Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Налайх дүүрэгт боом гарчээ
Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг, Бүс нуурын хойд энгэр гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар багийн малчин Даваахүүгийн үнээ боомоор өвчилж үхжээ. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд өнөөдөр Улсын Онцгой комиссыг зарлан хуралдуулж, цагийн байдлыг хэлэлцэн, авах арга хэмжээний талаар үүрэг өгсөн байна. Үхсэн малын сэг зэмд шинжилгээ хийж байгаа ч эцсийн хариу нь гараагүй байгаа гэнэ. Боом гарсан голомтод хязгаарлалтын дэглэм тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг эрчимжүүлэх, өвчний голомтод эргүүл, хяналт шалгалтын хэсэг гаргах, ариутгалын цэгийг Тэрэлж, зүүн аймгууд руу явах замд өнөөдрөөс ажиллуулж эхлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн гурван айлын 15 хүн, 1000 гаруй малыг дахин үзлэгт хамруулж, гартаа шарх авсан хоёр иргэнд үзлэг, шинжилгээ хийж, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэхээр болжээ. Цаашид шүлхий болон боом өвчний вакциныг цаг хугацаанд нь хийж дуусгах, халдварын голомтод байгаа айлын малыг нядлуулахгүй, сүү, цагаан идээг худалдаж борлуулахгүй байхад хяналт тавихаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан