Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Сторчак: Монгол Улс Оросоос дахиад их хэмжээний зээл хүсч магадгүй

Монгол Улс, ОХУ-д төлөх ёстой өрөө барагдуулсны дараагаар дахиад их хэмжээний рублийн зээл авахаар хүсч магадгүй гэж ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак мэдэгдсэн байна.
Мягмар гарагт болсон ОХУ-ын Төрийн думын Санхүүгийн зах зээлийн байнгын хорооны хуралдаанаар 2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Москвад зурсан хэлэлцээрийн дагуу Монгол Улсаас ОХУ-д төлөх өрийг барагдуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.
“Хамгийн гол нь өмнөх өрийг барагдуулах тухай яриа байна. Монгол Улс биднээс аль хэдийнээс эхлээд их хэмжээний рублийн зээл хүсч байгаа. Тэгэхээр өмнөх өрөө барагдуулбал шинээр хэлэлцээр хийж болох юм” гэж Сторчак Байнгын хорооны хуралдаан дээр хэлжээ.
Тэр бас Орос төсвийн хязгаарлагдмал нөхцөлд байгаа болохоор хэдийгээр тэд өмнөх өрөө барагдуулж үүргээ биелүүлсэн ч гэсэн энэ онд гадаад орнуудад шинээр зээл өгөхөө түр азнаж байгаа гэж тэр даваа гарагт мэдэгдсэн юм.  
ОХУ-ын Засгийн газар Монгол Улсаас орост төлөх өрийг барагдуулах тухай хэлэлцээрийн төслийг 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Төрийн Думд өргөн барьсан юм. Энэ баримт бичигт тусгаснаар бол 2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний байдлаар Монгол Улсаас ОХУ-д төлөөгүй үлдсэн өр нийтдээ 174,2 сая ам.доллар байгаа, бүгд хугацаа хэтэрсэн зээл юм байна.
2010 оны арванхоёрдугаар сард ОХУ, Монгол Улсын хэлэлцээрээр монголын төлөх нийт өрийн 97,8 хувийг чөлөөлсөн юм.
0 Сэтгэгдэл
bvgd uriig tegelsen geed shaagaad bsan bas uyn ur garaad irvee bolildooooooooooooooooooooooooooooooo
Bitgii mongolchuudad zeel uguurei
балай өвгөн чинь монголын оросод төлөх дууссан гээд сүржигнээд байсан биз дээ
Хятадын ТВ гээр удахгүй Монгол улс Хятадынх болно гэж байнга ярьдаг гэж оюутан хүүхэд ярьж байна лээ.
ХЯТАДААС АВСАН ЗЭЭЛЭЭ 16 ОНЫ ЭЦЭСЭЭС ТӨЛӨХ ЁСТОЙ. ГЭВЧ ЧАДАХГҮЙ БИЗ. ХАРИН ХЯТАДУУД ЗЭЭЛИЙНХЭЭ ОРОНД ГАЗАР НУТАГ, ОРД ГАЗРУУДАА ӨГӨХИЙГ ШААРДАЖ БОЙКОТ ХИЙЖ ЭХЛЭНЭ. ТЭР ҮЕД БИДЭНД ОРОСООС ӨӨР ТУСЛАХ УЛС ҮНДЭСТЭН ОЛДОХГҮЙ.
teneguudee orosoos zeel avbal orond ni gazar nutgaa aldah bolno shuu yadaj iim yamiig oilgohtoigoo baigaa gej naidaj bn
Хамгийн их уншсан