Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
“Монголын авто клуб”-н залууст М.Зоригт сайд талархал илэрхийлэв
С.ЭНХ-ҮЖИН
Энэ сарын 3-4-нд нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан шуурганы үеэр цасанд боогдсон иргэдийг аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон “Монголын авто клуб”-н залууст Зам тээврийн сайд М.Зоригт болон Замын цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд талархал илэрхийллээ.

Цасан шуурганы үеэр клубуудээс хамтарч ажиллах хүсэлт Онцгой байдлын газрын зохицуулагчид тавьснаар багт хуваагдан цасанд боогддог зам даваад руу явжээ. Зөвхөн авто клубуудээс 47 машинтай 102 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ажиллан цасанд суусан 99 машин, 240 гаруй хүнийг аварсан аж. Аврах ажиллагаанд “Монголын Land cruiser”, “Toyota Hilux”, “4Runner Tacoma”, “Land cruiser 70 series” ,”Nissan Patrol V60”, “ Pajero”, “Delica”, “LH470-Mongolia”, “ZUW30 приус” клуб, “Бартаат авто замын холбоо / Benz G ,Nissan,Jeep,Hummer / -ныхон оролцсон байна.
“Монголын Land cruiser” ТББ-ын тэргүүн Б.Наранбаатар “Олон клубийнхэн ирсэн болохоор бид багаар хуваагдан, цас их дардаг газруудад эргүүл хийж, цасанд суусан автомашиныг цаг тухайд нь татаж гарган, тусламж үзүүлж байлаа. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэний үүргээ л биелүүллээ. Энэ удаагийн сайн дурын ажлын маань талаар сошиалаар мэдээллэж олон хүнд хүрснээрээ л онцлог байсан байх” гэв. “ZUW30 приус” клубийн тэргүүн О.Хангарьд “Бид 10 машинтай 15 хүний бүрэлдэхүүнтэй халуун цай хоол аваад Төв аймгийн Баян-Чандмань сум хүртэл явахдаа цасанд суусан хоёр машинтай хүмүүсийг гаргасан. Нөхцөл байдал их хүнд байсан” гэж ярив.
Зам тээврийн сайд М.Зоригт, Өнөөдрийн уулзалтыг анхдугаар чуулга уулзалт болгож дараа ахин уулзая. “Нийгмийн хариуцлагатай байж чадсан” гэсэн туг дардсыг ийм сайн дурын ажиллагаанд оролцсон хүмүүст өгдөг байя. Монголчууд маань ч иймэрхүү хариу нэхдэггүй тусын аянд нэгдэнэ гэж бодож байна гээд энэхүү саналыг тэдний зүгээс дэмжинэ гэдэгт итгэж байна гэв. Салбарын тэргүүний ажилтнуудад олгодог “Онц тээвэрчин” цол тэмдгээр “Монголын Land cruiser” ТББ-ын тэргүүн Б.Наранбаатар, “Монголын Land cruiser 70 series” клубийн тэргүүн Д.Галбадрах, “Монголын Мицубиши Пажеро” клубийн тэргүүн Г.Баттулга нарыг шагнасан бол “Хүндэт жуух бичиг”-ийг Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын төвийн зохицуулагч, ахмад Г.Цэнгэлхүү, “Benz G” клубийн тэргүүн Б.Эрдэнэжаргал, “Монголын Pajero” клубийн тэргүүн Б.Алтансүх нарт гардууллаа.

0 Сэтгэгдэл