Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Г.Мэндсайхан: Ургийн гажгаас сэргийлэхэд ганц лаборатор хангалтгүй
Э.УНДРАЛБАЯР
Бид аливаа зүйлийг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал гэж дэвэргэх дуртай. Үндэсний аюулгүй байдал гэж тэгвэл юуг тодорхойлох вэ? Хил, хэл, мал гээд л хүн бүр өөр өөрийнхөөр хэлнэ. Харин Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын наймдугаарт хүн ам, удмын сангийн аюулгүй байдлын тухай тусгасан байдаг юм.
Энэхүү удмын сангийн аюулгүй байдлын төвшин ямар байгааг та сонирхож байсан уу? Харамсмаар хэдий ч үнэнг өгүүлэх хэдэн тоо баримт сөхье. Манай улсад төрөлхийн хөгжлийн гажгийн улмаас эндсэн тохиолдол 2010 онд нийт төрөлтийн 12 хувийг эзэлж байсан бол 2014 онд 12.7 болон өсч, 1000 төрөлт тутмын 8.9 хувийг эзлэх болжээ. Товчхондоо, арван төрөлт тутамд нэг нярай эндэж буй юм.
2013 онд 514 нярай эндсэний 18.7 хувь, 2014 онд 625 нярайн эндэгдлийн 16 хувь, өнгөрсөн онд 613 нярай эндсэний 13.1 хувь нь ургийн хөгжлийн гажгаас шалтгаалсан гэх судалгаа гарчээ.
Зонхилон тохиолдох төрөлхийн эмгэгт цусны эргэлтийн тогтолцооны төрөлх гажиг хамгийн их буюу 21.3 хувь, хавсарсан олон эрхтний гажиг 16.5 хувь, яс, булчингийн тогтолцооны төрөлх гажиг 15.8 хувь, сэтэрхий уруул, тагнайн гажиг 13.8 хувийг эзэлж байна. 2014 онд төрөлхийн хөгжлийн гажигтай төрсөн нярайд яс, булчингийн тогтолцоо, сэтэрхий уруул, тагнай, хавсарсан олон эрхтэн, цусны эргэлтийн тогтолцооны гажиг зонхилж байв.
Харин дэлхий дахинд жил бүр ойролцоогоор 7.9 сая хүүхэд төрөлхийн хөгжлийн гажигтай төрж 3.3 сая нь эндэж, 3.2 сая нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн болдог гэсэн судалгаа бий. Хэдэн саяар тоологдох энэ зүрх зүсэм тоо жилээс жилд өссөөр.
Манай улсын хувьд 15 жилийн хугацаанд нярай болон хүүхдийн эндэгдлийг найм дахин бууруулж, Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн есөн орны нэг болсон ч нярайн эндэгдэл, дутуу төрөлт, амьгүй төрөлт буурахгүй хэвээр байна. Нялхсын эндэгдлийн тэргүүлэх таван шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажиг орж, сүүлийн таван жилд нэмэгдэх хандлагатай байна.
Орчин цагийн анагаах ухааны чиг хандлага ургийн хөгжлийн гажгаас урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх зорилгоо болгон тодорхойлжээ. Урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол эрүүл жирэмслэлтэд бэлтгэх арга хэмжээ юм. Үүний тулд жирэмслэлт, төрөлтөд бэлтгэх сургалт, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эхийн халдвар тэр дундаа тэмбүү, улаанууд зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай аж.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд өгөх сургалт, мэдээллийн хүртээмж муу байдгаас жирэмсэн эмэгтэйчүүд хугацаа алдаж оношилгоонд ордог улмаар эмчилгээ хожимддог байдал хамгийн их тохиолддог байна. Мөн хэт авиан оношилгоогоор ургийн мэдэгдэхүйц гажгийн 80-95 хувийг оношлох боломжтой талаар эмч нар хэлж байна.
2012 онд байгуулсан ЭХЭМҮТ-ийн Удамзүйн лабораторт ургийн төрөлхийн гажиг согог, дутуу хөгжил, хоромсом ба генийн өвчин, эд эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямралыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой болсноор сүүлийн гурван жилд ургийн гажгаас шалтгаалсан нярайн эндэгдэл буурсан үзүүлэлт байгаа юм.
Дээрх удамзүйн лаборатороор өнөөдрийг хүртэл 5000 хүн үйлчлүүлсэн бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгддэг аж. Удамзүйн скрининг, пренаталь оношилгоонд орсноор төрөлхийн хөгжлийн гажигтай төрөх тохиолдол буурах сайн талтай ч бүх жирэмсэн эмэгтэйг хамруулах боломжтой юу гэвэл үгүй. Эл оношилгооны зардал мөнгө их байдаг учир Эрүүл мэндийн сайдын 2014 оны 425 дугаар тушаалын дагуу пренаталь оношилгооны заалттай хүмүүс хамрагдах боломжтой болсон байна. Ургийн хөгжилд иод, фолийн хүчлийн дутмагшил, туяа, эм, химийн бодис, архинд өртөмтгий байдал, жирэмсэн үеийн эхийн халдвар, дотоод шүүрлийн шалтгаан гэх гадаад хүчин зүйл нөлөөлдөг бол эцэг, эхийн талын удамшил, зарим үндэстний дунд тохиолдох мутаци дотоод хүчин зүйл нь болдог аж.
Төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрөх тохиолдлыг багасгах, эрт илрүүлж эмчлэх асуудал өдгөө эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх асуудлуудын нэг болоод буй. Үүнийг шийдэх нэг алхам бол Удамзүйн лабораторын хүчин чадал, хамрах хүрээг өргөжүүлэх. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Г.Мэндсайхан “Ургийн гажгийн тохиолдол өсөх хандлагатай байгаа учраас пренаталь оношилгооны нэг лаборатор хангалтгүй. Энэ асуудлыг бүх шатанд анхаарч лабораторын тоног төхөөрөмж, хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй байна” гэв.
Удмын сангийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд төр, холбогдох яам анхаарлаа хандуулж жилээс жилд нэмэгдэж буй ургийн гажгийг бууруулахад бүхий л анхаарлаа сургалт, сурталчилгаанд анхаарах цаг хэдийнэ болжээ.

0 Сэтгэгдэл