Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Пакистанд нөхөр нь эхнэрээ “зөөлөн зодож” болно
Пакистан улсын “Лалын үзэл суртлын зөвлөл” гэсэн байгууллагаас нөхөр нь эхнэрээ сахилга батын арга хэмжээ авах үүднээс аядуу зөөлнөөр  зодохыг зөвшөөрсөн хууль санаачилсан байна. Лалын үзэл суртлын зөвлөл буюу  “CII” гэсэн байгууллага нь лалын шашинтай холбоотой хууль журам батлахтай холбогдуулан парламентад зөвлөгөө өгдөг Үндсэн хуулийн байгууллага аж.

 Гэхдээ тэдний өгсөн зөвлөгөөг парламент заавал авч үзэж батлах  албагүй. Гэхдээ сүүлийн үед Пакистанд шашны хэт явцуу үзэлтнүүдийн нөлөө асар ихээр нэмэгдэж байгаа тул энэхүү хуулийг парламент батлахыг үгүйсгэх аргагүй юм.

“Шинэ хуулийн заалтуудыг олж авсан “Express Tribune” сонин зарим зүйлээс нь иш татжээ. Ингэхэд шинэ хуулинд “эхнэр нь нөхрийн үүрэг захирамжийг дагаж мөрдөхгүй эсхүл нөхрийн хүссэнээр хувцаслахгүй байгаа тохиолдолд нөхөр нь эхнэрээ зөөлөн зодохыг зөвшөөрнө” гэсэн байна.

Цаашлаад энэ хуулийг хижаб буюу лалын шашны дэгийн дагуу нөхөрт гарсан эмэгтэй хүн гадуур гарахдаа өмсөх ёстой нүүр, биеийг бүхэлд нь халхалсан өмсгөлийг өмсдөггүй, танихгүй хүмүүстэй нөхрийн зөвшөөрөлгүйгээр уулзаж үг сольдог, хөндлөнгийн хүмүүст дуулдахаар хэт чанга ярьдаг ба нөхрийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн хүнд мөнгөн туслалцаа үзүүлдэг эмэгтэйчүүдийн эсрэг энэ хуулийг батлахыг санал болгосон байна.

Үүнээс өмнө Лалын үзэл суртлын зөвлөл нь “Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлээс хамгаалах хууль”-ийг лалын шашны ёс зүйд нийцэхгүй гээд авч үзэхээс татгалзаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Medrel ch goedono ed nart.estoi bvtehgvi ee
MEDRELUUD
Medrel ch goedono ed nart.estoi bvtehgvi ee
Хамгийн их уншсан