Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Солонгост их хурлынхаа шийдвэрт талархсан олон нийтийн цуглаан боллоо

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын ээлжит YII  их хурал өндөрлөсөнтэй холбогдуулан их хурлынхаа дайчин шийдвэрт талархсан олон нийтийн цуглаан нийслэл Пеньяны төв талбайд  болж удирдагч Ким Чен Ун оролцсон байна.  Өмнөхөөсөө 36 жилийн дараа болсон энэ хурлын шийдвэр хүлээн авах энэ том цуглааныг Умардын телевиз шууд дамжуулан гадаадын хэвлэлүүдэд ашиглах боломж олгожээ.

Удирдагч Ким Чен Ун өөрийн өвөг Ким Ир Сений нэрэмжит талбайн “Ард түмнэй  сургалтын ордон”-ы индэрт уламжлалт хөх кительтэйгээ  гарч ирсэн байна. Харин тэрээр их хурлынхаа үеэр бараг анх удаа европ костюм өмсч зангиа зүүж байсан юм.

Японы Киондо агентлагийн мэдээлснээр бол умардынхан туг далбаа  намируулан бөмбөлөг, удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөрөг, баримал барин хөгжмийн аяар явж залуу удирдагчдаа баяр хүргэжээ.

Энэ сарын 6-9-нд болсон Солонгосын хөдөлмөрийн намын их хурал Ким Чен Уныг намны даргаар сонгож баталсан юм. Цуглаанд оролцогсод намын даргадаа үнэнч байхаа илэрхийлсэн байна. Олон нийтэд хандаж индэр дээрээс БНАСАУ-ын Засгийн газрын ёс төдий тэргүүн, Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам үг хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан