Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Японд 0-3 жил явсан машин өнөөдрөөс татваргүй орж ирнэ
Монгол Улс, Япон Улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу автомашины импортын тарифыг тэглэхээр болсон нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Үүнд Япон улсдаа 0-3 жил ашигласан автомашиныг импортын татваргүй оруулж байх юм. Харин 4-6 жил ашигласан автомашины импортын татварыг жил тутам бууруулах, харин 10-аас дээш жил ашигласан машиныг импортын татвараас чөлөөлөхгүй юм байна.
Энэ хэлэлцээрийн дагуу Монголын талаас 5700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх юм.
Монгол-Японы худалдааны эргэлт жилд 300-500 сая ам.доллар буюу монголын нийт гадаад худалдааны 3-4 хувийг эзэлдэг. Дээрх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм байна.
Монгол Улс, Япон Улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу автомашины импортын тарифыг тэглэхээр болсон нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнд Япон улсдаа 0-3 жил ашигласан автомашиныг импортын татваргүй оруулж байх юм. Харин 4-6 жил ашигласан автомашины импортын татварыг жил тутам бууруулах, харин 10-аас дээш жил ашигласан машиныг импортын татвараас чөлөөлөхгүй юм байна.

0 Сэтгэгдэл