Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Д аминдэмийн дутагдлыг сүүгээр бууруулахаар болжээ
Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй  “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдлыг бууруулах” төслийн хүрээнд “ГУМ” ХХК-нд хэрэгжиж байгаа “Д аминдэмээр баяжуулсан сүү” загвар төслийн хэрэгжилтийн үр дүнг өнөөдөр хэлэлцэв. Төслийн гол зорилго нь Д аминдэмээр баяжуулсан сүү үйлдвэрлэж, бага насны хүүхдийн хоол тэжээлд хэрэглэснээр рахитаас урьдчилан сэргийлэхэд оршиж буй юм. Өнөөдрийн байдлаар төсөлд тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилт 67 хувьтай гарчээ. Төслийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны “Таны-Итгэл” өрхийн эмнэлэгтэй хамтран тус хорооны 30 өрхийн хүүхдүүдийг сонгож, баяжуулсан сүүг 9-36 сартай 30 хүүхдэд хоногт 200 грамм хэмжээтэйгээр уулгаж, эцэг эхчүүдэд нь төслийн талаар танилцуулга хийсэн байна.
А.Эрхэс
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан