Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Үл хайхрах байдлаас хүүхдийн эрх зөрчигддөг
М.ЖАВЗАНДУЛАМ
Хүүхэд гэгч ертөнцийн ариухан эзэд энэ амьдралд хог түүж, гуйлга гуйн, хүчирхийлэлд өртөж явна. Өөрийгөө ч аваад явах чадалгүй насан дээрээ арай л том ачааг үүрэн, цаана чинь чихээ таглан, нүдээ анин, сэтгэл дотроо уйлж сууна.
Эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдээ үл хайхрах төдийд л тэдний эрх зөрчигдөж эхэлдэг аж. Энэхүү зөрчигдөж буй хүүхдийн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр зэхэж байна вэ? Сэтгэл гонсоймоор ч үнэнг өгүүлэх хэдэн тоо баримт хэлье.

Нийслэлийн хэмжээнд 1357 хүүхдийн эрх зөрчигдсөн байна. Үүний 50 орчим хувьд нь хүүхдийн ноцтой зөрчил буюу бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн болоод хүүхдээ үл хайхрах гэсэн дөрвөн төрлийн асуудал гарчээ. Үлдсэн хувьд нь зорилтот бүлгийн хүүхдүүд буюу хөдөлмөр эрхлэгч хараа хяналтгүй, гэр бүл салалт дахь хүүхдийн эрхийн зөрчил, сургуулийн орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил гэх асуудлууд хамаарчээ.
Тоглож наадах насандаа хүнд хөдөлмөр эрхлэн, зарим нэг муу санаатнуудын гарт өртөн, хүүхэд насаа өнгөрөөж байгаа тэдэнд хорвоо даанч хатуу санагдах нь аргагүй биз ээ. Тэдний хөдөлмөр эрхлэх асуудал энэ оны байдлаар 217 гэсэн тоо буй. Үүний 70 орчим хувьд нь жижиглэн худалдаа наймаа эрхэлдэг хүүхдүүд ордог. Үлдсэн 30 орчим хувьд нь хурдан морь унаач хүүхдүүд хамаардаг. Мөн барилгын ажилд туслах хийж буй болон хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд бий гэсэн үзүүлэлт байгаа юм.
Хүнд хөдөлмөр эрхлэн, хүчирхийлэлд өртөн, сэтгэлээ зовоож байгаа тэдний эрхийн зөрчлийг шийдэх нэг алхам бол асран хамгаалагчдад нь анхаарах явдал.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын шуурхай үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цоожбаяр “Манай байгууллага нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрх нь зөрчигдөж буй тоон судалгааг гаргаж, тодорхой арга хэмжээ авах зөвлөмж тусган ажилладаг. Үүнд нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Ялангуяа амьдрах орчинг бүрдүүлж, сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээ авдаг. Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд ар гэрийн санхүүгийн гачигдал их гардаг. Гэхдээ бид өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэгч есөн хүүхдийн асран хамгаалагчид ажил олгосон” гэв.
Энэ хорвоогийн ирээдүйн эзэд болсон бяцхан үрийнхээ эрхийн зөрчилд анхаарах цаг зав багадаад байх шиг.

0 Сэтгэгдэл