Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Дүрвэгсэд есдүгээр сарын 11-нийг давтахыг Трамп үгүйсгэхгүй байна
АНУ-ын төрийн тэргүүний судалд дэвшихээр намаасаа ганцаар үлдээд байгаа тэрбумтан Дональд Трамп  дүрвэгсдийн АНУ-д учруулж мэдэх аюулын тухай дахин мэдэгдлээ. Америкийн Хилчдийн үйлдвэрчний эвлэлийн радио станцад ярилцлага өгөх үеэрээ тэрээр сэтгүүлчийн, олон нийт хоёр дахь “есдүгээр сарын 11” болох юм биш байгаа гэж эмзэглэж байна гэсэн асуултад “Үнэхээр тийм” гэж хариулжээ.
“Үнэхээр маш олон муу зүйл болж байна. Одоо манай оронд ирж байгаа иргэдийн зүгээс халдлага болж мэднэ. Би үүнд эмзэглэж байна” гэж Трамп хэлсэн байна.
Тэрээр дүрвэгсдэд орогнох эрх олгохдоо маш анхааралтай хандах ёстой гээд ялангуяа Сирийн дүрвэгсдийг хүлээж авахын эсрэг байдгаа хэлжээ. “Сирийн дүрвэгсдээс илүү манай оронд тулгамдсан асуудал хангалттай байна. Тэгээд ч бид тэднийг сиричүүд гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэд хаанаас ирж байгааг бид мэдэхгүй, магадгүй “Лалын улс” бүлэглэлээс ирж байгаа ч юм бил үү” гэж тэрбумтан хэлсэн байна.
Трампын хэлж байгаагаар бол гар утсан дээрээ алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн бэлгэ тэмдэг наасан хүмүүс АНУ-д ирж байгаа гэнэ.
Трамп бол цагаачлалыг хязгаарлахыг уриалдгаараа нэрд гарсан хүн. Тэрээр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглох хэрэгтэй гэж  уриалж байсан бол Мексикийн хил дээр хана босгоё гэж байсан удаатай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан