Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөг хожсон азтанг хайж байна
Т.ЦЭЛМЭГ

НӨАТ-ын урамшууллын сугалаа өнгөрсөн амралтын өдөр болж, ээлжит азтанууд тодорсон. Тэдэн дунд 400 сая төгрөгийн азтан байсан ч сугалаагаа бүртгүүлээгүй байжээ. Харамсалтай нь хэн гэдэг хүн 400 сая төгрөгийн эзэн болсон нь тодорхойгүй байгаа гэсэн үг. Ямар ч байсан Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-ны өдөр худалдаа хийжээ. Гэвч баримтаа ebarimt.mn-д бүртгүүлээгүй байгааг өчигдөр Гааль татварын ерөнхий газраас мэдээллээ. Тиймээс азтан болсон хүнийг баримтаа системд бүртгүүлж, ямар ч татваргүйгээр 400 сая төгрөгөө ирж авахыг хүсэв. Үүнээс өмнөх сугалаагаар тодорсон 20 сая төгрөгийн азтан ч мөн баримтаа бүртгүүлээгүй байгааг энэ үеэр хэллээ.

НӨАТ-ын урамшууллын системээс нийтдээ 70470 азтан тодорч, үүний 5924 иргэнд нь 234 сая 420 мянган төгрөгийг  Төрийн сангаас олгожээ. Сугалааны тохирлоор азтанууд тодорч буй ч мөнгөө  гар дээрээ авч буй нь цөөхөн байгаа гэнэ. Гэхдээ зарим иргэнээс сугалааны мөнгө дансанд нь ороогүй талаар гомдол, санал ч гарч байгаа юм. Гааль, татварын ерөнхий газрын мэдээлснээр нийт азтануудын 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авсан аж. Энэ нь системд бүртгүүлээгүйтэй холбоотой гэв.
 
Супер азтан буюу 400 сая төгрөгийг нэг хүн, 20 сая төгрөгийг нэг, дөрвөн сая төгрөгийг 21, 500 мянган төгрөгийг 226 хүн, 100 мянган төгрөгийг 2 250 хүн, 20 мянга төгрөгийг 22066 хүн хожжээ. Улсын төсвөөс 22 тэрбум төгрөгийн шагналын сантай сугалаа энэ жил явуулахаар зарласан ч одоогоор нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн азтан тодорсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан