Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Эль-Фаллужа хотыг Иракийн арми “Лалын улс”-аас чөлөөллөө

Иракийн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд “Лалын улс” алан хядах бүлэглэлийн булаан эзлээд байсан Эль –Фаллужа хотод нэвтэрсэн тухай “Франс Пресс” агентлаг мэдээлэв. Иракийн армийн алан хядагчидтай тэмцэх албаны хүн “Бид өнөөдөр Эль-Фаллужад нэвтрэн хотыг чөлөөллөх ажиллагааг эхлүүллээ” гэсэн байна. Иракийн армийнхан хот руу гурван чиглэлээр дайран нэвтэрч эхэлжээ.

 Тус хотыг чөлөөлөх ажиллагааг долоо хоногийн өмнөөс эхлүүлсэн. Өнөө хүртэл Иракийн армийнхан хотын ойролцоо оршдог хэд хэдэн суурин газрыг чөлөөлөн байр сууриа бэхжүүлээд байснаа өмнө нь мэдэгдэж байсан юм.

Хотыг чөлөөлөх ажиллагааны явцад “Лалын улс”-ын Эль –Фаллужа дахь төлөөлөгч Хажи Хамза гэгчийн устгасан нь алан хядагчдын сэтгэл санаанд таагүй нөлөөлсөн бололтой. Хот руу дайралт эхлэхээс өмнө Иракийн армийнхан хотын оршин суугчдад хандан нэн даруй орон байраа орхиж гарахыг уриалсан. Орхин гарч чадахгүй болсон хүмүүсийг алан хядагчдын төвлөрдөг газруудаас аль болох хол байж, гэртээ цагаан туг өлгөх ёстойг анхааруулсан байжээ.

Дайрах ажиллагааны явцад “Лалын улс” бүлэглэлийнхэн хотын иргэдийг амьд бамбай болгон ашиглах явдал гарсан. Мөн алан хядагчид хотыг орхин гарч явах гэсэн хэнийг ч болов цаазаар авна гэж заналхийлээд байсан юм. Одоо чөлөөлөх ажиллагаа хотын дотор явж эхлэхтэй зэрэгцээд алан хядагчид нь сургууль, эмнэлэг гэх мэт газруудад бөөгнөрөн нуугдах арга хэрэглэж байгаа аж.

Сирид эхэлсэн иргэний дайны дуулианаар үүсч “Ирак ба Левантын хаант улс” нэртэй байгаад хожим “Лалын улс” гэгдэх болсон бүлэглэл Эль-Фаллужа хотыг 2014 онд булаан эзэлжээ. Тэр үед Эль-Фаллужа хот нь 350 мянган хүн амьдардаг, Иракийн хамгийн том бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой хотуудын нэг байсан. Хотыг эзлэн авсны дараа лалын алан хядагчид өөр үндэстэн, өөр шашны урсгалыг дагадаг, “Лалын улс”-ыг дэмжээгүй гэдэг шалтагаар хотын олон мянган оршин суугчдыг хомроглон устгажээ.

Энэ дашрамд сонирхуулахад 2000 он гарснаас хойш дэлхийн хэмжээнд 72 мянга гаруй алан хядах дайралт, алан хядах булаан эзлэлт болсон. Эдний дийлэнхийг нь лалын алан хядагчид үйлдсэн байх бөгөөд лалын алан хядагчдын хийсэн дайралтаар Афганистан, Ирак, Пакистан, Сири гэсэн орнууд тэргүүлдэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан