Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Г.Байгальмаа: Орон нутгийн 17 мянган гаруй айлын зээл 5 хувь руу шилжинэ
Ипотекийн 5 хувийн зээлийг арилжааны банкууд өчигдрөөс олгож эхэлсэн билээ. Засгийн газраас эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан хэсэг, шинэ суурьшлын бүс, хотын алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн хэмжээнд жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдүүлсэн юм.

Орон сууцны зээлд хэдэн иргэн хамрагдах болон 8 хувийн зээлийг 5 хувь руу хэрхэн хэрхэн шилжүүлэх талаар УИХ-ын даргын ипотек, барилгын салбар хариуцсан зөвлөх Г.Байгалмаагаас тодруулахад “Манай улс ипотекийн зээл олон улсын жишигт нийцсэн сонгодог тогтолцоо руу шилжиж байна. Холбогдох байгууллагуудын гаргасан тооцооллоор орон нутагт нийт 17 гаруй мянган өрхийн 645 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүү 8 хувиас 5 хувьд шилжихээр байгаа. Одоогоор холбогдох мэдээллийг банкуудаас авах ажил үргэлжилж байна. Цаашид энэ мэдээлэл нэгтгэгдээд эцсийн байдлаар дүн гарна. Мөн зээлийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал хүсэлтийг 11-11 дугаарт  хүлээн авах ба холбогдох байгууллагууд тус зээлийн хэрэгжилтэд  хяналт тавьж  ажиллах болно” гэлээ.
Мөн  журамд заасан  байршилд өмнө 8 хувийн орон  сууцны зээлд хамрагдсан иргэд харилцагч банкин дээрээ очин зээлийн гэрээгээ өөрчилж, 5 хувь руу шилжих боломжтой гэдгийг  тэрбээр  онцоллоо.  

0 Сэтгэгдэл
Энэ гишүүн болох гээд хачин царайгаа зурагтаар их гаргах болжээ
Хамгийн их уншсан