Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Т.Гэрэлт-Од: “Буянт-Ухаа 2”-ын урьдчилгаа 30 хувиа төлнө
Л.БАТБААТАР

“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалтын талаар Төрийн орон сууцны корпорацын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одоос зарим зүйлийг тодрууллаа.

-“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг ашиглалтад орж байна. Урьдчилгаа 10 хувиа төлсөн иргэд байрандаа орж болох уу?
-Ирэх даваа гарагт Улсын комиссын акт гарна. 10 хувиа төлсөн иргэд нэмж  20 хувиа төлөх ёстой. 30 хувиа төлснөөр банкны зээлийн шалгуурт тэнцэнэ. Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн баталгаа гарга гэдэг үүргийг Хөгжлийн банкинд өгсөн. Мөн энэ оны  долдугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын тогтоолоор журам баталсан. Энэ шийдвэр хэрэгжихгүй байгаа нь мөнгө байхгүйтэй  холбоотой.
Барилга хот байгуулалтын яаманд уу  эсвэл  Сангийн яаманд  энэ шийдвэр гацаад хэрэгжихгүй байна уу гэдгийг мэдэхгүй байна. Энэ журмыг хэрэгжинэ гэж бодож, иргэдэд боломж олгох үүднээс 10 хувийн захиалга авсан юм.

-Тэгвэл, ямар шаардлага хангасан иргэд байрандаа орох вэ?
-Иргэд 30 хувиа төлөөд байрандаа орох юм байна гэж буруу ойлгодог. Банкны зээлийн шийдвэр гарч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх хүсэлт ирүүлдэг. Хүсэлтийн дагуу үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг манайх гаргаж банкинд өгнө. Ингээд зээлийн хүсэлт гаргасан иргэн банктай зээлийн болон барьцааны гэрээг байгуулна. Үүний дараа банк үлдэгдэл 70 хувийн мөнгийг ТОСК-ын дансанд шилжүүлсний дараа байранд орох эрх нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, байрны төлбөрөө 100 хувь төлсний дараа байрандаа орно. Түүнээс  биш, 10 болон 30 хувиа төлчихвөл байрандаа орж болно гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байна. Эхний удаа 1620 айлын орон сууц ашиглалтад орж байна.
0 Сэтгэгдэл
30 хувиа төлөөд байрандаа орсон.банк зээлийн гэрээ хийе гээд гэрчилгээ ирдэггүй.сар бүрийн төлөлтөө хиймээр байх тоск гэрчилгээгээ гаргасан гэх юм.Хөгжлийн банк тэр шийдвэрээ хурдан гаргаад 30 хувиа төлсөн иргэдийн гэрчилгээг банк руу явуулмаар юмаа. мөнгөгүй мөнгөгүй гэх юм бага гэсэн мөнгө төгрөгөө авч байвал яасан юм
der ni mk uneteidee oroh ni bna shude odoo kkk
tanaih odool 10% aar zeel olgohgui bol havras mash hund baidald orondoo hotiin tovoos hol buyant uhaa 1 ni boon asuudal daguulj bhad ereh 5 saraas toirood shine yarmag toscana elegace victoria ged 4 tom horoolol ashiglaltand oroh gej baidag yaj borluulanda gej
der ni mk uneteidee oroh ni bna shude odoo kkk
наад байранд чинь мөнгөө төлөөд орох хүн байхгүй байгааг мэдэхгүй байна уу ,,ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ удирдлага ууд аа ,ядарсан иргэддээ зүгээр оруулаад сарын төлбөрөө л аваад явахгүй ,,энэ өндөр босгыг давж байранд орох өрх айл байхгүй ,,наад байрууд чинь эзэнгүй байж байгаад нурна,,,
хороолол дотор хэдэн цэцэрлэг. сургуультай юм бэ? Ажлаас хол мөнгөний гачаалаач болоод байр авдаг гэтэл хүүхдээ хэрхэн ???
хороолол дотор хэдэн цэцэрлэг. сургуультай юм бэ? Ажлаас хол мөнгөний гачаалаач болоод байр авдаг гэтэл хүүхдээ хэрхэн ???
зээл зогсчихоод байхад юун байранд орох вэ
Хамгийн их уншсан