Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Таван хувийн хүүтэй зээлийн журмыг баталсан ч хүлээлтэд цэг тавьсангүй
Баярлуулан гомдоолоо доо
АН-ынхан төр барьсанаас хойш монголын ард иргэд байнга л ялгаварлагдаж ангилагдаж байх боллоо. Баянсэлэгэ гишүүн төлж чадна гээд 8хувийн зээл авсан нь одоо асуудалгүй төлөөд явж байгаа тул тэднийг 5 хувь руу шилжүүлэх албагүй Шинээр зээл авч байгаад нь 5 хувийн зээл олгох нь зүйтэй гэж зурагтаар яриад байсан Тэр нь хэрэгжиж байгаа юм байна л даа Урьд нь зээл авсан хүмүүс төлбөрийн чадвар сайтай мөнгөө багтааж ядсандаа биш нөхцөл нь тийм л байсан шүү дээ Тийм хялбархан төлөөд явж байгаа нь хэд л бол доо Монгол улсын иргэд тэгш эрхтэй гэснийг эд мөн л уландаа гишгэж үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна даа
Б.ШИРНЭН
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох ерөнхий журмыг баталжээ. Гэхдээ журам нь гарчихсан юм бол, одоо зээлээ хөөцөлдөж болох уу, гэх хамгийн чухал асуултад Засгийн газрын баталсан журам бүрэн дүүрэн хариулт болж чадсангүй. Тиймээс ерөнхийд нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн энэ оны санхүүжилтийг шийдтэл Б.Болор, С.Эрдэнэ нар баталсан журмын дагуу Засгийн газраа төлөөлөн бэлтгэл ажлаа базааж байх нь гэж ойлгож болох нь.

Мөн нэг тодорхой болсон зүйл нь хэрвээ санхүүжилт шийдэгдлээ гэж бодоход ипотекийн зээлд хамрагдсан 76 мянга гаруй зээлдэгчийн зээл 5 хувь хүртэл буурч, шинээр зээл хүсэгчид 5 хувьд хамрагдана гэсэн хүлээлттэй байж болохгүй аж. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар журам батлах үедээ “Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах нь зөв” гэж үзжээ. Харин бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах ёстой гэж шийдвэрлэсэн байна.
Тэгвэл ипотекийн зээлийн эх үүсвэр болох Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, мөнгийг нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой. Хэрэв батлагдвал, 2013 оны зургаадугаар сараас эхлэн хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас (2016 оны эцэст 2.5 их наяд төгрөг), орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх нь Ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрч, макро эдийн засагт ямар ч хохиролгүйгээр ипотекийн зээлийн тогтвортой байдал бий болно гэж Засгийн газар үзэж байгаа юм. Үүний адил УИХ-ын дарга З.Энхболд түүний тэргүүлдэг эрх баригчид, сөрөг хүчнийхэн, эвслийнхэн гээд улс төрийн сонгууль ойртсон энэ үед ипотекийн зээлийн эх үүсвэрээр “оролдох” эрх мэдэлтнүүд алга.
Харин улс төрөөс ангид эдийн засагчид, Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд таван хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэх боломжгүй, боллоо гэхэд төд удалгүй энэ тогтолцоо хөмрөх аюултай гэж үзэж байна. Гэхдээ нийгэмд хэдийн хүлээлт бий болж, хичнээн сөрөг талыг нь дурдсан ч хүлээж авах боломжгүй болсон тул Засгийн газар, УИХ энэ эрчээрээ хаврын чуулганы хугацаанд зээлийн хүүг гурван бүхлээр бууруулахаар мэрийж байна.
Тухайлбал, ам нээх бүртээ энэ зээлийн хүүг бууруулах боломжтой гэж буй УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ мөн л зээлийн хүүг 5 хувь болголоо гэж мэдэгдэв. Түүний хэлснээр бол Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүст 434, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 945, хөдөө орон нутагт 17071, Улаанбаатар хотын зарим дүүрэгт нийт 18450 өрх ипотекийн зээл нь 5 хувийн хүүтэй болж байгаа гэжээ.

0 Сэтгэгдэл
2016.03.10
2016.03.08