Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хуучин орон сууцны үнэ буурсаар байна

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас Монголбанкны захиалгаар сард бүр “Орон сууцны үнийн индекс”-ийг гаргаж олон нийтэд танилцуулдаг. Тавдугаар сарын орон сууцны үнийн индекс нь 3,4 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0,06 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа аж.

Энэ оны эхэн үетэй харьцуулбал орон сууцны үнэ 1,9 хувиар 2015 оны мөн үетэй харьцуулахад 11,4 хувиар буурсан нь иргэдэд таатай мэдээлэл болж байна. Орон сууцны үнэ сүүлийн хоёр жил эдийн засгийн хямралаас үүдэн харьцангуй тогтвортой байсан бөгөөд өнөөдөр харин ч буурсан үзүүлэлт гарчээ.

Гэхдээ үнэ шинэ орон сууцны хувьд буурсан биш бага зэрэг өссөн байдал ажиглагдаж байгаа бол хуучин орон сууцны үнэ буурсныг судалгаанаас харж болох юм.

Шинэ орон сууц ам.метр нь дунджаар 2006 оны 5 дугаар сарын байдлаар 2040000 төгрөг болж өмнөх сараас 0.7 хувиар өссөн бол, өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар буурсан байна.

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа юм. Харин хуучин байрны дундаж үнэ  өнгөрсөн сараас 0,2 хувиар, 2015 оны мөн үеэс 15,3 хувиар тус тус буурсан байгаа юм.  Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан