Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
“Таван богд” групп Хэвлэх үйлдвэрийн газрыг авах болжээ

“Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн байрыг газартай нь хамт дуудлагаар худалдахад Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн 24 тэрбум төгрөгөөр авах болсон ч дараа нь татгалзсан.
Тиймээс дуудлага худалдаанд Абдулын дараах буюу 23 тэрбум 850 сая төгрөгийн үнэ хэлсэн “Таван богд” группын захиралд Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжиж буй юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Ц.Баатарсайхан захиралд уг газрыг худалдан авах санал хүргүүлсний хариуг өгөх хугацаа өнөөдрөөр дуусч байгаа юм.
“Таван богд” группын захирал Ц.Баатарсайхан өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан дараах хариу өгсөн байна.
-Хуучны хэвлэх үйлдвэрийн барилгын эргэн тойрон дахь газрыг Хас банк болон Таван богд групп эзэмшдэгийг хүмүүс сайн мэднэ. Тиймээс бид уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар шийдсэн. Бид газрыг аваад хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа. Бид Төрийн ордныхоо зэргэлдээ Төрийн ордноосоо өндөр байшин босгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучин хэв загварыг нь алдагдуулахгүйгээр хадгалах шийдвэрт хүрсэн. Энэ төвд маань Улаанбаатар хотын музей “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, банк, япон, монгол зоогийн газар, автомашины үзүүлэнгийн танхим, дэлхийд алдартай брэндүүдийн бутик дэлгүүр, үйлчилгээний салбарууд байрлах юм гэжээ.

0 Сэтгэгдэл
buyandelger
1 ch gesen mongoloo gesen saikhan setgeltei khun baigaad bayarlaj baina 5 bogdiin boss-d talarhaj baina
2015.12.18