Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
УЛСЫН САЙН МАЛЧИН ЦОЛЫГ ЭХНЭР, НӨХӨР ХОЁУЛАНД НЬ ОЛГОНО
Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө Монгол Улсын Засгийн газраас "Улсын сайн малчин"-ыг тодруулдаг. Тэгвэл энэ жилийн Улсын сайн малчныг баасан гарагт Засгийн газраас зарлах гэж байна. 2015 оны хувьд манай улсад түүхэндээ хамгийн өндөр буюу 18 сая төл мал хүлээн авсан. Үүнийгээ дагаад сайн малчдын тоо ч мөн нэмэгдэж байна.  

Өнгөрөгч оны есдүгээр сард ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа "Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөхөд энэ айлын эхнэр нөхөр хоёр хамтдаа зүтгэж байж амжилтад хүрдэг  Тиймээс нэг гэр бүлийн энэ эрхэм цолыг эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь олгох нь зүйтэй юм” гэсэн санал гаргасныг малчид баяртай хүлээн авсан. Тэгвэл энэ ажил биеллээ олж “Улсын сайн малчин” цол, тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь олгох Засгийн газрын тогтоол гарсан.

Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болсон” хэмээн онцоллоо.

Үүнээс хойш нөхөр эхнэр хоёр хоёулаа "Улсын сайн малчин" хэмээн дуудагдаж байх ч  өргөмжлөлийг  нь өрхийн тэргүүний нэр дээр бичиж, эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг зүүж байх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан