Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна
2016 он хүртэл 171 км зам тавих гэнэ
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг улам эрчимжүүлэхийг холбогдох сайд нар, нийслэлийн удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын 306 мянган өрхийн 184 мянга орчим хүн гэр хороололд амьдарч байна гэсэн тоо гарчээ. Гэр хорооллыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Газрын тухай багц хууль, Газрын кадастрын тухай зэрэг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа бол Хот байгуулалтын тухай, Барилгын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж эхэлжээ. Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 7, 14 дүгээр орон сууцны хороолол, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн шугам сүлжээ барилгыг БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна.Мөн гэр хороололд шинээр суурьшсан 12 мянга гаруй айлаас гадна хүчдэл нь унадаг 20 гаруй мянган айлыг цахилгаанаар найдвартай хангаж чадсан байна. Үүнтэй зэрэгцэн Буянт-Ухаа, Яармаг, Баянголын ам, Зайсан, МҮОНРТ, 7, 14 дүгээр орон сууцны хорооллын эрчим хүчний дэд өртөө, агаарын шугамыг барьж эхэлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын төсвөөс хөрөнгө гарган гэр хорооллын талаас илүү хувийг гэрэлтүүлэгтэй болгосон мэдээ байна. Гэр хороололд 62 км зам шинээр тавьж, 15 км замыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 64 км зам барьж байна. 2016 он хүртэл нийт 171 км зам тавихаар төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан