Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нүүрсний экспортын татвараар гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоно
Гадаад зах зээлд нүүрс борлуулдаг улс орнуудаас экспортын татваргүй ганц улс нь манайх гэнэ. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд экспортын нүүрсээс долоон хувийн татвар авах хуулийн төсөл санаачлан өргөн барилаа.  Бусад орон 6.5-25 хувь хүртэл татвар авдаг байна. Нүүрсний экспортын татвараар нэг жилд улсын төсөвт орох орлого нь 488 тэрбум төгрөг буюу 370 сая ам.доллар болно. Энэ мөнгийг нийслэлийн гэр хороололд инженерийн шугам сүлжээ байгуулах ажилд зарцуулах гэнэ. Нийслэлийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоход 1.8 их наяд төгрөг хэрэгтэй байгаа аж. Хэрэв манай улс гадагш гаргаж байгаа нүүрснээс татвар авдаг болчихвол гурван жилийн татварын мөнгөөр л гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой аж.
П.Ариун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан