Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Казахстаны дайралтын хохирогчдод гурван сая тэнге өгнө


 Казахстаны Актобе хотноо үл мэдэгдэх гэмт этгээдүүдий хийсэн алан хядах дайралтын улмаас амиа алдагсдын ар гэрт гурван сая тэнге буюу 15 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ. Энэ сарын таванд гэмт этгээдүүд буу зэвсэг зардаг дэлгүүр дээрэмдэн зэвсэглэж аваад үргэлжлүүлэн цэргийн ангийн зэвсгийн агуулах руу дайрсан ноцтой хэрэг гарсан.

Казахстаны удирдлага Актобе хотод алан хядах ажиллагаатай тэмцэх онцгой байдал зарлан гэмт этгээдүүдийг устгах тусгай ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааны үр дүнд цэргийн анги руу дайрсан 13 гэмт этгээдийг утсгасан байна. Харин алан хядагчдын гарт өртөн амиа алдсан долоон хүний ар гэрт нөхөн төлбөр болгож гурван сая тэнге буюу  15 мянга орчим ам.доллар өгөхөөр болжээ.

Энэхүү гэмт халдлагын улмаас хохирогчдыг хүндэтгэн Казахстаныг зургаадугаар сарын 9-ийг Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлаж, улс даяараа төрийн далбаагаа бөхийлгөжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан