Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Б.Амархүү амалсандаа хүрчээ
Харийн оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа цөөн чадварлаг залуусын нэг бол яах аргагүй Б.Амархүү. Тэрээр энэ жил UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” олон улсын дууны уралдаанд шүүгчээр ажиллаж, дажгүй шүүгч болохоо харуулсан. Шалгаруулалтад орохоор ирсэн хүүхэд бүрт өөрийн мэдлэг чадвар, туршлагаасаа харамгүй зааж “Цаашид чи ингэх хэрэгтэй. Ингэж дуулбал зүгээр байна, Ийм төрлийн дуу чамд зохино” гэх мэт зөвлөж байсан нь гагцхүү үзэгчдэд таалагдаад зогсохгүй тус тэмцээнийг хамтран шүүсэн Сингапур улсын иргэн, “Pro sound” рекордсын хөгжмийн продюсер Рагу Раман болон “Пентатоник” акедимийн тэргүүн Б.Долгион нараас магтаалын үг сонсоход хүргэсэн. Тэгвэл залуу дуучин маань саяхан ОХУ-д өөрийн продюсерийн компаниа байгуулсан бөгөөд үүгээрээ дамжуулан Монголынхоо залуусыг олон улсын дууны урлагийн тавцанд гаргах зорилго тавин ажиллаж байгаа аж. Түүний эхний хамтарч ажиллах хамтлаг нь “Universe best songs 2012” наадмын шилдэг оролцогч болсон “Солонго” хамтлагийнхан байх аж. Учир нь тус хамтлагийнханд тэмцээний үеэр хамтарч нэг дуу хийнэ гэдгээ амалж байсан юм. Харин Амархүү амалсандаа хүрч эхний уран бүтээлдээ орсон сурагтай.
0 Сэтгэгдэл
























