Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Брекет зэмсэг зүүсэн үед анхаарах зүйлүүд
Брекет систем зүүсний дараа буйл салст болон шүднүүд хөндүүрлэж өвчин орно. 7-10 хоногийн дараа өвчин аяндаа намдаж хэвийн байдалд орно. Брекет систем зүүж байхдаа амны хөндийн эрүүл ахуйг онцгой сайн цэвэр байлгах шаардлагатай.
Шүдээ угаахдаа 5мин орчим шүд нэг бүрийг толинд харж шүдний сойз болон завсрын сойз бусад нэмэлт хэрэгслийг /шүдний утас, ам зайлах уусмал зэргийг / ашиглан өдөрт 3 удаа угааж цэвэрлэнэ. Шүдний оог сонгохдоо кальцитай болон фтортой ургамлын хандтай оог ээлжлэн хэрэглэвэл тохиромжтой.
Брекет систем зүүж байх хугацаандаа хатуу, наалдамтгай зүйл идэхийг хориглоно. Жишээлбэл ааруул, самар, хатуу боов, лууван, алим жимсийг хазаж идэхгүй, мах зулгаахгүй байх, ирис, резинэн чихэр, бохь зажилж болохгүй,газтай ундаа уухыг хориглоно.
Хэрэв брекет ховхорч унавал түүнийгээ хадгалж эмнэлэг дээр авчирч наалгана. Брекеттэй хүн эмчийн хяналтанд байх ба сар бүр үзүүлж байх шаардлагатай. Эмчилгээний хугацаа дундажаар 2-2.5 жил гэхдээ тухайн хүний эрүү нүүрний системийн онцлог болон шүдний гажигийн байдлаас шалтгаалан дээрх хугацаанаас богино эсвэл удаан байж болно.
Шүдний гажигтай хүмүүсийн шүд бөөгнөрч наана цаана ургасан байдгаас ихэвчлэн шүдний хооронд түшилцэх гадаргад шүдний кариес болон хар толбо үүссэн байдаг. Энэ нь шүд засагдах явцад ил гарч мэдэгддэг учир тухайн үед эмчлүүлэх шаардлагатай.
Гажиг заслын зэмсэг зүүсэн үедээ кальцитай витамин хэрэглэвэл ясны төлжилтөнд сайнаар нөлөөлдөг байна.

0 Сэтгэгдэл