Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
2030 оны төсөөллийг ингэж гаргав
Б.БИЛГҮҮН
УИХ-ын дарга З.Энхболд 2014 онд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын 15 гишүүнтэйгээр томилж байсан билээ. Тэгвэл өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Тогтвортой хөгжлийн бодлого нь 2016-2030 он хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай байхаар тооцож боловсруулсан тухай УИХ-ын гишүүн А.Бакей УИХ-ын дарга З.Энхболдод хэлсэн юм.
Ингээд 2014 оны байдлаар нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 4.166 байгааг 2030 онд 17.500 ам.доллар байхаар, 7.8 хувьтай байгаа эдийн засгийн дундаж өсөлтийг 6.6 хувь гэж, мөн эдийн засгийн идэвхтэй хүн амын 99 хувийг нийгмийн даатгалд хамруулах, гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зэрэг зорилго тавьсан байна. Харин дээрх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд гарчээ.
Тухайлбал, нэгдүгээрт, эдийн засгийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүний брэндийг бий болгож, экспортлох, аж үйлдвэрийн салбарт түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэх, Монголын унаган байгалийн хосгүй газруудыг сурталчлах, аялал жуулчлалын төрөл, дэд бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээг сайжруулан ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, эрчим хүч, түлш шатахууны хангамжийн дотоодын найдвартай эх үүсвэрийг бий болгох, эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх зэрэг зорилго бичигдсэн байна. Харин хоёрдугаарт, ийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх; иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх; ядуурлын бүх төрлийг эцэс болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдлийн түвшинг бууруулах; нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх зэргийг онцолжээ.

0 Сэтгэгдэл