Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Орон сууцны борлуулалт 30 хувиар буурчээ
2016 оны нэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани хараат бусаар хийсэн байна. Тус судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сарын орон сууцны үнийн индекс 5.7 хувьтай гарчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс хасах 1.8 хувьтай гарчээ. Орон сууцны үнийн индексийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон ба Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5062 орон сууцны мэдээллийг хамруулжээ. Шинэ орон сууцны нэг ам.метрийн дундаж үнэ 2016 оны нэгдүгээр сарын байдлаар хоёр сая 47 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар буурсан байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороололд өнгөрсөн оны нэгдүгээр сард нэг ам.метрийн дундаж үнэ хоёр сая 187 мянган төгрөг байсан бол 2016 оны нэгдүгээр сарын байдлаар нэг сая 901 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 хувиар буурчээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг ам.метрийн дундаж үнэ 2.8 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт. Хамгийн бага нь Сонгинохайрхан дүүрэгт 1.54 сая төгрөг байна. Хуучин орон сууцны хоёр өрөө байрны дундаж үнэ 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 83 сая 460 мянган төгрөг болж өмнөх сараас нэг хувиар буурсан байна. Харин Сүхбаатар дүүрэгт хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 104 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр нь. Хуучин хоёр өрөө байр Сонгинохайрхан дүүрэгт 69.3 сая төгрөг буюу хамгийн бага үзүүлэлт. Дотоодын иргэд 1-4 өрөө байрыг 440-907 мянган төгрөгөөр, гадаадын иргэд 337-788 ам.доллараар түрээслэж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын борлуулалтыг энэ оны нэгдүгээр сартай харьцуулахад 30 гаруй хувиар буурсан байна.
2016 оны нэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани хараат бусаар хийсэн байна. Тус судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сарын орон сууцны үнийн индекс 5.7 хувьтай гарчээ. Хуучин орон сууцны үнийн индекс хасах 1.8 хувьтай гарчээ. Орон сууцны үнийн индексийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон ба Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5062 орон сууцны мэдээллийг хамруулжээ. Шинэ орон сууцны нэг ам.метрийн дундаж үнэ 2016 оны нэгдүгээр сарын байдлаар хоёр сая 47 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар буурсан байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороололд өнгөрсөн оны нэгдүгээр сард нэг ам.метрийн дундаж үнэ хоёр сая 187 мянган төгрөг байсан бол 2016 оны нэгдүгээр сарын байдлаар нэг сая 901 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 хувиар буурчээ.

0 Сэтгэгдэл