Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Путиныг АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй Финлянд уулзуулъя гэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх намар шинээр сонгогдох АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй уулзуулах ажлын Финлянд улс өөртөө хүлээн зохион байгуулж болдох юм гэж Финляндын ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдсэн байна.

Тэрээр нутгийнхаа TV1 телевизэд яриа өгөхдөө Орос, АНУ-ын тэргүүнүүдийн уулзалтын талаар ийм санаачилга гаргаж байгаагаа илэрхийлжээ. Ийм уулзалтыг Арктикийн зөвлөлийг 2017 он хүртэл  хоёр жилийн хугацаатай төлөөлж байгаагийн хувьд энэ хүрээнд зохион байгуулж  болох юм гэсэн байна. Тэр ийм уулзалт зохион байгуулахаар бүр 2013 онд санал дэвшүүлж байсан боловч Украин, Крымын үйл явдал өрнөөд амжил болоогүй, харин одоо тааламжтай үе ирж байна гэсэн байна.

Энэ уулзалтаар Арктикийн бүс нутгийн эзэмшил, байгаль орчныг хамгаалах, энэ бүсэд цэргийн ажиллагаа явуулах эсэх асуудлыг ярьж болно гэж Финляндын ерөнхийлөгч үзэж байна.

1991 онд Финляндын санаачилгаар  байгуулсан Умард туйлын асуудлаарх Арктикийн бүсэд  Дани, Канад, Финлянд, Исланд, Норвеги, Орос, Швед болон АНУ зэрэг орнууд багтдаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан