Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Жолооны үнэмлэхгүй байсан “Такси”-ны одыг саатуулжээ

“Такси” киногоор алдаршсан францын жүжигчин  Сами Насерыг энэ сарын 14-ний өдөр Канн дахь Круазетэд замын цагдаагийнхан саатуулахад хүрчээ. Алжир гаралтай, өдгөө 54 нас хүрч яваа жүжигчнийг зогсоож шалгахад түүнд францын жолооны үнэмлэх байсангүй, харин украины жолоочийн үнэмлэх үзүүлжээ. Жүжигчин хаанаас ийм үнэмлэх олж авсныг мэдээлэлд дурдсангүй.

Урьд нь олон удаа зөрчил гаргаж байсан Сами Насер торгуулийн олон оноо тэмдэглүүлсэн франц үнэмлэхээ нуугаад харин украины жолооны үнэмлэх худалдаж авсан байх гэж хэвлэлийнхэн таамаглан бичсэн байна.

Гэсэн ч цагдаагийнхан түүнийг 20 минутын дараа суллаад баримт бичиггүйгээр жолооны ард суусны нь төлөө 500 еврогоор торгох юм байна. Францад баримт бичиггүйгээр машин жолоодсон зөрчил удаа дараа гаргавал хоёр жил шоронд хорих юм уу, 30 мянган еврогоор шийтгэдэг хуультай юм байна.

Сами Насер үүний өмнө цагдааг эсэргүүцсэг, браимт бичиггүйгээр жолоо барьсан, түрэмгий аашилсан зэргийн төлөө нэг биш удаа шүүхээс хариуцлага хүлээж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан