлэн батлах боломжгүй болно. Гэтэл төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь шийдсэнээс хойш бараг сарын хугацаа өнгөрч байна. Энэ долоо хоногт лав Сонгуулийн хуулиудыг хэлэлцэхгүй нь. Хэрэв парламентын хэлэлцүүлэгт орж эхэлсэн хуулийн төслүүдийг баталж чадахгүй бол одоо үйлчилж буй хуулиар ирэх сонгуулиа явуулна. Шинэ он гарахад 21 хоног үлдээд байгаа ч энэ хугацаанд амжиж хэлэлцээд баталчихаж магадгүй. Сонгуулийн тогтолцоог 28:48 байх уу, 38:38 байх уу гэдэгт намууд санал нэгдэхгүй байгаа юм. Мөн автомат машинаар тоолсон саналыг гар аргаар давхар тоолох ёстой гэдэг МАН-ынхны санал дэмжигдэхгүй зөвшилцөж чадахгүй байгаа гэх. УИХ болон Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах асуудал ч шийдэгдээгүй.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү, Х.Тэмүүжин нарын дөрвөн автортой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар шийдсэн. Санал нэгдэхгүй байгаа асуудалд зөвшилцөх шаардлага бий. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ахалсан ажлын хэсэг зөвшилцөлд хүрсний дараа хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэгт орж эхэлнэ. Тэгвэл дөрвөн автор бүхий Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юуг, хэрхэн тусгасныг сөхөж харъя.
Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төсөл
-УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн хуулиудыг нэгтгэсэн. -УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулна. Энэ заалтыг МАН-ынхан эсэргүүцэж байгаа.
-Сонгуулийн Улс төрийн зөвлөлийг есөн гишүүнтэй байгуулна. УИХ-д суудал бүхий намуудын төлөөлөл санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө байгуулагдах аж. Тус зөвлөл нь Сонгуулийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж УИХ-ын нийт гишүүд, Ерөнхийлөгч тангаргаа өргөх хүртэл ажиллах юм.
-Сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх
-Нам зээлийн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хориглоно.
-Хуульд заасан хугацаанд сонгуулийн санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй
-Нам, нэр дэвшигч мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох; уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого; улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх; зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх; үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх; ажлын байранд зуучлах, ажилд оруулах; улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудлыг хориглоно;
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудал амлахыг хориглоно.
-Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван дөрөв хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. Одоо үйлчилж буй хуулиар нэр дэвших үнэмлэхээ авсан өдрөөс сурталчилгаа хийх эрхтэй.
-Сонгуулийн сурталчилгаа явуулахдаа удаа дараа хууль зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
-УИХ-д хамгийн олон суудал авсан намаас эхэлж тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар санал авах хуудаст нэрсийн дарааллыг бичнэ. Харин УИХ-д суудалгүй нам, түүний нэр дэвшигчийг тухайн намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллаар, бие даагчийн тухайд сонгуулийн байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичих юм.
-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчдийг саналын хуудаст дараалуулан бичнэ. Улсын Их Хурал дахь намуудын суудлын тоо адил бол Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг харгалзан нэр дэвшигчийн нэрийг бичнэ.
-Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийг сонгож хяналтын тооллого хийх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо зохион байгуулна. Саналын хуудасны зурган болон дүрс бичлэг бүхий файлыг бүх олон нийтийн хэвлэл мэдээлэл, хөндлөнгийн ажиглагч нарт өгнө. Түүний дараа аль нэг хэсгүүдэд хяналтын тооллого хийнэ. Бүх намын төлөөлөгч энэ үед байж бичлэг хийж баримтжуулж авах боломжтой.
-Орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд тухайн шатны сонгуулийн хороонд холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд; УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд сонгуулийн төв байгууллагад холбогдуулан Улсын дээд шүүхэд анхан шатны журмаар гомдол гарах боломжтой.
-Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэ.
-Нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн шүүгч хэрэг үүсгэх эсэх асуудлыг нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шийдвэрлэнэ.
-Сонгуулийн маргаанаар үүссэн захиргааны хэргийг шүүх 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх бөгөөд нэг удаа 10-аас илүүгүй хоногоор хугацааг сунгаж болно.
-Сонгуулийн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарсан бол хүлээн авсан өдрөөс хойш тухайн шатны шүүх 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.
-Сонгуулийн үеэр сонгогдчихоод, хууль зөрчвөл мандатыг нь хүчингүй болгоно. Тангараг өргөөд чуулганы танхимд орсон хойно нь ч УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гэдгээр ард түмний өгсөн мандат хүчингүй болно. Үүнийг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.
Су.Батболд гишүүн нарын боловсруулсан УИХ-ын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл
-Сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл 48-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлэх-Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилох.
-Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй аж.
-Гадаадад байгаа монгол иргэдийн саналыг цахим хэлбэрээр бүртгүүлж өгөх зохицуулалтыг тусгасан.
-Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах. Саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулна.
-Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлага тооцохыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулсан.
-Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
О.Баасанхүү гишүүний боловсруулсан УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл
-УИХ, Орон нутгийн сонгуулийг цуг явуулах-УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл бүрийн зардлыг төрөөс бүрэн гаргах бөгөөд зардлын хэмжээ нам, эвсэл бүрд ижил хэмжээтэй байна. Сонгуулийн зардлыг хэтрүүлсэн бол УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд суудал бүхий нам, эвсэлд төсвөөс олгох санхүүжилтийг өгөхгүй. Мөн УИХ-д бүлэг бүхий нам, эвслийн дэргэдэх улс төрийн үзэл баримтлалаа сурталчлах, сургалт сурталчилгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилго бүхий Санд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр олгох санхүүжилтийг улсын төсвөөс олгохгүй.

0 Сэтгэгдэл