Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Татварын буцаан олголтын материал хүлээн авах хугацааг сунгажээ
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг хүлээн авах хугацааг  сунгаж, энэ сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар боллоо.

ХХОАТ тухай хуулийн дагуу иргэд анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг.

Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор хандаж, тайлангаа өгдөг. Харин энэ жилийн хувьд Сар шинийн баяр давхацсан учир тайлан хүлээн авах хугацааг сунгах шийдвэрийг Татварын ерөнхий газраас гаргажээ.

Мөн албан татварын 2015 оны жилийн эцсийн болон 2016 оны нэгдүгээр сарын тайланг хүлээн авах хугацаа сунгагдаж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан