Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Туркийн Стамбулд дэлбэрэлт болж 11 хүн амь үрэгдлээ

Туркийн Стамбул хотын төв Везнежилер районд мягмар гарагийн өглөөгүүр автобусын буудлын дэргэд дэлбэрэлт болж 11 хүн амь үрэгдлээ гэж нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Стамбул хотын дарга Васил Шахин үүний дараахан дэлбэрэлтийн улмас 11 хүн амь алдаж, 36 хүн шархадлаа гэж мэдэгдсэн байна. Минижүүлсэн машин дэлбэрэх үеэр амь алдагсдын дотор цагдаагийн долоон ажилтан байжээ.
Дэлбэрэлтийн гол зорилго нь цагдаагийн ажилтнуудыг хөнөөхөд чиглэсэн нь тэдний сууж явсан автобус ирэх үед дэлбэрэлт болсноос харагдаж байна гэж албаныхан мэдэгдэж байна.

Сүүлийн үед Стамбул хотод  ийм халдлага олон гарах болж байгаа юм. Тавдугаар сарын дундуур Малтепе районд бөмбөг дэлбэрсэн бол үүний өмнө мөн л минижүүлсэн автомашин дэлбэрч найман хүн өртсөний тав нь цэргийн албан хаагч байсан юм.  Ихэнх халдлагын хариуцлагыг Туркт хориглосон Курдистаны ажилчны нам хүлээж байгаа юм. Тэд Анкара курдуудын эсрэг өнгөрсөн оны долдугаар  сараас тусгай ажиллагаа явуулсныг эсэргүүцэн ийм арга хэрэглэж байгаа юм байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан