Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Ирэх сонгуулиар улс төрийн далд санхүүжилтээс салж чадахгүй нь
Л.НОМИН
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг нэр дэвшигч дунджаар 104 сая төгрөг зарцуулжээ. 2008 онд 22.7 сая төгрөгөөр сонгуульд өрсөлдөж байсан гэсэн дүн байдаг бол дөрвөн жилийн дараа энэ нь тав дахин өссөн байна. Тэгвэл энэ мөнгөн дүн ирэх онд болох УИХ-ын сонгуулиар дахиад хэд дахин нэмэгдэх бол гэдэг нь эрхгүй сонирхол татна. Мөнгө нэмэгдэхийн хэрээр цаана улс төрийн шинжтэй авлига маш хүчтэй байна гэсэн үг хэмээн судлаачид үзжээ. Улс төрийн намыг санхүүжүүлэгч хувь хүн, компаниуд цөөхөн байх нь эргээд улс орны аюулгүй байдалд хортой гэдгийг манай төдийгүй гадаадын судлаач, ажиглагчид хэллээ.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, АН-аас нэр дэвшигч нарт хоёуланд нь хандив өгсөн компани байсан. МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 75 сая төгрөг, АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 100 сая төгрөгийн хандив өргөсөн компани нь “Эм Си Эс” групп байсныг олон судалгаан дээр дурдсан байдаг. Энэ бол тийм ч таатай зүйл биш, ялангуяа сонгуулийн үеийн санхүүжилтийг цөөн хэдэн компани, хувь хүнээс авбал эргээд тухайн улстөрч, улс төрийн нам хараат байдалд орох, тэдэндээ үйлчлэх, бизнест нь ашигтай шийдвэр гаргах зэрэг нийгэмд хор уршиг учруулах эсрдэлтэйг хэллээ. “Сант марал” сангийн судалгаанд хамгийн бохир салбарыг парламент, Засгийн газар, улс төрийн нам гэж иргэд нэрлэжээ. Энэ бол улс төрийг бохир гэж үзэж байгаа нэг жишээ. Тэгэхээр энэ салбарт оруулж байгаа мөнгийг мөн л бохир гэх гаргалгаа бий.
Яагаад гэдэгт судалгаа аяндаа хариулт өгч байгаа юм. Шинжээчид улс төрийн хүрээний авлигыг бууруулахад чиглэсэн гол арга хэмжээг нэрлэхэд найман үзүүлэлтээс гурав нь улс төрийн санхүүжилттэй холбогдож. Нам доторхи болон төрийн албан дахь томилгоонд 4.34, намын санхүүжилтийн механизм 4.34, сонгуулийн санхүүжилтийн механизм 4.24, сонгуулийн одоогийн тогтолцоо 3.70 гэж үнэлсэн байна. Хамгийн дээд үзүүлэлт нь 5 гэж тооцоод ихэнхдээ 4-өөс дээш үнэлгээ өгсөн нь улс төрд авлига ямар өндөр байгааг харууллаа гэж Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн С.Оюунтуяа тайлбарлалаа.
Сонгуулийн үеэр улс төрийн намуудад хамгийн их мөнгө эргэлддэг болох нь тайлангаас харагддаг. Нэг үеэ бодоход сонгуулийн зардлын тайлан гаргаж өгч байгаа ч бусад үеийнхээ санхүүжилтийн тухай мэдээлэл өгдөггүйг Нээлттэй нийгэм форумын мэргэжилтнүүд дурдаж байсан. Мэдээлэл хаалттай, улс төрийн намуудын удирдлагуудаас санхүүжилтийн тухай асуухад нууцалдаг төдийгүй, Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгдөг сонгуулийн тайлангаас хар гэдэг. Гэвч СЕХ-нд өгсөн сонгуулийн санхүүжилтийн тайланг 100 хувь үнэн бодит мэдээлэл гэж үзэх хэцүү. Сонгуулийн төв байгууллагад тайланг нягтлан шалгах бүтэц хомс, санхүүгийн бүртгэл хийгээд л өнгөрдөг аж. Судалгаанд оролцогчдын 53 хувь нь санхүүжилтийг шударга гэж үздэггүй. Тэр бүү хэл намын жирийн гишүүддээ санхүүгийн тайлангаа чөлөөтэй авч үзэх боломж байдаггүй.
Харин Их Британийн хувьд Сонгуулийн хорооны бүтэц, үйл ажиллагаа нь энгийн бас тодорхой. Сүүлийн 10 жилд улс төрийн алба хашиж байгаагүй хүмүүсийг сонгуулийн хороонд дөрвөн жилээр сонгодог. Намуудын авсан хандив, сонгуулийн үеийн болон дараагийн зардлын тайлан гэх зэргээр жил бүр санхүүжилтийн тайлангаа Сонгуулийн хороонд гаргаж өгдөг байна. Сонгуулийн жил улирал бүр хандивын дансаа мэдээлдэг бол сонгууль болохоос зургаан сарын өмнө долоо хоногийн давтамжтайгаар тайлагнадаг аж. Мэдээж олон нийтэд тайлан нээлттэй. Хандивын хэмжээ, хязгаарыг тогтоодоггүй ч тайлангаа яс авдаг учир эргээд ямар нэг асуудал үүсгэдэггүй байна. Кампанит ажлын үеэр намууд болон иргэд олон нийт хяналтаа тавиад явчихдаг учир гарсан алдаа дутагдлаа засаад явах боломж болдог гэсэн юм. Хэрэв хууль бус эх үүсвэрээс санхүүжилт орж ирсэн бол шүүхэд хандаж шийддэг хэмээн Их Британийн Сонгуулийн хорооны хуулийн хэрэгжилтийн менежер Жон Франкс тайлбарлалаа.
Улс төрийн намуудыг бизнесийнхнээс хараат бус болгохын тулд төсвөөс санхүүжилтийг нь шийдэх гарц бий гэж ярих судлаач, хуульч цөөнгүй. Тэгвэл энэ туршлагыг хэрэгжүүлж буй Их Британи улсын хувьд гурван хэлбэрээр төрөөс санхүүжилтийг нь шийддэг юм байна. Сөрөг хүчин болсон намуудад үүргээ тэнцвэртэй байдлаар хүргэхэд нь төсвөөс санхүүжилт үзүүлдэг гэнэ. Харин эрх баригч намд бодлогоо боловсруулахад нь авсан суудлын тоогоор бодож санхүүжүүлдэг. Мөн мөрийн хөтөлбөрөө боловсруулахад нь дэмжлэг болгож намуудад сонгуулийн жилд төсвөөс мөнгө олгодог жишиг байдаг гэлээ. Улстөрчид, эрх баригчид эд бараа тарааж, бэлэг өгч хууль зөрчиж байгаа ч хариуцлага тооцохгүй байгааг “Иргэдийн Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа хэлж, Их Британид ийм тохиолдолд хэрхэн хариуцлага тооцдогийг асуусан юм. Улс төрийн соёл нь төлөвшсөн Англи улсын хувьд эд бараа тараах зүйл гардаггүй, харин кофегоор дайлсан төдий уулзалтыг хууль зөрчсөн гэж үзэхэд хэцүү хэмээлээ.
Нэр дэвшихэд жендерийн квот тогтоодог эсэхийг сонирхоход, энэ бол квот тогтоож шийдэх шаардлагагүй зүйл гээд сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа гэв. Хэн мөнгөтэй байна тэр хүн сонгуульд оролцож, сонгогддог байсан цаг үе манайхаас 100 гаруй жилийн өмнө л байж. Тэгэхээр манай улсын улс төрийн соёл барууны намуудынхаас даруй 100 жилээр хоцорч явна гэсэн үг. Тийм ч учраас 2016 онд УИХ-ын сонгуулийн санхүүжилтэд төдий л өөрчлөлт гарахгүй бохир мөнгөнөөс хол байж чадахгүй нь гэж дүгнэсэн.
Ингээд Сонгогчдын боловсрол төв, Бүгд найрамдахчуудын хүрээлэн, Их Британийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан “Сонгуулийн санхүүжилт: Шинэчлэл дэх иргэний нийгмийн оролцоо” хэлэлцүүлгийн нэг үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
“Хууль хэрэгжүүлэх процессоо чамбайруулах нь улс төрийн нөхцөл байдлаа сайжруулахад чухал”
Хэлэлцүүлгийн дараа Шотландын Үндэсний намын хуулийн зөвлөх Скотт Мартинаас зарим зүйлийг тодрууллаа.

-Мөнгөтэй хүмүүс илүүтэй сонгуульд оролцож, улс төрийн орчин төдий л тогтвортой биш үе танай улсад тулгарч байсан гэлээ. Ийм нөхцөл байдал манай улсын хувьд өнөөдөр тохиолдоод байна. Тэгэхээр тухайн үед давж гарах ямар оролдлого хийж байсан туршлагууд байна вэ?
-Сонгуулийн хууль сайжраад шинэчлэгдээд байна гэдэг тухайн үед үүсч байсан бэрхшээл, асуудлыг шийдсэн нэг хүчин зүйл болж байсан. Тухайн тойрогт гарч байсан асуудлууд бий. Мөн өргөн хүрээний асуудал ч байсан. Энд нэг сонин жишээ хэлье. Авлигатай холбоотой нэг асуудал гараад хуулиар шийдэх гэтэл хээл хахуульд өгч байгаа мөнгө хэт өндөр байна, үүнийг зохицуулъя ч гэж байсан үе бий.
-Улс төрийн намын авлига улс төрд хортойгоор нөлөөлж байгаа тухай түрүүн яригдаад өнгөрсөн. Барууны намуудад улс төрийн намуудын далд санхүүжилтийг хэрхэн шийддэг юм бэ?
-Одоогийн практикаар бол тухайн сонгуульд өрсөлдөөд ялагдсан бол ялсан хүнийг авлига авсан гэж хэрвээ үзвэл шүүхэд ханддаг. Авлига авсан, өгснийг нотлоод явах нь чухал. Жишээ нь, Шотландад 50 жилийн өмнө болсон сонгуультай холбоотой нэг хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдсэн. Тухайн нэр дэвшигч худал мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Тэр үед сонгуультай холбоотой худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн гэсэн юм. Гэхдээ шүүхээс маш сонин шийдвэр гаргасан. 50 жилийн өмнө худал мэдээлэл өгч байсан нь тийм том асуудал биш юм гээд хэрэгсэхгүй болгосон. Тэр хүн нь улстөрчийн хувьд худал мэдээлэл өгөөд байдаггүй гэдгээ өөрөө өнгөрсөн хугацаанд нотолчихсон. Тэгэхээр үүссэн нөхцөл байдлыг залруулах оролдлого одоо хүртэл явж байгаа гэсэн үг. Шийдэж байгаа хэлбэр нь хамгийн оновчтой биш ч цаг хугацааны эрхээр сайжраад яваа.
-Монголд ирэхээсээ өмнө манай орны улс төрийн нөхцөл байдлыг судалж үзсэн байх. Бидний хувьд ямар хувилбараар явах нь илүү дээр вэ?
-Миний сонссоноор хуулиудаа хэрэгжүүлэхдээ их сул байна гэсэн. Тиймээс хууль хэрэгжүүлэлтээ чамбайруулах замаар нөхцөл байдлаа сайжруулах орон зай, боломж байгаа гэж харсан. Нөгөө талаас боловсруулсан хууль нь цоорхойтой гарч байгаа байх. Бидний хийсэн хэлэлцүүлэг шиг асуудлыг шийдэх гарц хайсан ажлууд зохион байгуулж, хууль эрхзүйн орчноо сайжруулах боломж бий.

0 Сэтгэгдэл